10o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөтийн бүсгүйчүүдийн эрчүүддээ барьсан "бэлэг"

2018-03-19 13:42:59

 

Чөлөөт бөхийн 2018 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд (III.17-18) Японы Такасаки хотын “Takasaki Arena”-д боллоо. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, АНУ, Канад, Румын, Беларусь, Швед (Туркийг оролсон) гэсэн найман орны баг өрсөлдсөн. Монголын эмэгтэй бөхчүүд өчигдөр “В” хэсэгт БНХАУ-ын шигшээ багт 1:9-өөр ялагдсан ч Беларусийг 6:4-өөр, Румынийг 8:2-оор буулган авснаар 2003 оны Дэлхийн цомын аварга АНУ-ын шигшээ багтай хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон юм. Манай бүсгүйчүүд Сэм авгын бүсгүйчүүдийг 2015 онд Санкт-Петербургт, 2017 онд Чебоксарт болсон Дэлхийн цомд тус бүр 5:3-аар ялж хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл хүрэл медалийн төлөөх гурав дахь удаагийн уулзалтад манай бүсгүйчүүд 6:4-өөр яллаа. Өнөөдөр эр цэргийн баярын өдөр тохиож байгаа. Тиймээс эмэгтэй бөхчүүд маань Дэлхийн цомын хүрэл медалиар эрчүүддээ “бэлэг” барилаа. 
Манайхнаас 50 кг-ын жинд ОУХМ Э.Нарангэрэл эхлээд Виктория Энтонид 2:8-аар ялагдсан ч удаах дөрвөн барилдаанд ОУХМ Э.Сумъяа, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор нар өрсөлдөгчөө дараалж сөхрүүлснээр тоог 4:1 болгосон. Үүний дараа гавьяат тамирчин П.Орхон Мэллори Велтэд 9:11-ээр, хөдөлмөрийн баатар С.Батцэцэг Форрест Молинарид цэвэр ялагдснаар байдал тун эвгүйтсэн. Харин 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг Тамыра Менсад 0:5-аар ялагдаж явсан ч мушгиж хоёр оноо аваад тэндээсээ даралтад оруулж багтаа тун чухал ялалтыг авчирлаа. Улмаар гавьяат тамирчин О.Насанбурмаа Виктория Фрэнсисийг 11:3-аар буулган авснаар манай бүсгүйчүүд ялах нь тодорхой болсон юм. Сүүлийн барилдаанд спортын мастер О.Чанцалнямаа дэлхийн гурван удаагийн аварга Аделине Грэйд оноогоор цэвэр ялагдав.

ХҮРЭЛ МЕДАЛИЙН ТӨЛӨӨХ БАРИЛДААН:
Монгол - АНУ 6:4

50 кг: Эрдэнэсүхийн Нарангэрэл - Виктория Энтони 2:8
53 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа - Сара Хильдебрант 10:6
55 кг: Эрхэмбаярын Даваачимэг - Жакарра Винчестер 9:6
57 кг: Алтанцэцэгийн Батцэцэг - Аллисон Рэган 10:0
59 кг: Баатаржавын Шоовдор - Кайла Миракле 5:4
62 кг: Пүрэвдоржийн Орхон - Мэллори Велт 9:11
65 кг: Соронзонболдын Батцэцэг - Форрест Молинари цэвэр ялагдсан
68 кг: Шархүүгийн Түмэнцэцэг - Тамыра Менса цэвэр ялсан
72 кг: Очирбатын Насанбурмаа - Виктория Фрэнсис 11:3
76 кг: Амгаланбаатарын Чанцалнямаа - Аделине Грэй 0:10

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Нэг, хоёрт ямар улс орсон юм бэ
2018/03/27 43.242.243.125
mongol huu
Odoo Hyataduudad 1x9-r yalgdaj baigaa ni oncgoi asuudal.Manai dasgaljuulgach nar dugnelt hiij baigaa biz dee,Naran ulsy bohchuud suraghui bolson ch ene yu bolood bna HUjaa ingel yalagdahaar yu heleh v
2018/03/22 103.229.122.105
т
маш сайн бн. манай охидууд мундаг.
2018/03/21 202.70.34.98
  • Recent
  • Most Read
  • Most Comment