8o
Улаанбаатар хот
mobile menu

"Пёнчан-2018" өвлийн XXIII олимпод оролцох баг тамирчдыг үдэж гаргах ёслол боллоо

2018-02-01 16:51:26

"Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпийн наадам 02 дугаар сарын 09-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд спортын 15 төрлөөр 92 орны 3000 гаруй тамирчид өрсөлдөх юм.

Манай улсаас ОУХМ Б.Ачбадрах, ОУХМ Ч.Отгонцэцэг нар гүйлтийн цанын төрөлд оролцохоор эрхээ баталсан билээ. Өнөөдөр баг тамирчдыг үдэн гаргах ёслол Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд зохион байгуулагдав.

Багийн ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ ажиллах бөгөөд тэрбээр зуны олимпийн наадамд гурван удаа тамирчнаар оролцож, бүгдэд нь тугчаар ажиллаж байсан түүхтэй. Харин энэ удаа өвлийн олимпийн наадамд анх удаа баг тамирчдаа ахлан оролцохоор болов

Үдэн гаргах ёслолд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол улсын төрийн далбааг Багийн ахлагчид гардуулан өгч баг тамирчдад амжилт хүсэв.

Мөн Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Олимпийн наадамд оролцох батламжийг гардуулан амжилт хүслээ.

"Пёнчан-2018" Өвлийн XXIII олимпийн наадмын Монголын баг тамирчдын тугчаар ОУХМ Б.Ачбадрах сонгогдсон бөгөөд манай тамирчид 02 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд хурд, хүч, авхаалж, самбаа, тэсвэр, тэвчээрээ сорин өрсөлдөх аж

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
бб
монголчуудыг хөл бөмбөг, сагсан бөмбөгөөр хэзээ ч амжилт гаргахгүй гэж доош нь хийж байсан цаг саяхан шүү дээ. энэ тамын тогооны үлгэрээсээ салмаар юм. тэгэх тусам аварга болж баатар болоорой
2018/02/03 139.5.218.90
bak
oo bolil doo 100 hun uraldahad 100 d irdeg humuusiig yah gej ybuuldag ym be ene hund ued
2018/02/01 182.160.32.74