8o
Улаанбаатар хот
mobile menu

​​​​​​​Марани: Худалдаж авсан дарс тань таалагдахгүй бол хаях гэж бүү яар

2018-03-03 10:37:00

Эрхэм дарсанд дурлагч та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе. Бямба гариг бүрийн энэ цаг мөчид Марани брэнд та бүхэнтэй дарсны талаарх мэдлэг мэдээлэл өгөх зөвлөгөөг хүргэдэг билээ. Дарс гэдэг уух тусмаа дурлуулдаг шиг түүний талаарх сонин содон соёл, хэрэглээ, дэг байдаг аж. Энэ талаар өнөөдрийн зөвлөгөө мэдээллээр хэсэгчлэн хүргэх болно.

Дарстай үл зохицох салат, зууш:

  1. Цуу буюу цууны сүмстэй салаттай
  2. Өндөгтэй /өндөг агуулсан салаттай/
  3. Карритай хоол буюу бусад хурц амтлагчтай
  4. Шоколад буюу шоколадны амттантай
  5. Эсгэлэн жимстэй /мандарин, апельсин, алим/

Дарсыг хэрхэн сөгнөх вэ: Дарсыг аль болох агаартай удаан харьцуулахгүй байх хэрэгтэй. Иймээс зочид ширээнд суухаас хагас цагийн өмнө задлах нь зүйтэй. Улаан дарсны хэвийн температур тасалгааныхтай ижил. Энэ нь +200С гэсэн үг бөгөөд таны орчин +300С бол дарсаа хөргөөж хэрэглэх хэрэгтэй. Цагаан дарсыг зайлшгүй +11+120С хүртэл хөргөж хэрэглэнэ.

Дарс хадгалах тухай: Та худалдан авсан дарсаа гэртээ сэрүүн нөхцөлд хэвтээгээр /налуу/ хадгалах хэрэгтэй. Яагаад гэвэл энэ үед бөглөө нь үргэлж нойтон байх бөгөөд дарс эсэхээс сэргийлдэг. Улаан дарсыг хэвтээгээр нь олон жил хадгал. Цагаан дарсыг удаан хадгалсны хэрэггүй. Оргилуун дарсны хувьд аль болох үйлдвэрээс гараад удаагүй дээр хэрэглэ. Хадгалах тусмаа чанар нь мууддаг.

Хэрэв дарс таалагдахгүй бол: Хэрэв таны худалдаж авсан дарс таалагдахгүй бол асгах гэж яарсны хэрэггүй.Өвөлд улаан, цагаан дарсыг жаахан халаагаад элсэн чихэр нэмээд ГЛИНТВЕЙН, зунд улаан дарсыг элсэн чихэр, бренди, апельсины шүүс, жижиг хэрчсэн жимс нэмээд САНГРИА, цагаан дарсыг сироп, бренди, жимс, мөс нэмээд ПУНШ болгон хувирган хэрэглэж болно. Мөн ямар ч дарсыг гал тогоондоо төрөл бүрийн хоол амтлахад хэрэглэдэг. Та туршаад үзээрэй.

Дарсны хундага сонгох: Дарсны төрлөөс шалтгаалж, дарсны хундагыг сонгож авдаг. Чихэрлэг болон амтат дарсанд алтан зул цэцгийн хэлбэртэй хөлтэй хундага тохирдог байхад улаан дарсных алтан зул хэлбэртэй боловч, арай том хэмжээтэй, амсар нь өргөн байдаг. Цагаан дарсны хундага өндөр, том хэмжээтэй байх ёстой. Хамгийн өндөр хундага оргилуун дарсных байдаг бөгөөд, өндөр том хэлбэртэй юмуу эсвэл хавтгай аяганы хэлбэртэй байж болдог. Ундаа хатуу байх тусам уух хундага нь багасч, архийг жижиг хундагаар өгдөг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл