Мэргэжлийн сүмо бөхийн нэгдүгээр сарын башё өнгөрсөн амралтын өдөр өнгөрсөн. Энэ удаагийн башёд 10 жилйин дараа япон бөх озеки Котошёогикү түрүүлсэн. Тэгвэл түүнд Ёкозүна цолны болзол өгөх эсэх нь талаар Японы иргэд хүлээж байсан. Ёкозүна цолтнуудын асуудал эрхэлсэн тусгай хороо хуралджээ. Тус хорооны хурлаас Хацу башёгийн түрүү бөх озеки Котошёогикүд Ёкозүна цолны болзол тавихгүй байх шийдвэр гаргасан байна. Түүнийг гуравдугаар сарын Хару башёд түрүүлэх өрсөлдөөнд сүүлийн өдөр хүртэл тэмцэлдэж чадвал цол олгох эсэх асуудлыг хэлэлцэх аж. Түрүүлсэн ч давааны чанарыг харгалзахаар шийдвэрлэжээ.
Озеки Котошёогикүд Ёкозүна цолны болзол тавихгүй гэжээ
2016-01-28 08:16:00