8o
Улаанбаатар хот
mobile menu

Эрдэнэтэд чөлөөтийн улсын аваргын тэмцээн болж байна

2018-01-12 15:05:20

Эрдэнэт хотод энэ оны улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн болж байна. Өнөөдөр эхэлсэн уг тэмцээн Дэлхийн нэгдсэн бөхийн холбооноос гаргаад байгаа шинэ арван жингийн төрөлд болж байгаа юм. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймгийн “Хангарьд” спортын ордонд эхэллээ. Дэлхийн оюутны аварга ОУХМ Т.Түвшинтулга эхний барилдаанд спортын мастер Ц.Чинзоригт ялагдлаа. Барилдаан 3:3 онооны харьцаагаар өндөрлөсөн ч Ц.Чинзоригт цаг дуусахаас өмнө оноо авснаар ялалт байгуулжээ.

Улсын хоёр удаагийн аварга Т.Түвшинтулга эхний тойрогт ялагдсан ч цааш дагах барилдаан хийх боломжтой. Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, спортын мастер Ц.Чинзориг, Г.Отгонбаатар, Б.Хаш-Эрдэнэ нар эхний барилдаандаа ялалт байгуулсан байна. Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-жингийн барилдаан болж, аваргууд тодорно. Шигшээ барилдаан 18.30 цагаас эхэлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл