8o
Улаанбаатар хот
mobile menu

Хаврын улиралд ашигтай 5 дасгал

2018-04-10 16:38:00

Хаврын энэ өдрүүдэд таны бие нэг л хүндүүр, сэтгэл санаа тавгүй, ядарсан шинж тэмдэг илэрч байна уу. Энэ бүхнээс ангижрах энгийн аргын талаар  танд зөвлөж байна. Дасгалаа хийж үр дүнг нь мэдрээрэй. Эрүүл мэнд эрхэм баялаг. 

Үсээ үргэлж илж бай. Өглөө орноосоо босоод 10 хуруугаараа үсээ самнах маягаар хойш урагш илээрэй. Энэ дасгалыг хийснээр толгойн мэдрэлийн цэгүүд хурууны өндгөөр цочирч, оюун ухаан сэргэн цусны даралт буурч зориг нэмэгдэнэ. Толгой эргэх, өвдөх, хуйх загатнах , үс унах , зүрх дэлсэх , мэдрэл ядрахаас урьдчилан сэргийлдэг.

Нүдний дасгал. Санаа сэтгэлээ тайвшруулан нүдээ аниад нар зөв баруун зүүн, дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ аажим нээж дээрх үйлдлийг давтана. Тус бүр 10 удаа хийнэ. Энэ дасгал нүдний ядаргаа , чилээ гаргах , хараа сайжруулахаас гадна толгой эргэх, нүд эрээлжлэх болон бусад эмгэгээс сэргийлнэ.

Үе мөчний дасгал. Гараа мөрөөрөө хойш урагш савчин бас эргүүлж хөлөөрөө хойш урагш хөдөлгөх нь булчин шөрмөсийг цочроож өгдөг. Мөн бүсэлхий, ар нуруугаараа гэдийж бөхийн хоёр тийш болж хуян усаа тараах нь үе мөчний үрэвслээс сэргийлнэ.

Арьсаа байнга илж бай. Биеийнхээ арьсыг хэсэгчлэн боломжоороо 10 орчим удаа зөөлөн илнэ. Энэ дасгалыг хийснээр арьсны нүх сүв тэлж ядаргаа арилж нойронд сайн болж цусны даралт буурч, арьс зөөлөрч өнгө зүс нь сайжирна.

Хөлийн улаа илэх. Хөлийн тавхайг өлмий талаас нь гурав хуваасны нэгтэй тэнцэх газарт эрүүл мэндийг, амьдралыг тэтгэх маш чухал цэг байдаг гэнэ. Алгаа хооронд нь үрж бүлээцүүлээд тэр цэг дээр өдөрт 10 удаа илж дарвал хөл дулаацаж, сэтгэл санаа тайвшран, толгой эргэх, чих шуугих, нойр алдах, зүрх дэлсэх, даралт ихсэх, хөл өвдөх зэргээс урьдчилан сэргийлдэг байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment