8o
Улаанбаатар хот
mobile menu

Харшилдаа баяртай гэж хэлье

2018-04-07 13:55:00

Харшлыг бүрэн эмчилнэ гэдэг эргэлзээтэй асуудал. Гэхдээ бид ядаж л шинж тэмдгийг нь багасгах аргуудыг мэдэж байгаа нь сайн хэрэг. Нойр хүргэж, толгой дүүргэдэг харшлын эм уухаас гадна дараах байгалийн аргуудыг туршиж үзээрэй.

1. Алимны цуу
Алимны цуу бол харшлын шинж тэмдгийг бууруулахад эртнээс хэрэглэгдэж ирсэн бүтээгдэхүүн юм. Энэ нь тунгалгийн системийг цэвэршүүлж, салстын үйлдвэржилтийг бууруулдаг учраас харшил хөдөлсөн үед хэрэглэх нь үр дүнтэй гэж үздэг. Үүнээс гадна хоол боловсруулах эрхтнүүдэд эерэг нөлөө үзүүлж жингээ хасахад тусалдаг болохоор туршаад үзэхэд үнэхээр гэмгүй.
Яаж хэрэглэх вэ: 1 цайны халбага цэвэр алимны цууг 1 аяга усанд найруулаад өдөрт 3 тасалж ууна. Алимны цуу томоохон сүлжээ супермаркетуудад худалдаалагддаг.

2. Халгайтай цай
Хатгадаг л болохоос халгайнд хэрэггүй юм гэж алга. Халгайн навч биеийн харшил хөдөлгөгч гол хүчин зүйл болох хистамин үйлдвэрлэх чадамжийг бууруулдаг. Мөн цусны даралт бууруулах, үе мөчний үрэвсэлд халгайг өргөнөөр ашигладаг. Халгайг гааны навчтай хольж хэрэглэвэл харшлын шинж тэмдгийг бууруулахад илүү үр дүнтэй.
Яаж хэрэглэх вэ: Буцалж буй 250 мл ус тутамд 1 цайны халбага гаа, 1 цайны халбага халгай (хатаамал эсвэл шинэхнээрээ) хийгээд 10-15 минут хандлаад ууна.

3. Пробиотик
Харшил бол тэнцвэр нь алдагдаж хэт мэдрэг болсон дархлааны илрэл юм. Сүүлийн үеийн судалгаагаар гэдсэнд ашигтай бактериуд нь их байвал дархлаанд сайнаар нөлөөлж харшлын шинж тэмдгийг бууруулж байгаа нь тогтоогджээ. Цаашилбал жирэмсэн эхийн гэдсэн дэх ашигтай бичил биетүүд ургийн амьдралынхаа туршид харшилтай болох магадлалд хүртэл нөлөөлдөг аж.
Яаж хэрэглэх вэ: Пробиотикоор баяжуулсан тараг, хоолны нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглэх

4. Улаан сонгинотой ус
Сонгинод quercetin хэмээх усанд уусамтгай бодис агуулагддаг бөгөөд энэ нь биеийн хистамины үйлдвэржилтийг бууруулж, харшлын шинж тэмдгийг намдаадаг байна. Quercetin нь мөн үрэвслийг бууруулах, амьсгалын замыг цэвэрлэх үйлчилгээтэй.
Яаж хэрэглэх вэ: 1 улаан сонгиныг нарийхан хэрчээд 4 аяга усанд хийж 8-12 цагийн турш хандалсныхаа дараа өдөрт 1-2 удаа тасалж ууна. Хандалсан усыг хөргөгчинд хадгалвал 4 хоногийн турш үйлчилгээ нь алдагдахгүй.

5. Харшлаа аль болох хөдөлгөхгүй байя гэвэл (зөвхөн ургамлын тоосонцрын харшилтай бол): 
-Ургамлын тоосыг биедээ өдөржин наахыг хүсэхгүй л байвал хувцсаа гадаа өлгөж хатаах хэрэггүй.
-Цонхоо дэлгэж онгойлгох хэрэггүй.
-Орой бүр шүршүүрт орох юм уу бүх биеэ усаар шүршиж угаагаарай. Ингэснээр өдрийн туршид бие, үсэнд наалдсан ургамлын тоосонцрыг унагааж чадна. Мөн ор хөнжлийн даавуундаа наахаас сэргийлнэ гэсэн үг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bolor
Zuvulguu ugsund bayarlalaa door Bighorn hun ehleed stressdeed bgaamuu harshilaas hetsuu um boljee
2018/04/07 103.229.123.182
Ха
Хотоо цэвэрлэж чадахгуй бол наад гое зевелгее чинь хэнд ч тус болохгуй. Битгий хуцаж бай.
2018/04/07 182.160.35.138
  • Recent
  • Most Read
  • Most Comment