8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Гандболд 14 дүгээрт байрт орлоо

2018-03-19 08:30:46

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадам болж байгаа билээ. Тус өвлийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа пара гүйлтийн цанын тамирчин Б.Ганболд гурван зайд уралдан тэмцээнээ амжилттай өндөрлүүллээ.

Б.Ганболд арван км зайн уралдаанаа 30:10.1 минутын хугацаанд дуусгаж, 14 байрт орсон байна. Тэрбээр тэргүүлэгчээс гурван минутын алдагдалтайгаар барианд оржээ. Б.Ганболдын эхний уралдаан гуравдугаар сарын 10-ны өдөр болсон бөгөөд 20 км зайд уралдаж, 16 дугаар байрт орсон юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл