8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Гонгорсүрэн: Гоо брэнд АНУ-ын Чикаго хотод суугаа хэрэглэгчиддээ зориулан сар шинийн багцуудаа танилцуулна

2018-02-02 08:30:00

“Гоо” брендийг үүсгэн байгуулагч, “Бурханлиг гоо сайхан” ХХК-ны Ерөнхий захирал М.Гонгорсүрэнтэй ярилцлаа.

-Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд Гоо брэндийн хамт олон шинэ бүтээгдэхүүн, багцуудаа танилцууллаа. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Гоо брэндийн үйлдвэр сар шинэтэй холбогдуулан маш ачаалалтай ажиллаж байна. Уламжлал болгон гаргадаг тухайн жилийн, 3D бүхий өхөөрдөм саван болон гоёмсог багцуудаа танилцуулсан байгаа. Мөн

Бид Чикаго хотод амьдардаг Монголчууддаа хүрч 02.08-02-12 өдрүүдэд "Цагаан сар" экспод оролцох гэж байна. Бид бүх бүтээгдэхүүндээ эерэг энерги, чанар, өнгө үзэмж, Монгол ахуйг шингээдэг тул, эх орондоо үйлдвэрлэсэн органик бүтээгдэхүүнээ авахад ч, өгөхөд ч таатай байх болов уу.

- Танай бүтээгдэхүүний хэлбэр, өнгө үзэмж нилээн өвөрмөц, шинэлэг санагддаг. Өөрсдөө гаргадаг уу?

-Монгол хүн чинь тал шигээ уудам сэтгэх хэрэгтэй гэдэг шүү дээ. Аль болох хэлбэрт баригдахыг хүсдэггүй. Тухайн цаг үедээ юу мэдэрч, юу төсөөлнө, тэрийгээ бодит болгох дуртай. Одоогийн байдлаар 40 гаруй нэр төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэл бол маш том багын ажиллагаа шүү дээ.

- Монголд төдийгүй хилийн чанадад салбараа нээж, бүтээгдэхүүнээ гаргалаа?  

-Тиймээ, Бид зөвхөн Монгол төдийгүй дэлхийн олон орны, олон хүмүүсийн арьс гоо сайхныг Гоо брэндийн бүтээгдхүүнээр эрүүлжүүлэе гэсэн гэгээн зорилготой. Сэтгэл хүрсэн газар хөл хүрнэ гэдэг шиг энэ зорилгодоо бага багаар хүрсээр л байна.

Оны өмнөхөн салбартаа анхлан ISO 9001 чанарын менежментийн тогтолцоог, үйлдвэртээ нэвтрүүлж эхэлсэн. Ингэснээр дэлхийн стандартад нийцсэн, органик Монгол бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж, үүнийгээ олон оронд экспортолж, салбар дэлгүүрээ нэмж нээх ажил урагшилж байгаа юм.

- Бүсгүйчүүд гоо сайхан байхын тулд юуг анхаарах ёстой вэ?

-Ганцхан органик гаднаасаа өөрийгөө тордоод, гоё сайхан гоо үзэсгэлэнтэй болно гэж байхгүй байх. Оюун санаа, эрүүл мэндээ давхар эрүүл байх хэрэгтэй болов уу. Энэ ч утгаараа бид зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүн бус дотроос ууж хэрэглэдэг цай, коллагентай бүрдэл гэх мэт органик хүнсийг үйлдвэрлэсээр байна. Мөн залуусын оюун санааг эрүүл байгаасаа хэмээн The Founder... нэвтрүүлгийг хийж байна. Гоо сайхан байна гэдэг бүх л түвшинд яригдаж байна шүү дээ.

-Нэвтрүүлэгээ, их сонирхолтой сонсогдож байна. Дэлгэрэнгүй тайлбарлаач. Нэг талаар нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй байх?

-Тийм шүү, Монголын томоохон компанийн үүсгэн байгуулагч 10 эрхмийн өөрсдийн компаниа дөнгөж үүсгэн байгуулж байх үеийн түүх, алдаа оноо, амжилтийг ямар ч хачиргүйгээр нь өөрсдөөс нь сонсох  юм. Сэтгүүлзүйн салбарт ажиллаж байсан туршлага маань нэвтрүүлэг хийх хүслийг минь улам зоригжуулсан. Нэвтрүүлгийн зорилго бол Монголд боломж байна, дотооддоо өөрсдөө хийе бүтээе, эх орноо хөгжүүлэе, залуусаа сэргцгээе... Ингээд л болоо.  Одоогоор Наран группын үүсгэн байгуулагч С.Болдхэт, Монос группын үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатар зэрэг эрхмүүдийн дугаар цацагдаад байна.

-Бидэнтэй ярилцаж сайхан мэдээлэл өгсөнд баярлалаа. Монголчуудыгаа Гоо сайхан байлгах, бүтээгдэхүүнээрээ эрүүлжүүлжүүлэх, үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх гэсэн гэгээн зорилгод нь амжилт хүсье, ярилцсанд баярлалаа.

Сар шинийн бэлэгний багц: 

 

  • Recent
  • Most Read
  • Most Comment