8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Орхон “Алтан Гранпри”-д 3 дахь удаагаа түрүүллээ

2018-01-28 11:25:00

“Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон “Бага дэлхийн аварга” хэмээгддэг Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д сүүлийн гурван жил дараалан түрүүлэв.  Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд 15 бөх зодоглосноос тэрээр 1/8 шигшээд нутаг нэгт спортын мастер Х.Болортуяаг оноогоор цэвэр, шөвгийн наймд БНХАУ-ын Кан Яныг цэвэр, хагас шигшээд өнгөрсөн жилийн финалд ялж байсан эзэн орны Инна Тражуковаг 10:8-аар, шигшээ барилдаанд Японы Кива Сакаег оноогоор цэвэр (10:0) ялснаар Монгол Улсын алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
turu
manai busguuchuud mundag yum a bayar hurgie
2018/02/02 203.91.117.8
tumuruu
manai busguichuud mundag bna shu
2018/01/28 182.160.36.79
Машбат.М.
Бүсгүйчүүд маань Монголын нэрийг гаргах юм. Тэд хэлсэндээ хүрдэг учираас...
2018/01/28 122.201.24.164
Нагаа
Бичлэг үзэх юмсаан.
2018/01/28 103.212.119.96