8o
Улаанбаатар хот
mobile menu

ЕАШТ-ий хамгийн үнэтэй тасалбар 1000 РУБЛЬ

2018-04-05 09:48:01

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн ЕАШТ дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 6-нд ОХУ-ын Каспийск хотод болно. Али Алиевын нэрэмжит спортын ордонд болох тэмцээний тасалбар Дагестаны хөлбөмбөгийн “Анжи” клубийн цэнгэлдэх хүрээлэнгийн билетийн кассаар дөрөвдүгээр сарын 10-наас худалдаалагдаж эхэлнэ. Хамгийн үнэтэй тасалбар нь чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрлийн бөгөөд медалийн төлөөх барилдааны үнэ 1000 рубль юм. Урьдчилсан барилдааныг 500 рублиэр үзэх боломжтой. Харин сонгомол болон эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн өглөөний тасалбар 200, үдээс хойшхи 300 рубль байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл