8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Бат-Эрдэнэ Үндэсний бөхийн холбоог тэргүүлэхээр боллоо

2018-03-25 09:53:04

Монголын Үндэсний бөхийн холбооы 8-р “Их Эе” хурал өчигдөр Бөхийн өргөөнд болж тэргүүнээрээ УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнийг сонголоо. Харин Үндэсний бөхийн холбоог тасралтгүй 28 жил тэргүүлсэн Р.Нямдорж тэргүүн сонгох сонгуульд нэрээ дэвшүүлсэнгүй. Тэрбээр ийнхүү ажлаа хүлээлгэн өгөх гэж байна. Гэхдээ УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнийн хувьд Р.Нямдоржийн ойрын хүн гэгддэг билээ. Тэгэхээр Б.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүнээ, Р.Нямдорж нь бөхийн холбооны тэргүүнээ үргэлжлүүлэн хийх байх гэсэн яриа олон нийтийн дунд яригдаж байна. 

Энэ удаагийн хуралд нийт 200 төлөөлөгч оролцсоноос албан ёсоор хуралд ирж, мандатаа авсан 153 гишүүн байв. Хурлыг УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ даргалсан юм.  “Их Эе”-ийн үдээс өмнө “Монголын үндэсний бөхийн холбооны ажлын ололт амжилт” сэдвээр МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан илтгэл тавьсан. Мөн МҮБХ-ны хяналтын албаны талаар хяналтын албаны дарга Г.Жамсран, Ц.Бадарч нар хоёр жилийн тайлангийн талаар мэдээлэл өглөө.

Мөн уг хурлаар МҮБХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын асуудал, Цэцдийн зөвлөлийг сонгож байгуулах зэргийг ярьсан юм. 

Ингээд эцэст нь тэргүүн сонгох сонгууль болж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нийт төлөөлөгчдийн 98 хувийн саналаар сонгогдлоо. Уг сонгуульд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүллээ. Харин эдгээр нэр дэвшигчдээс дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татаж авчээ.

Мөн Цэцдийн зөвлөлд 91 гишүүний нэрийг дэвшүүлсэнээс 76-г сонгосон юм. Үүнээс нууц санал хураалтаар 44 гишүүнийг сонголоо. 

Уг хурлыг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гурван шатны шүүхээс гаргасан ч ийнхүү хуралдлаа. Шүүхийн шийдвэрийг Р.Нямдоржид гардуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаныхан очсон ч хаалгаа онгойлгож өгөөгүйгээс болж үймээн, самуун дэгдэж байсан билээ. 

Энэ талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Үнэндээ маш хүчтэй сөрөг хүчин амжилт олсонгүйд сахалт тэргүүтэй нөхөд тактикийн алдаа гаргасан тул бяцхан туладаанд ЯЛАГДЛАА.ОДОО БОЛЬЁ БӨХЧҮҮДЭЭ.ИНГЭЭД ИХ МАЯГЛААД БАЙВАЛ БӨХИЙН ӨРГӨӨ ХООСРОНО ШҮҮ..
2018/03/30 150.129.141.100
Бөх сонирхогч
Увс,Ховд,Баянөлгий,Дундговийн бөхийн холбоод энэ хуралдаа ач холбогдол өгсөнгүй.Нөгөө л ЖАЛГА, ДОВ-ны хямралаасаа салсангүй.Дархан аварга Х.Баянмөнх,аврага А.Сүхбат, Мөнхбат нарын санаархал бүтсэнгүй.
2018/03/30 150.129.141.100
Үзэгч
Баядуудын наадам гэж тусдаа хийдэг бол ч мөн доги шүү. Хоорондоо шулганалдаад л маниусын бөк, таануусын бөк гээд л. Мөн улсын наадам сайхан болж, монгол бөх цэвэрших болно.
2018/03/26 66.181.179.223
харамсаж байна
Зайлуул өөрчлөлт алга байна.
2018/03/25 66.181.184.26
бөх
нэг луйварчинг нөгөө луйварчингаар нь солиод л бөхчүүд гэж үнэн мангар гарууд гэж хө
2018/03/25 202.179.31.87
Зочин
Баянмөнх Сүхбат нар бүү улайрэн зүтгэ Ухаант хүмүүсийн байгуулсан ТББ. Өөрсдөө анх санаачлахгүй яасанбэ ТББ бол хувийнх шүү. Бүү тэнэглэ
2018/03/25 64.119.20.213
зочин
увсын бөхчүүд энэ хуралдаанд оролцоогүй гэдэг үнэн үү? халх наадам,ойрдын наадам гэж тус тусдаа болох хэрэгүү?ам хаших аргыг эхлүүлсэн хүн аймгагаа тусд нь хаших юмуу? энэ нэгл ойлгомжгүй байна.
2018/03/25 119.40.99.2
od
erunhiilugch nitsol uguud. uruvdultei ni bugd hudal barildaj bgaag ni meddeg. tegsen murtluu.....bid iim l uruvdultei geh yumuu teneg geh yum uu
2018/03/25 202.21.109.15
od
avarga ch bas l tiimerhuu hun de. buurunhiilsun oligtoi shinechlel hiihgui de. harj l bgaarai. buh uzeh sonirhol bur alga bolsoon. zugeer l jujig. ter jujigt ni itgeed ard tumen dagaj baysaad. kkkk
2018/03/25 202.21.109.15
oyun
Буурьтай жудагтай байх хэрэгтэй сайн муу юмаа тэнцүүлж явах зүйтэй юм боловуу гэж бодож бн
2018/03/25 66.181.161.8
oyun
Монгол монголоороо байх үндэс ганцхан монголбөх л байдаг талцалгүй эв зүйгээ олж бие биенээ хүндэтгэж санаа бодлоо хуваалцаж арга ухаанаа уралдуулж аврага цолтонгууд нь аврага шиг буурьтай
2018/03/25 66.181.161.8
  • Recent
  • Most Read
  • Most Comment