8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол, Маврикийн шигшээ хоёр дахь тоглолтондоо тэнцлээ

2018-03-30 08:43:48

ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр 03 сарын 27-д албан ёсны нөхөрсөг тоглолт хийсэн Монгол, Маврикийн багууд өчигдөр 18:00 цагт албан бус тоглолт хийж, тэнцээ байгууллаа.

Өчигддөрийн тоглолтын 11 дэх минутад Б.Балжиннямын дамжуулалтаар О.Мөнх-Оргил мөргөж гоол оруулан, манай шигшээ тэргүүлээд эхэлсэн. Өнгөрсөн тоглолтод гараанд гарсан 10 тоглогч өнөөдрийн тоглолтын эхнээс тоглоогүй юм. Хоёр тоглолтод гараанаас оролцсон ганц тоглогч болох О.Мөнх-Оргилын оруулсан гоолоор, манай шигшээ эхний үед 1:0-ээр тэргүүлэв.

Сүүлийн хагаст хоёр баг ээлж дараалан аюултай довтолгоонуудыг өрнүүлж байсан агаад Маврикийн шигшээгийн ахлагч Лангуэ 54 дэх минутад торгуулийн талбайн гаднаас гоол оруулсан юм. Түүний гоол шийдвэрлэх үед орсон ганц гоол байж, багууд үндсэн цагт 1:1-ээр тэнцлээ.Хэдийгээр хожил авч чадаагүй ч дэлхийн чансаагаар 30 гаруй байрын урд бичигддэг Маврикийн багтай хоёр тоглосон нь манай залууст том туршлага боллоо.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл