8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Албан паспорт олголтыг түр хугацаагаар зогсоож, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг түр саатууллаа

2018-04-10 18:40:00

Хаврыг олон ааштай гэлцдэг. Гэхдээ хавар хүн бүрийн сэтгэлд тод дурсамж, хайр оргилсон их хүсэл эсвэл уйтгар гуниг гэх мэт олон аашийг төрүүлж байдаг шидтэй. Магадгүй хавар биш бид олон ааштай болдог байж магадгүй шүү. Юутай ч хавар гэдэг шинэ бүхний эхлэл байж чадах тийм л улирал. Өдөрт хэд хэд хувирах "муухай ааштай" цаг агаар таныг бага зэрэг бухимдуулж байгаа бол хаврын тухай эрч хүч өгөх ишлэлүүд уншиж эрч хүч ороорой. 

"Чи бүх цэцгийг тасалж чадах ч хавар ирэхийг хэзээ ч болиулж чадахгүй" Пабло Неруда
Хавар гэдэг байгалийн хэлээр “Алив цэнгэцгээе” гэсэн үг.  Робин Уиллиамс
"Хаврын улиралд би 24 цагийн дотор цаг агаарын 136 өөрчлөлтийг мэдэрсэн"​ Марк Твэйн
Хавар бол бурханы хэлээр “Ахин нэг боломж” гэсэн үг.​ Роберт Орбен
"Хавар бол үнэхээрийн шинэчлэн байгуулагч"​ Хенри Тимрод
"Амьдрал миний өмнө шив шинэхэн өнгөлөг хувцастай мөнхийн хавар шиг зогсож байна"​ К.Ф.Гаусс
"Хавар ирлээ. Хорвоо дэлхий яг л шүлэг мэддэг хүүхэд шиг боллоо" ​Рэйнер Мариа Рилк. Үргэлжлүүлэн Монголын нэг өдөр тойм булангаа хүлээн авна уу. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг түр саатуулжээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс Оюутолгойн холбоотой баримт бичгийн талаар байцаалт авах талаар АТГ-аас дуудсан.  Хэрвээ дуудсан цагт ирэхгүй бол интерполоор эрэн сурвалжилна, албадан ирүүлнэ гэж хэмээн мэдэгдсэн билээ. Энэ дагуу Ч.Сайханбилэг Оюутолгойн холбоотой баримт бичгийн талаар байцаалт өгөхөөр өчигдөр орой эх орондоо 23 цагийн үед ирсэн талаар мэдээллийг өмнө нь хүргэсэн билээ. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг монголд ирсэн даруйдаа буюу өнөөдөр  АТГ-т мэдүүлэг өгсөн бөгөөд түүнийг прокурорын зөвшөөрлөөр түр саатуулсан талаар эх сурвалж мэдээллээ.

Нэмэлт мэдээлэл дуулгахад Авлигатай тэмцэх газраас Дубайн гэрээтэй холбоотойгоор  Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, Эдийн засагч Б.Бямбасайхан нарыг мөн 1 сарын хугацаатай цагдан хориод байгаа билээ. 

Ж.Батзандан: Нөлөө бүхий улстөрчид мөнгө угаагаад байна

УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиар 20 мянган доллароос дээш гүйлгээгнд Монгол банк хяналт тавьж байгаа. Хэдийгээр энэ хууль хэрэгжиж байгаа ч дотооддоо бизнесийнхэнд арай хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг байх нь зөв. Террористуудаас ирж эсвэл явж буй гүйлгээг л маш сайн хянах хэрэгтэй. Тагнуулын байгууллага дээр ч идэвхтэй террорист хийдэг бүлгүүд болоод гишүүдийн нэрс байгаа. Тэр хүмүүст хяналтаа сайн тавиад явах боломжтой. Харин дотооддоо үйлчилгээг хүнд суртал багатай байлгах тал дээр анхаарах хэрэгтэй байна. Монгол банк 20 мянган доллароос дээш гүйлгээнд хяналт тавьж чадаж байгаа гэдэгт би эргэлзэж байгаа. Учир нь "Жаст"-ын 109 сая доллар хаашаа орсон гэдгийг мэдэж байх учиртай. Тиймээс энэ мэтээс харж байхад та бүхний хяналт зөв байж чадаж байна уу.

Ж.Батзандан: Манай төрийн өндөр албан тушаалтнууд, хууль хяналтын байгууллага тагнуулынхан зарим нэг нөлөө бүхий улс төрчид мөнгө угаагаад байна гэдгийг би удаа дараа хэлсэн. Тиймээс ч өнөөдөр шүүхийн 2-3 маргаантай хэрэгт татагдаад явж байна. Монгол банкнаас зээл хэлбэрээр мөнгө гаргаж байгаа чинь мөнгө угаалтын хэлбэрт орно. Учир нь үндэсний банк зээл олгодоггүй юм. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн тухайд 50 гаруй сая доллар хаашаа орсон нь мэдэгдэхгүй байна. Мөн М.Энхболдын 60 тэрбумын асуудал ч мөнгө угаалтын нэг хэлбэр. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль томчуудын тоглоом болох нь. Бид батлаад гаргасан ч хэрэгжихгүй. Учир нь хууль хяналтын байгууллага нь үүнийг хэрэгжүүлэх сонирхолгүй байна. Хууль хяналтын байгууллагууд дээр нэмэгдээд улс төрчид нь ороод мөнгө угаадаг байдлыг хэзээ таслан зогсоох юм бэ. 

Л.Болд: ОУ-ын парламентын холбооноос Монголын ирээдүйг бүрхэг гэж дүгнэсэн

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Д.Гантулга гишүүнтэй холбоотой Халдашгүй байдлын дэд хорооны хурлын тайланг сонслоо.

Ингээд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хуулийн мухардлыг арилгахаар ажиллаж байгаа тул тэр болтол Д.Гантулгын өргөдлийг хэлэлцэх боломжгүй гэдэгт санал нэгдсэн юм.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд "Олон Улсын парламентын холбооноос Монгол Улсын ирээдүй бүрхэг болж байна. Хууль эрх зүйт төр энд байх уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй болж байна гэж дүгнэсэн. Тиймээс та бид эх орондоо хүний ёсоор амьдрах юм уу, үгүй юм уу. Монгол хүн, Монгол Улсын ирэн гэж байх уу, үгүй юу гэдэг асуудал өнөөдөр олон улсын төвшинд нээлттэй асуулт болоод тавигдчихлаа. Үүнд Хууль зүйн байнгын хороо хариулт өгөхгү

Ж.Энхбаяр: 2030 онд Улаанбаатар хотын усны нөөц шавхагдана гэсэн судалгаа бий

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. 

Засгийн газраас 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын  дэд сайд Ц.Батбаяр танилцуулсан. 

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсад сүүлийн жилүүдэд хотжилт, үйлдвэржилттэй холбоотой хүний үйл ажиллагааны нөлөөгөөр усны чанар доройтож, эко системд сөрөг нөлөөлөл үзүүлэх тохиолдол ихээр гарах болсон. Ялангуяа  Нийслэл Улаанбаатар хотын хувьд үйлдвэр аж ахуйн газруудаас гарч буй хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээ, төв цэвэрлэх байгууламжийн ачаалал, тэдгээрээс үүдэлтэй Туул голын бохирдол зэрэг нь байгаль орчин төдийгүй хүний амьдрах орчин, эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлээд байна. Иймээс хаягдал усны бохирдлын хэмжээг үе шаттай бууруулах, цэвэрлэх байгууламж ашиглан хаягдал усыг стандартын түвшинд нийцүүлэн цэвэрлэж байгаа аж ахуй нэгжүүдийг бодлогоор дэмжсэн ус бохирдуулсны төлбөрийн нэгдмэл системийг бий болгож хэрэгжүүлэх нь байгаль орчны, тэр дундаа усны салбарын нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болоод байгаа талаар дурдлаа. 

Хуулийг хэрэгжүүлэхэд бодит байдалд нийцүүлэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд татварын хэт их дарамт үүсгэхгүй, нөгөө талдаа байгаль орчныг хамгаалах бодлоготой уялдуулан ус бохирдуулсны төлбөрийн доод хэмжээг 50-60 хувиар бууруулж, төрийн байгууллагуудын чиг, үүргийг илүү тодорхой болгож хуулийг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн гэж хууль санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж, Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан, Б.Саранчимэг, Ж.Энхбаяр, А.Сүхбат, Д.Мурат нарын гишүүд Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хууль хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс хэдэн төгрөг төвлөрүүлэх, ус болон байгалийн нөөц ашигласны төлбөрийг эргүүлэн нөхөн сэргээлтэд зарцуулахад салбарын яамны зүгээс барьж байгаа бодлогын талаар илүүтэй тодруулж байлаа. 

Ажлын хэсгийнхэн, хуулийг хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс нэг тэрбум, нөхөн төлбөрөөс 2.8 тэрбум төгрөг, нийт 3.9 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо гаргасан. Төлбөрийн орлогыг Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлэн, усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт, шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулна. Түүнчлэн орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, засвар үйлчилгээнд зарцуулахаар тусгасан гэж хариулав.

Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. 2030 он гэхэд Улаанбаатар хотын усны нөөц шавхагдана гэсэн судалгаа бий. Иймд арьс шир, ноос ноолуурын үйлдвэр, уул уурхайн салбараас ус бохирдуулсны төлбөр авч, торгууль, шийтгэлийг нь чангалахыг дэмжиж байна. Харин  уламжлалт мал аж ахуй, газар тариалан зэрэг хөдөө аж ахуйн салбарт байгалийн нөөц ашигласны төлбөр тогтоох асуудалд болгоомжтой хандахыг анхааруулмаар байна” гэж байлаа. Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг “Ус болон байгалийн нөөц ашигласны төлбөр авч байгааг дэмжиж байна. Гэхдээ Байгаль орчин, уур амьсгалын санд төвлөрүүлсэн энэхүү орлогоо эргээд зориулалтын дагуу ашиглахад салбарын яам цаашдаа анхаарч, ажиллах шаардлагатай” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Солтан “Хуулийн төслийг дэмжиж байна. Гэхдээ ус бохирдуулсны төлбөр, татварыг нь авсан бол хиймэл нуур байгуулах зэргээр усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах шаардлагатай” гэсэн байр суурийг тус тус илэрхийлсэн.

Ингээд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90,9 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов

ҮСАХ-ийнхэн хотын захиргаанаас нэг тэрбум төгрөг нэхэмжилж даварчээ

ҮСАХ-ийнхэн хотын захиргаанаас нэг тэрбум төгрөг нэхэмжилж даварчээ

2018-04-10 08:49:00 

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийнхэн хотын захиргаанаас нэг тэрбум төгрөг нэхэмжилсэн байна. Замын цагдаагийн газрын дэргэд баригдах гүүрэн гарцыг барихад Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн мэдлийн 3619 ам дөрвөлжин метр газрыг дайран өнгөрөхөөр байгаа аж. Тиймээс ҮСАХ-ээс нэг тэрбумын өртөг бүхий үйлчилгээ болон бодит хөрөнгийг хотын захиргаанаас нэхэмжилсэн байна.

Тус байгууллага нь нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг нэг жилийн төсөв буюу 698 сая төгрөгөөс чөлөөлж өгөхийг хүсчээ. Дээрээс нь нэмж ҮСАХ-ийн зарим газрыг бусдад ашиглуулах бүрэн эрхийг тус байгууллагын ТУЗ-д олгох мөн гүүрэн гарц дайран өнгөрөх хашааны газрын нөхөн олговорт 322 сая төгрөгийг өг гэжээ. Гүүрэн гарцын 16 дам нуруу Шангри-Ла зочид буудлын уулзвараас Замын цагдаагийн албаны уулзвар хүртэлх ҮСАХ-ийн хашааны газраар дайран өнгөх юм.  

Хэрвээ гүүрэн гарц баригдвал нийслэл хотын замын түгжрэл тодорхой хувиар буурч энэ жилийн хамгийн том бүтээн байгуулалтын ажил болох юм. Гүүрэн гарцыг нэг жил зургаан сарын хугацаанд барихаар төлөвлөж буй бөгөөд нийт 42.3 сая ам долларыг зарцуулах юм. Уг санхүүжилтийг БНХАУ-ын Экспорт, Импорт банкны хөнгөлөлттэй зээлээр шийдвэрлэж байгаа юм. Мөн энэ төслийн хөрөнгө оруулалттай хамт Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын бүтээн байгуулалтын санхүүжилт орж ирэх юм. Тиймээс энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай байгааг  Нийслэлийн Автозамын газраас мэдэгдсэн юм. Уг ажлыг хийхтэй холбоотойгоор зуны саруудад иргэдийг долоо хоногийн хоёр өдөр машин унуулахгүй байлгах арга хэмжээг авна гэж буй. Хотод өнгө, үзэмж нэмэхүйц сайхан замтай болж түгжрэл багасч байвал нийслэлчүүд машинаа хоёр өдөр унахгүй байж чадна гэх сэтгэгдлийг хэлж буй.

Нэг үгээр хэлбэл, иргэд уг ажлыг дэмжиж байгаа юм. Нийслэлээс ч гүүрэн гарц барих хугацаанд долоон түр зам нээхээр төлөвлөж байгаа юм.

НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар ҮСАХ-ийн албан бусаар нэхэмжилсэн хэд, хэдэн шаардлагыг хүлээж авах боломжгүй гэж үзсэн юм. Ер нь ҮСАХ-ийнхэн яагаад нийслэлээс мөнгө нэхэмжлэх ёстой гэж. Иргэд олон нийт бултаараа уг ажлыг дэмжиж байхад улсынхаа бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж ажиллахын оронд мөнгө нэхдэг нь тэднийг үргэлж “шантаажлагчид” байж ирснийг харуулж байна.

Тэгээд ч Нийслэлийн засаг даргын тамгын газар нь ҮСАХ-ийн 24 хувийг эзэмшдэг. Тиймээс нийслэлийн оролцоотой аж, ахуй нэгж нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрийн эзэмшлийн газраа үнэгүй өгөх боломж байгаа. Гэтэл тэд газраа ашиглуулсаныхаа оронд өчнөөн мөнгө нэхэж даврав. Ямартай ч нийслэлийнхэн ҮСАХ-ийнхэнтэй ширээний ард дахин сууж хэлэлцээ хийх шаардлагатай боллоо.

ҮСАХ-ийнхэн өөрсдийн газраа хувийн хэвшилд хууль бусаар хулгайгаар зарж их хэмжээний ашиг олсон гэж нэг хэсэг шуугисан. Гэтэл энэ удаа гүүрэн замын 16 ширхэг багана барихтай холбогдуулан ажил гацааж, гэрээ байгуулах нэрийн дор асуудлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх гэж даварч байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

У.Сувдсүрэн: Газар үнэгүй өмчлөх хуулийн хугацаа дууслаа гэж иргэд сандрах хэрэггүй

Газар өмчлөлийн тухай хуульд "Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлнэ" гэж заасан байдаг. Гэр бүлийн хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа тавдугаар сарын 1-нд дуусна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Газрын албаны Газар өмчлөлийн хэлтсийн дарга У.Сувдсүрэнтэй ярилцлаа. 

- 1 М2 ГАЗРЫГ 13200 ТӨГРӨГӨӨР ТООЦОЖ ХУДАЛДАЖ АВНА-

-Газар өмчлөлийн тухай хуульд заасан иргэн газар үнэгүй өмчлөх хугацаа ирэх сарын 1-нээс дуусгавар болж байна. Үүнтэй холбоотойгоор иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

- Газар өмчлөлийн тухай хууль 2003 онд батлагдсан. Үүнээс хойш гурван удаа сунгагдсан. Энэ хугацаа нь ирэх сарын 1-ны өдрөөр дуусгавар болж байгаа. Үүнтэй холбоотойгоор одоо дөрөв дэх удаагаа сунгагдах гээд хүлээгдэж байна. Манай байгууллага болон бусад газраас үүнтэй холбоотойгоор газрыг иргэдэд худалдана гэсэн тайлбар мэдээллийг өгөөгүй.

Харин иргэн та 700м2 хүртэл газраа үнэгүй өмчлөөд авчихсан тохиолдолд хашаа нь 750 орчим м2 байвал илүү талбайгаа худалдаж авна гэсэн үг. Өөрөөр хэлбэл зөрүү 50 м2 газраа худалдаж авна. 1 мгазрыг 13200 төгрөгөөр тооцож худалдаж авна.

 Газар өмчлөх гэдэг нь тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно. Газар өмчлөх эрх нь субъектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харьяалалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол Улсад газар өмчлөх боломжгүй юм. Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ. Газар өмчлөх эрх нь субъектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харьяалалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл, гадаадын иргэн, харьяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол Улсад газар өмчлөх боломжгүй юм. Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ.

