16o
Улаанбаатар хот
mobile menu

Роман Дмитриевийн ОУТ-ИЙ АНХНЫ МОНГОЛ АВАРГА Т.Тулга

2018-03-05 09:16:24

ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын (1998-2000 он) ОУТ өчигдөр ОХУ-ын Якутад эхэлсэн билээ. Нийт 1.3 сая рублийн шагналын сантай зургаа дахь удаагийн тэмцээнд 14 орны 150-иад тамирчин хүч үзэж байгаа юм. Залуучуудын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор манай улсын 10 тамирчин хүч үзэж байгаа юм. 
65 кг-ын жинд энэ жилийн Тахтийн цомын аварга, үндэсний шигшээ баг болон “Арслан” клубийн тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга алтан медаль хүртэж, Роман Дмитриевийн нэрэмжит анхны монгол аварга болж байна. Монголын залуу бөхчүүд анхны тэмцээнээс хойш тасралтгүй оролцож, хараахан түрүүлж амжаагүй байсан бөгөөд хоёр мөнгө, долоон хүрэл медаль хүртээд байсан юм. Тэгвэл Т.Тулга хоёр дахь оролдлогоороо (хоёр жилийн өмнө нь хүрэл медаль хүртсэн) тус тэмцээний аварга боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл, ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азербайжаны Хажимурад Гажиевийг 7:3-аар ялав.
86 кг-ын жинд Баянхонгор аймгийн тамирчин Энхтүвшингийн Батмагнай Сахагийн Александр Филипповыг оноогоор цэвэр (12:2)-оор ялж, хүрэл медалийн болзол хангасан юм.
Харин 65 кг-д 2017 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгөн медальт, Баянхонгор аймгийн тамирчин Э.Бямбадорж Тувагийн Сайын Казырыкт 1:12-оор, 86 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Баярсайханы Билгүүн Буриадын Андрей Елбаскинд 6:7-гоор хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment