8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ сард Бөхийн өргөөнд болох барилдааны хуваарь гарчээ

2018-01-03 14:22:00

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ноос шинэ оны эхний сард Бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргажээ.Уг хуваарийн дагуу энэ нэгдүгээр сард таван барилдаан болох юм. Тухайлбал, нэгдүгээр сарын 06-ны 14 цагт Монгол Улсын начин Н.Мөнхжаргалын нэрэмжит аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно. Нэгдүгээр сарын 13-нд Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан, нэгдүгээр сарын 20-ны 12 цагт сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан, нэгдүгээр сарын 21-нд Талх-Чихэр ХХК-ийн хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан, нэгдүгээр сарын 28-нд Монгол Улсын харцага цолны хүндэтгэлийн улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан тус тус болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл