8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүндийн өргөлтийн улсын аваргууд тодорлоо

2018-01-04 10:57:54

Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн УАШТ энэ сарын 02-03-ны өдрүүдэд Спортын төв ордонд болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн тус тэмцээнд 16 багийн 180 гаруй тамирчид өрсөлдөж, эрэгтэй найм, эмэгтэй долоон жинд аваргуудаа шалгаруулсан юм.

Тэмцээний дүн гарахад шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчнаар Б.Цэнд-Аюуш, эмэгтэй  Ө.Сарандагина, шилдэг техникээр Э.Билэгсайхан нар шалгарчээ. Ингээд жин тус бүрт аваргалсан тамирчдыг танилцуулъя.

Эмэгтэйчүүдийн

48 кг - Б.Тунгалаг 135 кг,

53 кг - Н.Нямзул 152 кг,

58 кг - Г.Баасанжаргал 186 кг,

63 кг - Г.Анужин 180 кг,

69 кг - Г.Отгонтуяа 190 кг,

-75 кг - Ө.Сарандагина 180 кг,

+75 кг -Э.Билэгсайхан 190 кг,

Эрэгтэйчүүдийн

50 кг - У.Амарбаяр 148 кг,

56 кг - Г.Өнөболд 186 кг,

62 кг -Г.Жамяъндорж 207 кг,

69 кг - Э.Мөнхдөл 258 кг,

77 кг - Ө.Даваагомбо 231 кг,

85 кг - М.Гантулга 259 кг,

-94 кг- Б.Цэнд-Аюуш 267 кг,

+94 кг - Р.Мөнх-Оргил 240 кг-ыг өргөж тус бүр жиндээ аваргалсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл