8o
Улаанбаатар хот
mobile menu

Тараг таргалалтаас сэргийлнэ

2016-01-25 11:33:00

 Өнөөдөр дэлхийн хоёр тэрбум 100 сая хүн тарган буюу илүүдэл жилтэй амьдарч байна гэж АНУ-ын Вашингтоны их сургуулийн эрүүл мэндийн судалгааны төв мэдэгджээ. Сэтгэл санаагаа тайван байлгаж, хүнсэндээ тараг, бүйлсний үр хэрэглэх нь таргалалтаас сэргийлэхэд тустай болохыг Нидерланд, Испанийн эрдэмтдийн судалгааны дүн харуулсан байна. Тухайлбал, Балканы хойгийн өдөрт хоёр удаа тараг уудаг хүмүүс таргалалтад өртөх эрсдэл бага байдаг аж. Зарим тураах бэлдмэл нь элсэн чихрийн агууламж өндөр байдаг учир харин ч биеийн жинг улам нэмдэг байна. Түүний оронд хүнсний ногоо, оливын тос, тараг зэргийг хүнсэндээ түлхүү хэрэглэх нь биеийн жингээ барихад өндөр ач холбогдолтой аж. Мөн өдөрт идэх чихэр жигнэмгийн оронд 43 гр бүйлсний үр идэх нь мөн таргалалтаас сэргийлэх үр дүнтэй арга аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
саран
Чи яасан бүдүүлэг амьтан бэ, Хүнийг ийм муухайгаар хэлж бичиж байгаа хүн өөрөө хүн биш өлөгчнөөсөө ч долоон дор өлөгчин байгаа даа.
2016/06/27 202.9.41.132
medne sh de erguu ulugchuun
2016/01/25 103.17.108.42