8o
Улаанбаатар хот
mobile menu

Нойр булчирхайн үйл ажиллагаа таны эрүүл явах үндэс

2018-03-04 10:26:30

Энэ чухал эрхтэн хүний хоол боловсруулах үйл ажилгаанд оролцож, хоол хүнсэн дэх уураг, нүүрс ус, өөх тосыг задалдаг эсэг ферментүүдийг агуулдаг. Дотоод шүүрлийн үйл ажилгаанд, булчингийн үйл ажилгааны гол хөдөлгөгч хүч болж оролцохоос гадна тэдгээрийн бүтцийг бий болгож, мэдрэлийн эсүүдийн үйл ажилгааг хангаж өгдөг, дотоод шүүрлийн дааврууд юм. Хүний биеийн халууныг 37 хэмд хүртэл халуун байлгах утаагүй түлшний үйлдвэрлэгч гэхэд та бүхэн сайн ойлгох биз.

Харин хэвлийн дээд хэсэгт өлгийдүүлэн байрлаж байдаг байрлал нь тун сонин.

Нойр булчирхай нь 12 нугалаа гэдсийг дэрлэн, ходоодны араар, нуруу нугламын нэгээс хоёр дахь үений харалдаа байрлаж нурууны шулуун булчингаар хамгаалагдан их биеэ нууж, сүүл хэсэгээ дэлүүгээр хучин тансаглаж байдаг. Уртаараа 15-23 см, өргөнөөрөө 2.4-8.6 см, жин нь 80-100 грамм,500 мянгаас 1 сая 500 мянган ширхэг Лангергансийн аралаас бүтсэн булчирхайлаг эрхтэн 60-70% нь инсулин16 аминхүчил агуулсан полипепид ялгаруулах чадалтай, захын альфа эсүүд глюкоген, ветта эсүүд сомастатин ялгаруулдаг. Энэ байрлал нь өөрөө элдэв гэмтэл осолд өртөхгүй, хүний биеийн бүхий л үйл ажилгааг хянаж байдаг онцлогтой. Өөрөөсөө фермент, дааврыг ялгаруулж бүхий л эрхтэний үйл ажилгааг өөрийн эцсийн бүтээгдэхүүнээр тэжээж байдаг.

Инсулин ялгарч гарахдаа өнчин тархинаас ялгарах, самототропный даавартай хүч хавсран булчин, өөхөн эс эдүүдийг үйл ажилгаанд шууд оролцож, эсийн РНХ буюу рибонуклярный хүчлийг бүрдүүлж өгдөг. Ингэснээр хүний хөдөлгөөнийг зохицуулж энергийн их үүсгүүр болж, булчин шөрмөс мэдрэлийн үйл ажилгааг зохицуулдаг. Хэрвээ инсулин дутагдахад булчингийн үйл ажилгаа алдагдаж,"Сахарный диабет" цусанд сахар ихдэх өвчний шинж өгч зүрхний булчинд амархан шигдээс үүснэ.

Нойрбулчирхайн гаргасан фермэнтүүд хоол боловсруулах эрхтэнүүдийг удирдаж үйл ажилгааг явуулж, гаднаас орж ирсэн хоолны бүтээгдэхүүний задалж урвалд оруулж, энземийн хүчтэй урвалжилт явуулсанаар эцсийн бүтээгдэхүүн болох гликоген, аминхүчил, аминдэмүүдийг цусанд оруулж элгэнд бэлэглэхээс гадна өөрийн бүтээгдэхүүний үлдэгдэл язмаг хэсгээр утаагүй химийн түлш бэлтгэн бүдүүн гэдсэнд явуулж хүний бие доторх эрхтнүүдийг дулаацуулж байдаг. Инсулинаас үл хамаарах бөөрний болон өнчин тархины гаралтай үүсэх сахаргүйдлийн өвчин "несахарный диабет" нойрбулчирхайтай хамааралгүй өвчин юм. 

Удаан хугацаагаар өлсөх, өлсөж байгаад гэнэт их идэх, өөх тостой, тосонд шарсан буюу махан хоол хэт их идэх нь нойр булчирхайг тамирдуулдаг.
Шинжилгээгээр шээсэнд чихэр байна гэдэг нь нойрбулчирхайн үйл ажиллагаанд алдагдал гарчээ гэсэн үг юм. Нойрбулчирхайн цочмог үрэвслийг ходоодны шархлаа цоорох, цөсний уутны цочмог үрэвсэл, гэдэсний цочмог түгжрэл, хордлого болон цочмог мухар олгойноос ялган оношлох шаардлагатай.
Нойрбулчирхайн цочмог үрэвслийн үед илрэх шинж тэмдгүүд
- Бөөлжих
- Өтгөн, хий гарахгүй. Улмаар гэдэсний түгжрэлийн шинж тэмдэг үзэгдэнэ
- Мөр бүсэлхийн орчим өвдөнө. Мөн зүүн сүвээгээр таширч өвдөнө.
- Судасны лугшилт, биөийн халуун хоёрын хооронд зөрүү гарна.
- Хэвлий орчим дүүрэнгэ байна. Түүнчлэн хүйсний дээхэн талд илүү дүүрэнгэтэй байна.
- Хумсны суурийн зайн өнгө хөхөвтөр болно.
Нойрбулчирхайн цочмог үрэвслийг хагалгааны ба консерватив гэсэн аргаар эмчилдэг.

