-7o
Улаанбаатар хот
mobile menu

Боловсруулсан махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг болохыг ДЭМБ мэдэгджээ

2016-01-23 12:27:00

Шарсан гахайн мах, зайдас, хиам зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүн хорт хавдар үүсгэдэг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Өдөрт 50 гр боловсруулсан мах буюу хоёр хэрчим шарсан гахайн мах хэрэглэх нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэх магадлалыг 18 хувиар ихэсгэдэг байна.

Үүнээс гадна, шүүрхий мах хорт хавдар үүсгэх хүчин зүйл байж магадгүй аж.  Гэхдээ маханд эрүүл мэндэд тустай зүйл бийг ДЭМБ онцлон тэмдэглэжээ. Шүүрхий болон боловсруулсан махнаас татгалз гэж хэлээгүй ч хэрэглээгээ бууруулах хэрэгтэй гэж ойлгуулахын тулд ийм мэдээлэл өгсөн гэж Их Британийн Хорт хавдар судлалын төв мэдэгдэв. Мөн гахайн махан хавчуургатай талхыг хааяа идвэл хор бага учруулах ажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zoltuya
Nasaaraa eglee bur hiam endeg sharj iddeg gahain ytsan mah bainga heregledeg ebee bna odoo 90tei shal hudal ym buu bichij bai l daa
2016/01/23 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 139