8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын есөн эрэгтэй бөх дэлхийн чансаанд багтав

2018-02-05 10:36:08

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос 2018 оноос эхлэн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрвөн тэмцээнээр дэлхийн чансааны оноо олгохоор шийдвэрлэсэн. Эрэгтэйчүүдийн дэлхийн чансааны олгох тэмцээний тоонд багтсан Иван Ярыгиний дурсгалд зориулсан “Алтан Гранпри”-гийн дараа эрэгтэйчүүдийн чансааг гаргажээ. Красноярскын тэмцээнд медалийн төлөө барилдсан монголын есөн бөх долоон жинд дэлхийн чансаанд багтав. Тодруулбал, 57 кг-д Ц.Цогбадрах 14, 61 кг-д Т.Түвшинтулга 14, 65 кг-д Б.Батмагнай, Д.Цогтбаатар тус бүр 12, 74 кг-д Г.Мандахнаран 10, 92 кг-д Л.Төртогтох 11, 97 кг-д Ө.Батзул 11, 125 кг-д Н.Золбоо 14, М.Лхагвагэрэл 12 оноотой тус бүр жиндээ гурваас тавдугаар байрт бичигдэв. Иван Ярыгиний тэмцээний аварга найм, мөнгө зургаа, хүрэл медальтан дөрөв, тавдугаар байрт орсон тамирчинд хоёр оноо өгсөнөөс гадна оролцогчийн тоог харгалзан оноо нэмж олгосон юм. Иван Ярыгинд аваргалсан ОХУ-ын найм, АНУ-ын хоёр бөх одоогоор дэлхийн чансааг тэргүүлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment