МАН-ын гишүүд тэр дундаа орон нутгийн гишүүд асуудлыг нударгаар шийддэг бололтой. Арга ч үгүй биз үйлгэр жишээ үзүүлэх ёстой УИХ-ын гишүүд нь өчигдөрхөн асуудлыг нударгаар шийдэхээр заамцалдаж авч байсан. Тэгвэл мөн л өчигдөр Дорнод аймгийн МАН-ынхан нэгнээ зодож гэмтээжээ. Тодруулбал, өчигдөр тус аймгийн Хэрлэн сумын 6 дугаар үүрийн дарга З.Оргилыг үүрийн хурлаа хийж байх үед буюу намын ажлын байран дээр нь аймгийн намын хяналтын хорооны дарга З.Түвшиндорж гэгч нүдэн тус газар нь цохиж гэмтээсэн гэх мэдээлэл цахим орчинд тархав.