21o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын цанын тамирчид "Пёнчан 2018"-д уралдах бэлтгэлээ хангаж байна

2018-02-14 13:13:21

"Пёнчан 2018" наадмын гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км зайд оролцох Б.Ачбадрах /ОУХМ/, эмэгтэйчүүдийн 10км зайд хурд сорих Ч.Отгонцэцэг /ОУХМ, МУ-ын 29 удаагийн аварга/ нар олимпийн наадамд зандан хүлгээ сойхоор бэлтгэл сургуулилтаа сайтар базааж байна.

2018 он гарсаар манай шигшээ багийн тамирчид Финландын Лахти, Контилахти, Рука, Иматра, Сарисэлка хотуудад Олимпийн наадамд эрх олгох цуврал тэмцээнүүдэд оролцсон бөгөөд Олимпийн наадмын дараа улсын аварга шалгаруулах тэмцээн, олон улсын марафон тэмцээнүүдэд оролцох төлөвлөгөөтэй байгаа аж.Олимпийн наадмын гүйлтийн цанын тэмцээн болж буй Альпенсиа цанын төвд 1 дүгээр сарын 6-нд болсон Сөүлийн нээлттэй тэмцээнд тамирчин Ч.Отгонцэцэг мөнгөн хүртсэн амжилт үзүүлсэн билээ гэж МҮОХ-ноос мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ццц
төрөөс өгсөн хар мешокоо нөмрөхгүй яасын болоо
2018/02/14 180.149.78.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment