8o
Улаанбаатар хот
mobile menu

"МЭДЭХГҮЙ" мянган үгний таглаа буюу Барилгын сайдын 100 хоногийн ажил

2018-01-24 10:15:00


Засгийн газрын 100 хоног ирэх долоо хоногт тохионо. Манай сайт Засгийн газрын яамдын өнгөрсөн 100 хоногт хэрхэн ажилласныг цувралаар хүргэж байгаа билээ. Өмнөх дугаарт Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 100 хоногт хийсэн ажлыг танилцуулсан. Харин энэ удаа Барилга хот байгуулалтын яамны хийсэн ажлыг танилцуулж байна. Тус яамны сайдаар УИХ-ын гишүүн Х.Баделхан очоод барилгын салбарт бодлогын түвшний ямар ажлуудыг эхлүүлэв, найман хувийн зээлийг үргэлжлүүлэн олгоход хэрхэн оролцов, барилгын зөвшөөрөл болон бусад замбараагүй асуудлыг цэгцэлж чадсан уу гэх мэт олон асуултад хариулт эрье. 

Тус яамны албан ёсны вэб хуудаст Х.Баделхан сайдын өнгөрсөн 90 хэдэн хоногт хийсэн ажлыг ийнхүү жагсаажээ. 


1 . БХБ-ын сайд Х.Баделхан АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав
2. БХБ-ын сайд Х.Баделхан Барилга хөгжлийн төвийн ажилтай танилцав
3 “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, цаашдын зорилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
4. БХБ-ын сайд Х.Баделхан Барилга хөгжлийн төвийн ажилтай танилцав
5 Сайд Х.Баделхан Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газарт зочиллоо
6 БХБ-ын сайд Х.Баделхан ТОСК-ийн үйл ажиллагаатай танилцав
7 Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын хэсгийг БХБ-ын сайд Х.Баделхан ахалж ажиллана.
8 Сайд Х.Баделхан Туркийн “Тика” болон Станбул хотын даргын ахлах зөвлөх тэргүүнтэй хүмүүсийг хүлээн авч уулзав 
9 Сайд Х.Баделхан Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзав
10 ТӨВ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЧЛЭХ АЖЛЫН ХЭСГИЙН АНХНЫ ХУРАЛДААН БОЛЛОО
11 Сайд Х.Баделхан Японы Олон улсын хамтын нийгэмлэгийн төлөөлөлтэй уулзав

12 Сайд Х.Баделхан төсөл, хөтөлбөрүүдийн ажлын явцтай танилцлаа
13 БХБ-ын сайд Х.Баделхан ТББ-уудын төлөөлөлтэй уулзав
14. Сайд Х.Баделхан Дарханы цэвэрлэх байгууламжийн барилгын нээлтэд оролцлоо
15. Төв цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлнэ 

Х.Баделхан сайдын өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлыг товчхон жагсаавал энэ. Үүнээс үзвэл тэрбээр өнгөрсөн гурван сард бодлогын түвшний нийт салбарыг хамарсан нэг ч ажлыг эхлүүлэлгүй зөвхөн уулзалт хийсээр өнгөрөөж. Яам нь ч мөн ялгаагүй зарим нэг чуулган, уулзалтад орж ганц хоёрыг ажлыг эхлүүлэхээр болсноос өөрөөр гялайж, гялтайх ажил хийгээгүй байна. 

Х.Баделхан сайдын хувьд ганц гайгүй ажил барьж авсан нь Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажил байна. Гэхдээ энэ  нь Засгийн газраас өгсөн даалгавар юм. Нөгөөтэйгүүр аж, ахуйн ажил ч гэж хэлж болно. Ямартай ч Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр энэ оны хоёрдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Мөн Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банкнаас барилга, хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр хэд хэдэн төсөл эхлүүлэхээр талууд ярилцаж байгаа гэнэ. Үүнийг нь ажил хийсэн гэж оруулж  болох юм. За ингээд Х.Баделхан сайдын 100 хоногт хийсэн ажил дуусч байна. 

Гэтэл Улаанбаатарын дэд бүтцийг шинэчлэх, цэгцлэх ажлыг нэн даруй хэрэгжүүлэх хэрэгтэй байгаа. Мөн барилгын салбарт төрийн нэгдсэн бодлого дутагдаж буй. Барилга бол улсын хөгжилтэй шууд уялддаг. Гэтэл ийм чухал салбарт ингэж хайнга хандаж болох уу. 

Өчигдөр барилгын салбарт болж буй нэгэн мэдээллийг сайд Х.Баделханаас асуухад “Би мэдэхгүй байна. Манай Төрийн нарийн бичгийн даргааас асуу” гэх тайлбарыг өгсөн.Төрийн нарийн бичгийн даргаас нь асуухаар тус яамны хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдоход даргынхаа утсыг мэдэхгүй гэх тайлбарыг хэлэв. 

Ер нь энэ яаманд ажлаа мэддэг хүнийг томилвол яасан юм бэ Ерөнхий сайд аа. 

Уг нь энэ яамны сайдад “Барилгын тухай хууль”-ийн үзэл баримтлал, нэмэлт, өөрчлөлт,  “Хот байгуулалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулга, “Хотыг дахин хөгжүүлэх тухай” “Ногоон байгууламжийн тухай хууль”, “Авто зогсоолын тухай хуулийн төслүүдийг шинээр боловсруулах, Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг батлуулан, түүний дагуу боловсруулсан хуулийн төслийг шинэчлэхээс эхлээд олон ажил баймаар юм. Өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Х.Баделхан сайд салбартай холбоотой нэг  хуулийг УИХ-д өргөн барьсан уу. Мөн иргэдийг орон сууцжуулах, ипотекийн зээлийг үргэлжлүүлэх ямар ажлыг хийв. Бидний мэдэхээр энэ талаар огт дуугарсангүй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Үнэхээр үнэн шүү та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэйhttp://epmoney.club/9706408
2018/01/24 27.123.214.105
ЗОЧИН
ЭНЭ ХАЗГАЙ ХЭЛТ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЭЭЭ
2018/01/24 202.70.34.98
энэ хүн чинь казак юм бна ш дээ.яаж ажил урагшлах вэ дээ?казакууд чинь харь үндэстэн биз дээ
tom
2018/01/24 66.181.160.14
Зочин
Ажлаа мэдэхгүй сайдыг огцруулах хэрэгтэй. 100 хоногт салбартайгаа танилцаж дуусдаггүй ийм хүн хэрэггүй. Мөн ажлын уялдаа холбоогүй ТНБД, сайдынхаа утсыг мэддэггүй хэвлэлийн төлөөлөгч нарыг солиочээ
2018/01/24 103.10.21.54