8o
Улаанбаатар хот
mobile menu

Марани: Улаан дарсыг өлөн үедээ хэрэглэх нь зохимжгүй

2018-03-10 10:40:00

Марани брэнд эрхэм таны амралтын өдрийн мэндийг ирье. Бямба гариг бүрийн энэ цаг үед Марани брэнд таны дарсны мэдлэгт нэмэр болохуйц зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг билээ. Өнөөдрийн зөвлөгөө, мэдээллээ хүргэхэд бэлэн болоод байна.

Дарснь цэвэр усан үзмийн шүүснээс гаргаж авдаг байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм.Усан үзмийг удаан хугацаанд исгэх замаар дарсыг гарган авдаг бөгөөд дэлхийд 1500 гаруй нэр төрлийн усан үзмийг дарсны үйлдвэрлэлд ашиглаж байна.Дарсанд жимс жимсгэнд байдаг тэжээллэг болон биологийн үнэт бодисууд ялангуяа витамин, эрдэсүүд агуулагдахаас гадна шүүсийг эсгэж боловсруулахад хүний биед ач холбогдолтой төрөл бүрийн нэгдлүүд үүсдэгээрээ онцлогтой.Дарсны өнгө нь чанарыг тог­тоох гол шинж юм.Өнгөний хувьд улаан, цагаан, ягаан байдаг ч цагаан өнгөтэй дарс гэхэд л маш олон янз.Бараг өнгөгүй шахуу тунгалаг цагаанаас эхлээд цайвар ногоон, цайвар шар, шаргал туяатай гэх мэтээр ангилдаг. Дэлхий дээрх дарсны нэр төрөл хэдэн арван мянгад хүрдэг.Тэгээд ч жил бүрийн усан үзмийн шинэ ургацын дарс өмнөх жилүүдийнхээс өөр амт чанартай болдог юм.

Чанар сайтай дарсыг муугаас нь хэрхэн ялгах вэ?

-Мэдээж лонхны шошгон дээр дарсны тухай бүгдийг бичсэн тул уншаад л болно гэх хүмүүс бий. Гэтэл энэ нь тийм ч найдвартай арга биш бөгөөд хуурамчийг жинхэнээс ялгахад төвөгтэй байдаг.Олон мянган жил хэрэглэж ирсэн хам­гийн найдвартай арга нь амтлах буюу латинаар “degustare” (амт гэсэн утгатай үг) гэсэ н арга юм.Энэ нь зөвхөн амталж үзэж байж л дарсны чанарыг тогтооно гэсэн үг юм.

Дарсны ач холбогдол

-Дарсны төрөл ангилал, онц­лог шинжүүд, хоорондын ялгаа болон зөв зохистой хэрэглээний талаархи мэдлэг хэрэгтэй. Дарсыг зөв хэрэглэснээр хүн урт удаан наслах боломжтой.Улаан дарсаар бор махан хоолыг даруулж хэрэг­лэх нь тохиромжтой.Харин өлөн үедээ хэрэглэх нь зохисгүй.Оргилуун болон цагаан дарс нь хөнгөн учир салат, хөнгөн зууш, далайн гаралтай хоолыг даруулахад тохиромжтой.Ягаан дарс ньзөөлөн учир ямар ч үед хэрэглэхэд тохирдог.Хүн дарсыг үнэрлэж, амталж мэдрэх хэрэгтэй байдаг.Дарсыг амталж мэдрэхийн тулд тухайн дарсанд тохирсон хоол, түүнийг уух хэм хоёрыг тохируулах нь чухал.Алкоголийн хэмжээ нь харьцангуй бага байдаг хуурай дарсыг хоолны хамт хэрэглэж, харин арай зөөлөн дарсыг найз нартайгаа хамт суухдаа сонговол илүү тохиромжтой. Эрүүл мэндэд хамгийн ашигтай спиртлэг ундааг нэрлэх дээд зэргийн чанартайгаар улаан дарс шалгарчээ. Европын орнуудад улаан дарсыг зохистой хэрэглэх нь зүрхний үйл ажил­лагааг дэмжих ба хамгаалах, хөгшрөлтийг бууруулах, судасны уян хатан чанарыг хадгалахад ашигтай гэж үздэг байна.Дээд зэргийн улаан виног өдөр бүр тогтмол 100 грамм    орчим хэрэглэх нь хамгийн тохиромжтой гэж үзжээ.Цэвэр улаан винонд хүний биед хэрэгцээтэй 25 зүйлийн шим тэжээл ба амин дэмүүд агуулагддаг байна.Эцэст нь хэлэхэд дарсны хэрэглээ нь хоосон чамирхал биш харин эрүүл мэндэд тустай хэрэг­лээ тул зөв зохистой тохируулан хэрэглэхийг зөвлөж байна.

Дарсны хундага ямар байх ёстой вэ?

Дарсны амт, шимтийг мэд­рэхэд хундаганы хэлбэр, мөн шилбэний өндөр ихээхэн үүрэгтэй байдаг.Франц, Бельги, Итали, Герман, Турк зэрэг орнуудад тюльпан буюу алтан зулцэцгийн хэлбэртэй хундагыг улаан бордод, жижиг хундагыг цагаан дарсанд, бөмбөрцөг хэлбэрийн хундагыг бургон дарсанд ихэвч­лэн хэрэглэдэг. Шил нь нимгэн, тунгалаг, нөлөөгүй, агаарын бөмбө­лөггүй байх.Амсар нь их биеийн цүдгэрээс бага диаметр­тэй байх.Задгай амтай хундага үнэрийг тод мэдрүүлдэг.100-гаас багагүй мл- багтаамжтай байх.Хундаганы гуравны хоёроор хий­хэд хангалттай байдаг.0.75-ын шилтэй дарсыг ихэвчлэн 8 хундаганд хийдэг.4-5см–ээс өндөр шилбэтэй байх.Шилбэнээс барих нь дарсыг халаахгүй мөн өнгийг шинжих боломж олгодог.

 

  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment