-11o
Улаанбаатар хот
mobile menu

“Пёнчан-2018” өвлийн олимпод оролцох тамирчидад хувцас гардуулна

2018-01-27 12:35:00

“Пёнчан-2018” олимпийн наадам эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. Цагаан олимпод Монголоос гурван тамирчин оролцох нь баттай болсон. Тэгвэл “Пёнчан-2018” олимпийн наадамд оролцох баг тамирчидад нээлтийн ёслол, бэлтгэл, тэмцээний үеэр өмсөх Үндэсний шигшээ багийн хувцас гардуулах арга хэмжээ ирэх даваа гаригт (1.29-нд) Спортын төв ордны гурван давхарын хурлын танхимд 14:00 цагт болох юм байна. Энэ үеэр БТСГ, Монголын цанын холбооны удирдлагууд оролцохоос гадна олимпод эх орноо төлөөлөн оролцох гурван тамирчин ирэх юм. Сонирхуулахад, Монголын баг тамирчдын өвлийн олимпийн хувцасыг Монголд үйлдвэрлэсэн юм байна.“Пёнчан-2018” өвлийн олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллах аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 246