8o
Улаанбаатар хот
mobile menu

Сар шинийн баярт зориулсан бөхийн барилдааны хуваарь гарчээ

2018-02-07 15:53:00


Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдааны хуваарь гарчээ. Тодруулбал, сар шинийн барилдаан “Бөхийн өргөө”-нд хоёрдугаар сарын 11-нд болох аймаг, цэргийн цолтой залуу бөхчүүдийн барилдаанаар эхлэх юм байна.  Мөн хоёрдугаар 12-нд сумын цолтой болон залуу бөхчүүд барилдах бол 13-нд аймаг, цэргийн начин цолтой бөхийн барилдаан тус тус болно. Түүнчлэн хоёрдугаар сарын 14-нд өсвөр болон нийтийн монгол шандастны ээлжит барилдаан болох хуваарьтай байна.

Харин хоёрдугаар сарын 15-ны 12 цагаас Сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болно. Уг барилдаанд зодоглох бөхчүүдийг хоёрдугаар сарын 14, 15-ны өдрүүдэд МБӨ-нд бүртгэх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл