8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-01-28 12:40:00

Хонь - (3/21-4/19) 

Ажил мэргэжлийн хүрээнд хэцүү нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс хэн нэгэнтэй маргаж мэтгэлцэхээс зайлсхий. Хүлээцтэй, тэвчээртэй байвал хожно. Эрүүл мэндээ анхаарах шаардлага гарна. Ямартай ч эмийг дур мэдэн хэрэглэдгээ болих хэрэгтэй. Хордох магадлалтай. Унтахынхаа өмнө өдрийн ажлаа цэгнэн бодож, ирээдүйгээ өөдрөгөөр хараарай. 

 

Үхэр - (4/20-5/20) 

Зөрчилтэй өдөр. Зайлшгүй хийх шаардлагатай уйтгартай ажил үүрэг болон шинэ содон санаа хоёрынхоо алийг нь барьж авахаа мэдэхгүй байна. Таны хүлээсэн үүрэг хариуцлага, гэр бүлийн үнэт зүйлдээ хандах хандлага, үзэл бодолд том өөрчлөлт орно. Бусдад өгсөн амлалтаа биелүүлэхэд сайн. Эцэг эхдээ санаа тавих хэрэг гарна. 

 

Ихэр - (5/21-6/21) 

Амьдралын шалгуур тавигдах өдөр. Тиймээс та өнөөдөр юу юунаас илүү ухаалаг байж, амьдралын аль ч хүрээний асуудалд хариуцлагатай ханд. Таны цаашдын амьдралыг тодорхойлох зарим нэг чухал үйл явдлын эхлэл тавигдаж, таны хандлагаас үр дүн нь хамаарна. Хүйтэн усны шидэт чанар өснө. Усаар бие сэтгэлээ ариусга. 

 

Мэлхий - (6/22-7/22) 

Ажигч гярхай, хянуур байх өдөр. Оюуны ачаалал ихэдвэл толгой өвдөх магадлалтай. Сурган хүмүүжүүлэгч багш нар үр бүтээлтэй ажиллана. Бусдаас суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх арга туршлагаа хуваалцах, хамтран ажиллахадтохиромжтой. 

 

Арслан - (7/23-8/22) 

Идэвхи санаачлагатай байх өдөр. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, эрүүлжүүлэх клубт эхлэн явах, холын замд гарахад сайн. Мэдээлэл туршлага солилцвол үр ашигтай. Сарны нөлөө ихэсч, биднээс ууч энэрэнгүй, өгөөмөр өршөөнгүй байхыг шаардана. Бусдад урам хайрла. 

 

Охин - (8/23-9/22) 

Идэвхитэй харилцаа холбоо, уулзалт амжилтад хөтлөх өдөр. Таны хүсэл зоригийг бусад хүмүүс, хамт ажиллагсад тухай бүрт нь ойлгож дэмжихийн зэрэгцээ түншүүдтэйгээ харилцаагаа бэхжүүлж чадна. Харин үдээс хойш сэтгэл санааны тэнцвэр алдагдаж болзошгүй тул биеэ хянаж бай. Нөхцөл байдлыг зөв дүгнэх чадвар суларна. 

 

Жинлүүр - (9/23-10/22) 

Хянуур болгоомжтой байх өдөр. Бэртэх, гэмтэх магадлал өндөр байгаа тул ахуйн осолд орохоос сэргийл. Машин техниктэй харьцахдаа хянуур бай. Урьдчилан тооцоолоогүй, хүнд нөхцөл үүсч болзошгүй. Ер нь чухал ажил төрлөө хойшлуул. Аливааг шинээр эхлэхэд таагүй. 

 

Хилэнц - (10/23-11/21) 

Хүчин зүтгэл шаардах том ажлыг төлөвлөх хэрэггүй. Сэтгэл санаа хямрах, уурлаж бухимдах. хэрүүл маргаан дэгдээх нь муу нөлөөтэй. Гоо сайхны болон эрүүлжүүлэх арга засал үр дүнтэй. Энэрэнгүй, өглөгч өгөөмөр байвал танд ашигтай. Галтай хянуур харьцаарай. 

 

Нум - (11/22-12/21) 

Шинэ эхлэлийн өдөр. Ажил төрөл, амьдрал ахуйгаа төлөвлөх, шинэ зорилт зорилго дэвшүүлэхэд тохиромжтой. Ямар ч нөхцөлд ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр харж, өөдрөг бай. Хэрүүл шуугиан муу нөлөөтэй. Чөлөөт цагаа гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ өнгөрөө. 

 

Матар - (12/22-1/19) 

Ажигч гярхай, хянуур байх өдөр. Оюуны ачаалал ихэдвэл толгой өвдөх магадлалтай. Сурган хүмүүжүүлэгч багш нар үр бүтээлтэй ажиллана. Бусдаас суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, арга туршлагаа хуваалцах, хамтран ажиллахад тохиромжтой. 

 

Бумба - (1/20-2/18) 

Өнөөдөр таны бусдад хандах хандлага олон зүйлийг тодорхойлох болохоор хүмүүстэй аятай зөв харьцаарай. Таны ажил төрлийн дэвжилт, гэр бүлийн тогтвортой байдал, ажил хэргийн нэр хүнд гээд чухал гэсэн бүхэн танаас хамаарна. Урт хугацааны гэрээ хэлцэл байгуулахад ээлтэй. Үдээс хойш санхүүгийн нэмэлт эх үүсвэрээс орлого орно. 

 

Загас - (2/19-3/20) 

Сэтгэл санаагаа ариун байлгах өдөр. Сэтгэл санааны байдлаас биеийн эүүл мэнд, ажил төрлийн бүтээмж хамаарна. Тиймээс өөдрөг байж, бүхнийг гэрэл гэгээтэйгээр харвал амжилтанд хүрнэ. Амьдралаа дүгнэн цэгнэж, алдаа оноогоо дэнслэн, ирээдүйгээ төлөвлөхөд ээлтэй. Мөн биеэ чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх арга хэмжээ үр дүнтэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment