8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Содномпилжээ Дэлхийн цомын аварга боллоо

2018-02-22 17:50:00

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс "Рио 2016" паралимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн байна.

Тэрбээр 220 кг өргөж аварга болсон байна. Киргизстаны Жаргалбек Оросбаев 200 кг-ыг өргөж мөнгө, нутгийн тамирчин Абдалла Алнакби 185 кг-ыг өргөсөн амжилтаар хүрэл медаль хүртжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Баяр хургэе! Тууштай дайчин залуу
2018/02/23 203.169.50.252