8o
Улаанбаатар хот
mobile menu

Бодисын солилцоо сайжруулж, биеийг хоргүйжуулах ногоон смүүти

2018-03-25 11:49:39

Бодисын солицоо сайжруулж, өтгөний гадагшлуулан гэдсийг цэвэрлэж, биен  дэхь хорыг гадагшлуулан, цусыг шингэлэх үйлчилгээ бүхий бууцайтай ногоон смүүти гэрийн нөхцөлд хийх зааврыг бүсгүйчүүддээ хүргэж байна. Царай шингэрч, арьс цаанаасаа гэрэлтсэн цэвэрхэн болох болно.


Энэхүү смүүтийг бэлдэж ууснаар

- Өтгөн хатахаас сэргийлдэг. Учир нь эслэг ихээр агуулж байдаг бөгөөд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ач тустай
- Бодисын солилцоог сайжруулснаар биед байгаа хорт бодис гадагшилж байдаг
- K амин дэм ихээр агуулсан тул цусыг шингэлж, зүрхний үйл ажиллагаа дэмжиж өгдөг 



Орц найрлага:

- Бууцай – 60 гр / 6 ширхэг нэвч (15 ккал)
- Өргөст хэмх – 150 гр / ½ дунд хэмжээтэй (25 ккал)
- Ногоон алим – 1 ширхэг / дунд хэмжээтэй (95 ккал)
- Лууван – 1 ширхэг / 60 гр (25 ккал)
- Цагаан гаа – 3-5 зүсэм (10 ккал)
-Лемон – 1 зүсэм / ¼ хэмжээтэй (5 ккал)


Хийх арга:

- Орцуудаа угааж цэвэрлээд хэрчиж жижиглэнэ 
- Одоо блендэрт хийж смүүти болтол сайтар холино

Энэхүү смүүти нь  165 ккал илчлэгтй бөгөөд өдөрт нэг аягийг өдрийн хоолны өмнө хэрэглээрэй. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment