8o
Улаанбаатар хот
mobile menu

Харумафүжи Д.Бямбадоржийг 500 мянган иенээр торгожээ

2018-01-04 15:32:15

Харумафүжи Д.Бямбадорж нь нутаг нэгт бөх болох Таканоива А.Баасандоржийн биед хүнд гэмтэл учруулсан хэрэгт холбогдож улмаар өөрийн хүсэлтээр зодог тайлсан. 

Тэгвэл түүнийг бусдын биед халдаж, танхайрсан хэрэгт буруутган Тоттори хотын шүүхээс 500 мянган иений  торгууль ногдуулсан байна. 500 мянган иен нь 10.7 сая орчим төгрөгтэй тэнцэх юм. 

Харумафүжид зодуулсан гэх сүмоч Таканоива А.Баасандоржийн дэвжээний багш Таканоханагийн гомдлын дагуу Тоттори хотын цагдаа хэргийг шалгаж, улмаар шүүх өнөөдөр шийдвэрээ гаргажээ. Сүмогийн ертөнцийг донсолгосон дээрх дуулианы улмаас Харумафүжи нэгэнт зодог тайлах шийдвэр гаргасан тул Японы сүмогийн холбооноос түүнд шийтгэл оноогоогүй юм. Түүний багш, ояката Исэгахама мөн өөрийн хүсэлтээр Сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлөөс огцорсон билээ.  Харин хэрэг гарах үеэр зохих арга хэмжээ аваагүй гэж ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Какүрюү М.Ананд нарын цалинг хасах шийдвэрийг Сүмогийн холбоо гаргасан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
bi
huuli changatai gazar shorond oroogui n ih yum. Nutag negtnee zodno gedeg baij bolshgui asuudal shuu de
2018/01/05 119.40.103.3
Монголчууд
Сайхан монгол эрчүүдийг атаач бага ястангууд үгүй хийлээ дээ ХАКУХО АНАНД ХАРАМОФУЖИ та нартаа МОНГОЛЧУУД хайртай шүү
2018/01/04 66.181.188.198
Jav
HUNI OGSON HOLIG HEL AMGUI HERUL URULGUI IDEJ CHADAHGUI KKKK
2018/01/04 66.181.178.100
Уншигч
Нэг үхрийн эвэр доргивол... Багшийнхаа карьерыг, Монголчуудын нэр нүүрийг үгүй хийлээ, энэ хүн.
2018/01/04 202.131.225.197
Zochin bna oo
Khul'uilchildeg oron gej iim l bdag yum bna.
2018/01/04 27.123.212.135
лоло
сэтгэлээр бүү унаараа
2018/01/04 202.179.31.33