8o
Улаанбаатар хот
mobile menu

Таныхаар аль нь шилдэг тамирчин бэ

2018-02-25 11:05:00

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин”-г тодруулж байгаа билээ.

Өмнөх сарын шилдгүүдээр Монгол улсын хөдөлмөрийн баатар Дэлхийн аварга, Олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Гавьяат тамирчин Дэлхийн аварга П.Орхон, Азийн аварга 3×3 сагсан бөмбөгийн Монголын шигшээ баг, 13 настай шатарчин Батсүрэн нар тодорч байв.

Шинэ оны эхний сард чөлөөт бөх, цана, самбо, жюү жицү, усанд сэлэлт зэрэг олон төрлийн спортууд улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж, дотоодын талбар өрсөлдөөн дүүрэн байлаа. Эдгээр тэмцээнүүдээс амжилтаараа онцгойрсон Монгол улсын усанд сэлэлтийн 5 рекордыг шинэчлэн тогтоосон Б.Энххүслэн, чөлөөт бөхийн бага дэлхийн аварга хэмээн нэрлэгддэг Алтан Гранпри тэмцээнд 3 дахь жилдээ түрүүлсэн П.Орхон, тус тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Э.Гантуяа, Сөүлийн нээлттэй тэмцээнд II байрт шалгарч, улмаар Өвлийн Олимпийн наадамд оролцох эрхээ баталгаажуулсан гүйлтийн цанын тамирчин Ч.Отгонцэцэг нар дэвшлээ.

“Сарын шилдэг тамирчин”-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй санал асуулгын үр дүнд тодруулах юм. Санал хураалт 2-р сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд сарын шилдэг тамирчны нэр 2-р сарын 26-нд зарлагдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
спорт сонирхогч
мэддэж П.Орхон
2018/03/14 66.181.180.183
1
мэдээж л Орхон шт
2018/03/02 202.179.27.50
ок
тэр цанын гар бол хан мөрөнд живэх хад мөргөж үхэх,харлаж үлдэх гээд ажил байна шдээ
2018/03/01 202.179.26.51
Zochin
Medeej medalt bair avsan ni.
2018/02/26 49.0.135.140
Оюунсүх
Орхон шилдэг нь
2018/02/25 139.5.218.33