Кубын Гавана хотноо "Гавана-2016" Гран при тэмцээн өчигдөр өндөрлөлөө. "Рио-2016" олимпийн эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай найман жүдоч өрсөлдөж, хоёр тамирчин хүрэл медаль хүртжээ. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -52 кг-д хүч үзсэн Зэвсэгт хүчний Алдар спорт хороо, Женко клубийн тамирчин олон улсын хэмжээний мастер А.Цолмон хүрэл медаль хүртсэн бол ОУХМ Г.Одбаяр эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд барилдаж, мөн хүрэл медаль хүртсэн юм. Хоёр хүрэл медаль хүртснээр Монгол Улс медалийн чансаагаар 66 орноос 15 дугаарт жагссан байна.
Манай хоёр тамирчин хүрэл медаль хүртлээ
2016-01-25 15:17:00