8o
Улаанбаатар хот
mobile menu

Жимс ногоог угааж хэрэглэх нь хоолны хордлогоос сэргийлнэ

2018-03-31 14:50:00

ХООЛНЫ ХОРДЛОГЫН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Хоолны хордлогоор өвчилсөн хүнд,

  • Ходоод гэдэсний хямралын шинж болох суулгах,
  • Дотор муухайрах,
  • Бөөлжих,
  • Гэдэс базлах,
  • Халуурах толгой өвдөх,
  • Ядрах,
  • Өтгөн цус, цусны судал, залхагтай гарах,
  • Ам цангах,
  • Гар хөл, үе мөчөөр өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.

ХЭРЭВ ТА ӨВЧИЛСӨН ШАЛТГААНАА ХҮНСНЭЭС БОЛСОН ГЭЖ ҮЗВЭЛ ДАРААХ АРГА  ХЭМЖЭЭГ АВААРАЙ

Яаралтай эмчид хандах: Ялангуяа шинж тэмдгүүд арилахгүй удаан үргэлжилж, хүндрэх шинж (цустай суулгах, ихээр дотор муухайрах, бөөлжих, өндөр халуурах г.м/) илэрвэл эмчид зайлшгүй хандах хэрэгтэй. Өвчлөх эрсдэл өндөртэй бүлгийн хүн ам (жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдүүд, ахмад настан, дархлааны тогтолцоо суларсан хүмүүс) өвчилсөн тохиолдолд эмчид нэн даруй хандах шаардлагатай.

Эрүүл мэндийн газарт хандах: Хэрэв өвчлөл үүсгэсэн гэж сэжиглэж буй хоол хүнсний зүйлийг олон хүн цугларсан хүлээн авалт, ресторан болон бусад нийтийн хоолны газарт хэрэглэсэн, эсвэл дэлгүүрээс худалдаж авсан бол харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэх хэрэгтэй.

ХООЛНЫ ХОРДЛОГООС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ?

Хүнсний үйлдвэр, хүнсний дэлгүүр, нийтийн хоолны газрууд зэрэг хоол хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хэрэгжүүлэхээс гадна хоол хүнсийг гэрийн нөхцөлд бэлтгэх, боловсруулах, хадгалах, хэрэглэхэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт, хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох
  • Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, өргүүртэй газраас авах
  • Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба хоёроос доош цаг хадгалах
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө, бие зассаны дараа гараа угаах
  • Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх
  • Хоол, хүнсийг чанахдаа хамгийн гүн хэсэгт +90 хэмээс багагүй, 30 минутаас доошгүй хугацаагаар сайтар болгож хэрэглэх нь зүйтэй.

Тасалгааны температур нь бичил биетэн үржих таатай нөхцөл болдог тул хоол хүнсийг тасалгааны хэмд хадгалахгүй байх хэрэгтэй. Учир нь бэлэн болгосон хоолонд 30 минутаас нэг цагийн дараа нян үржиж эхэлдэг байна.

Түүнчлэн хүнс хадгалах аюултай хэмийн бүс бол 4-60 хэм бөгөөд энэ хязгаарын гадна хадгалсан хүнсэнд бактерын үржих чадвар буурдаг аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл