-8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно

2016-01-30 11:54:00

  Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдэд автозамын түгжрэлийг сааруулах үүднээс Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт тогтоох захирамж гаргасан.Захирамжийн дагуу энэ сарын 30-ны бямба гарагт автомашины улсын дугаар тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8 тоогоор төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцох юм. Харин маргааш буюу 31-ний ням гарагт автомашины улсын дугаар 1, 3, 5, 7, 9 тоогоор төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох боломжтой.Өнөөдөр буюу бямба гарагт автомашины улсын сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл НИТХ-ын хурлаар тогтоосон дугаарын хязгаарлалтын бүсээс гадна Саппорагийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохыг хориглоно.Захирамж ирэх сарын 6, 7-ны бямба, ням гарагт мөн үйлчлэх юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 82