Нойр булчирхай хавагнаж, ялимгүй жижиг цус харваж байгаа үрэвслийн эхний үед өвчтөний нас болон булчирхайн гэмтсэн байдлаас хамаарна. Ер нь настай хүнд уг өвчин их хүндэвтэр хэлбэртэй тохиолдоно. Нойрбулчирхайн цочмог үрэвслийг консерватив аргаар эмчлэхдээ заавал хэвтрийн дэглэмийг сахина.

Тэгэхдээ 0,1 атропин, 1-1,5 мл-ээр хоногт хоёр удаа, пантопон 1 мл-ээр өдөрт 3-4 удаа тарина.

Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээг харгалзан 40 хувь глюкозын уусмал 20 мл-ийг венийн судсанд инсулинтай буюу инсулингүй тарина. Мөн антибиотек эмийг тогтмол хэрэглэх шаардлагатай.

Хэрвээ өвчтөний биеийн байдал сайжрахгүй улам дордох, судасны лугшилтын тоо олшрон хэл хуурайших, хэвлийн хана нийтдээ өвчлөх цус, шээсэнд диатиз нэмэгдэн хордлогын улмаас биеийн байдал улам хүндэрвэл мэс заслын эмчилгээг зайлшгүй хийх хэрэгтэй. Нойр булчирхайг тэмтэрч шалгах зайлшгүй шаардлагатай.

Хагалгааны дараа өвчтөнд мах болон өөх тос ихтэй зүйл идэхийг багасгана. Сүүлийн үед нойрбулчирхайн архаг үрэвсэл нэлээд элбэг тохиолдох боллоо. Энэ нь хүндрэлтэй цочмог үрэвслийн уршиг, цөсний замын өвчнүүд ялангуяа цөсний ерөнхий цоргон чулуутай болсон эмгэгийн улмаас үүсдэг аж. Мөн элэгний цирроз, тэмбүү, судасны хатуурал, архи удаан хугацаагаар хэрэглэх зэрэг шалтгаан нойрбулчирхайн архаг үрэвсэлд хүргэдэг байна. Нойрбулчирхайн архаг үрэвслийн илрэх шинж тэмдэг тод бус. Гэхдээ бусад өвчинтэй хавсраагүй тохиолдолд энэ өвчин нь турж, бие суларч, хүч тамираа алдах бөөлжих, хоолонд дургүй болох, өтгөн хатаж улмаар эвгүй үнэртэй ялзмаг зүйлээр суулгах, шээсэнд чихэр буй болох шинж тэмдэг гарна. Хамгийн гол нь нүүрс ус үлэмж агуулсан хоолны дэглэм тогтоон өөх тос, уургийн зүйлээс татгалзах шаардлагатай. Нойр булчирхайн хавдар нь хортой, хоргүй хоёр янз байдаг. Хортой, хоргүй хавдрын шинж тэмдгийн үед өтгөн хатна, суулгана, хэвлийн дээд хэсгээр өвдөж шаналах зовиур илэрнэ. Зөвхөн мэс заслын аргаар эмчлэгдэнэ. Нойр булчирхайн толгойн талд хавдар үүсвэл өсөж томрохдоо цөсний цоргыг дарж шарлах шинж үүсгэнэ. Хавдар нь барзгар гадаргуутай, хатуу, тахианы өндөгний хэмжээтэй байж болно. Мөн түүнээс ч том хэмжээтэй байж болох юм. Хавдар томрох тусам зэрэгцээх эрхтэнээ дардаг.

Нойр булчирхайн хавдар эрчүүдэд түгээмэл тохиолддог. Хавдартай болсон тохиолдолд бусад эрхтэний үйл ажиллагааны дутагдлын шинж илэрнэ.

Нойрбулчирхайн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тостой хоол бага идэх, архи тамхи бага хэрэглэх.

Хөдөлгөөнийг эрхэм болгож цусан дахь сахарын хэмжээг хянаж байх шаардлагатай.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл