8o
Улаанбаатар хот
mobile menu

МАРАНИ: Улаан вино хатуу бяслаг, цагаан вино зөөлөн бяслагтай тохирно

2018-02-24 11:07:00

Амралтын өдрийн энэ цаг мөчид эрхэм дарсанд дурлагч та бүхэнтэй зөвлөгөө мэдээллээр МАРАНИ брэнд уулздаг билээ. Амралтын өдрүүдэд гадуур оройн зоог барих эсвэл болзоон явах гэж буй бол та үүнийг заавал уншаарай. Энэ бол мэдээж оройн романтик зоог болзоог гайхалтай болгох вино буюу wine-г хэрхэн таних талаар МАРАНИ зөвлөж байна. Чамайг болзоондоо амжилттай, найзуудтайгаа үдшийг сайхан өнгөрүүлэхэд чинь тусална гэдэгт итгэлтэй байна.   

Биодинамик вино

Биодинамик вино нь найрлагандаа химийн бордоо агуулдаг ба органик аргаар дардаг. Шүүлт багатай буюу огт шүүлтгүй байдаг учраас ер нь чанга талдаа гэсэн үг.

Виноны өнгө

Вино улаан, цагаан, ягаан гэсэн өнгөтэй байдаг. Тэгвэл өнгө бүр нь учир утгатай. винон дээр ч бас адилхан. Ер нь гүн өнгөнүүд бол шүүлтүүр багатай гэсэн утга илэрхийлдэг. Гэгээтэй улаан өнгө бол чангадуу, пад хар шөнө мэт бараан дарс бол яс юман дээрээ хөнгөхөн байх нь ч бий. Ихэнх усан үзэм цагаан юм уу улаан өнгөтэй байдаг ба улаанаар нь цагаан вино, шампанск хийдэг гэнэ. 

Том шилтэй байх тусмаа л сайн

Вино жижигхэн шилтэй байх тусам вино хүчилтөрөгчтэй урвалд орох нь ихэсдэг бол шил нь том байх тусмаа бага байдаг гэнэ. Стандарт шил бол 75 сентилитр /0,75 л/ байдаг. Виноны хэмжээ томрох тусам нэр нь байршлаасаа шалтгаалаад өөр болдог. Шампанск, бургундийн томыг нь жеробоам гэдэг ба 3 литрийнх. Харин бордо /bordeaux/-ны 3 литрийнхийг нь давхар magnum гэж тус тус нэрлэдэг. 

Хайрцагласан вино  

Зүгээр ч нэг хайрцагтай вино биш харин вакуумжуулсан уутанд хийж хайрцагласан вино. Учир нь вакуумжуулсан уут нь виног хүчилтөрөгчгүй орчинд хадгална гэсэн үг. Австрали брэндүүд хайрцагтай байх нь түгээмэл байдаг. Өндөр чанартай, 3 литрийн сайн дарснуудыг хайрцагласан байдаг. 

Мод вино хоёр

Хэлбэрт оруулахад амар, торх хийхэд ашиглагддаг царс нь тухайн виног удаан дарагдах тусам шингээдэг маш олон зүйлийг агуулдаг гэнэ. Ингэснээрээ вино гайхалтай сайхан амттай, үнэртэй болдог байна.

Десерт ба вино 

Нарийхан шилтэй вино бол ерөнхийдөө амттайнтай хэрэглэдэг вино гэж ойлгож болно. Чихэрлэг нялуун амттай яг сироп шиг. 

Муудсан виног хэрхэн таних вэ?

-Үйс нь муудсан бол уух хэрэггүй. гэрэлд ойроос сайн хар.

-Хэт халсан. халуун газар удаасан эсвэл зуухны дэргэд тавьснаас халсан бол уух хэрэггүй. 

-Исэлдсэн. Хүчилтөрөгчтэй амархан исэлддэг тул.

-Ямар хоолон дээр аль виног уух вэ? 

-Амтыг нь тохируул. Хөнгөхөн вино хөнгөн хоолтой, хүнд бараан нь хүнд хоолтой зохицно.

-Халуун ногоотой хоолтой чихэрлэг вино тохирдог.

-Шарсан хуурсан өөх тостой хоол унд болох пицца гэх мэтэд хүчиллэг вино сонго.

-Улаан вино хатуу бяслаг, цагаан вино зөөлөн бяслагтай тохирно. 

-Онгойлгочихсон виногоо хэрхэн хадгалах анхаарах зүйлс.

-Шилэн дэх хүчилтөрөгчийг багасгах. Юу гэсэн үг вэ гэвэл байнга сайн таглаж бай гэсэн үг.

-Хөргөгчинд 2-3 өдөр л хадгална.

-Сайхан шинэхнээр нь хадгалая гэвэл уугаагүй үедээ таглачихаж бай.

-Хэвтүүлж тавьж болохгүй.

-Цагаан виног бодвол улаан вино нь хадгалалт сайн даадаг. гүргэр гэж хэлж болно. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment