25o
Улаанбаатар хот
mobile menu

Өвлийн улиралд ямар жимс хүнсний ногоо хэрэглэх вэ

2018-01-06 16:00:00

1.Анар жимсэнд дургүй хэн байх билээ.

Хоолны дэглэмдээ зайлшгүй багтаах жимс бол анар. Тарганд,салатанд тэр ч байтугай хамгийн энгийнээр усанд хийгээд ч ууж болно.

Өглөөд нэг аяга анар жимсний шүүс уувал биед хэрэгтэй калиг нөхөн,өдрийн турш эрч хүчтэй байх болно.


Хагас аяга анар жимсний үр буюу дотор нь байдаг жижиг хэсгүүд нь 70 калори,3.5 гр эслэг,16 гр нүүрс ус агуулдаг ба В витаминаар баялаг.  Зарим хорт хавдраас, тухайлбал, хөхний, түрүү булчирхайн хавдраас сэргийлэх, зүрхний өвчлөлд өртөх магадлалыг бууруулдаг антиоксидант ихээр агуулдаг. 

Анарыг худалдаж авахдаа аль болох хүндийг нь сонгоно. Илүү шүүслэг бас илүү амттай.

 

 

 

2.Киви жимсэнд маш олон төрлийн витамин агуулагддаг. А,С,К гэх мэт. Мөн дэглэм барьж байгаа хүмүүст хэлэхэд дундаж киви ердөө 40 калоритай байдаг. Ийм бага калоритай ч өвлийн турш дархлааг сайжруулахын зэрэгцээ зүрх судас, нүдний хараанд сайн.

 

4bd742b2-49b6-4b85-9ea1-9f2aafc10d60.jpg

 

3. Жүржийн төрлийн жимснүүд гэдэгт усан үзэм, жүрж, лимон гэх мэт багтана. Амттай бөгөөд амин дэмтэй.

Сэргээх үйлчилгээтэй учраас хоолны дундуур зуушанд хэрэглэхэд тун тохиромжтой.

 

a4a6a0ae-adc4-4beb-87bd-0c89a588be8f.jpg

4. Илжгэн чихийг амттанд, хоолонд тэр байтугай нухаш ч хийж болно. Нүүрс ус, соод, эслэг, калци, магни, төмөр, C,A витамин агуулахын зэрэгцээ уургаа илжгэн чихнээс нөхөж болно.

 

823895b4-1df6-4537-bfda-a27da89804dd.jpg

5. Шанц-cinnamonыг бас халуун амттан гэж ч нэрлэдэг. Учир нь ямар хоол, амттан, шейк, цай зэрэгт хийсэн халуун ногооны амтыг зөөлнөөр хэт хүчтэй биш оруулдаг. Дархлааг сайжруулан тархи, зүрхний үйл ажиллагааг дэмждэг.

 

bcbd3c37-1701-48e8-8ae2-50f5b9384efd.jpg

6.Шошны төрлийн хүнсний ногоонууд нь дэглэм барьж байгаа хүмүүст хамгийн хэрэгтэй. Учир нь эрүүл өөх тос,уураг хэрэглэх хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгвэл бүх л төрлийн шошноос үүнийг авах боломжтой.

 

1d34bfd1-959d-448c-a82f-43c02f55fff0.jpg

7. Амтлаг төмс-чихэрлэг төмсөнд хэрэгтэй бараг  бүх л эрдэс бодис байдаг. Энгийн төмсийг бодвол калори багатай ч маш тэжээллэг. Шөл хийх, эсвэл жигнэж, нухаш хийн идэж болно.

 

8d23786e-3d3d-45c5-8f88-d1b7db78a5fc.jpg

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Номин-эрдэнэ
энэ мэдээлэл надад маш их хэрэг боллоо . хэрэгтэй мэдээлэл байна
2018/02/01 202.9.41.1
  • Recent
  • Most Read
  • Most Comment