-Газрын тухай хууль батлагдсанаас хойш ийнхүү 4 дэх удаагаа сунгагдах гээд хүлээгдэж байна гэж та сая хэллээ. Хэдэн жилийн хугацаагаар хууль сунгагдах вэ?

-ГАЗАР ҮНЭГҮЙ ӨМЧЛӨХ ХУУЛИЙН ХУГАЦААГ СУНГАХ УУ, ХУГАЦААГҮЙ БОЛГОХ ЭСЭХИЙГ УИХ ШИЙДНЭ-

-Газар зохион байгуулалт, геодиз зураг зүйн агентлагт энэ хуулийн хугацааг сунгуулах, хэрэгцээ, шаардлага байна гэсэн хүсэлтийг хүргүүлээд байгаа. Агентлагаас хуулийн хугацааг хугацаагүй сунгуулъя гэсэн үзэл баримтлал бариад яаманд санал хүргэгдсэн. Яам 21 аймаг болон нийслэлийн 9 дүүргийн газрын албанаас очсон санал нэгтгэдэж Хаврын чуулганд орж хэлэлцэгдэх гээд хүлээж байна. Тэгэхээр газар үнэгүй өмчлөх хуулийн хугацааг сунгах уу, хугацаагүй болгох талаар хэлэлцэж УИХ-аас шийдвэр гаргана.  Өмнө нь гурван удаа сунгагдахдаа таван жилийн хугацаатайгаар сунгагдаж ирсэн.

-Нийслэлд өмчлөгдөх ёстой газрын хэдэн хувь нь өмчлөгдөөд байна вэ?

-Нийслэлд өмчлөгдөх боломжтой газрын 82 хувь нь өмчлөгдсөн. Үлдсэн хувьд нь өмчлөгдөөгүй үлдсэн. Тэгэхээр бидэнд энэ хуулийн хугацааг сунгуулах хэрэгцээ, шаардлага байна.

-Газар өмчлөлийн хугацаа дуусах гэж байгаатай холбоотойгоор дүүргийн газрын алба амралтын өдрөөр ажиллаж эхэлсэн. Хэдий хүртэл ажиллах вэ?

-Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах хуулийн хугацаа ирэх сарын 1-ний өдөр дуусч байгаатай холбоотойгоор дүүргүүдийн газрын албаны ачаалал эрс нэмэгдсэн. Мөн урин дулаан цаг болж иргэдийн газартай холбоотой хүсэлт нэмэгддэг зэргийг харгалзан үзээд дүүргүүдийн Газрын алба энэ сарыг дуустал бямба гаригийн 9.30-16.30 цаг хүртэл ажиллахаар боллоод байна. Ингэснээр иргэд ажлын өдөр цаг заваа алдалгүй амралтын өдөр харьяа дүүргийнхээ Газрын албанд хандаж, өөрийн газартай холбоотой ямар нэгэн асуудал, хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой.Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Д.Гантулга гишүүний түтгэлзэх өргөдлийг шийдвэрлэхийн тулд ЗГ-т хүсэлт хүргүүлжээ

УИХ-ын гишүүн Д.Гантулгын түдгэлзэх саналыг шийдэхийн тулд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн гэдгийг МАН-аас мэдэгдсэн.: Тиймээс Д.Лүндээжанцан гишүүн төслийг санаачилж, процедурын дагуу Засгийн газраас санал авахаар өнөөдөр хүргүүллээ. Санал ирсний дараа асуудлыг шуурхай шийдэх ёстой гэж УИХ үзэж байна.

Албан паспорт олголтыг түр хугацаагаар зогсоожээ

Дипломат, албан паспорт олгохыг түр хугацаагаар зогсоосон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас дипломат, албан паспорт олгох, эзэмших хадгалах тухай журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа аж. Иймээс энэхүү журмыг батлуулах хүртэл онцгой шаардлагатайгаас бусад тохиолдолд түр хугацаагаар зогсоожээ.

Монгол Улс өдгөө 31 улстай дипломат, албан паспортаар визгүй зорчих хэлэлцээр байгуулсан. Мөн 10 улстай шинээр хэлэлцээр байгуулахаар Герман, Чехтэй байгуулсан хэлэлцээрт албан паспортыг нэмж оруулахаар ярилцаж байгаа аж.

Тиймээс эдгээр бүх хэлэлцээр, яриа хэлэлцээнд гадаад улсын зүгээс тавигдаж буй шаардлага болон Олон Улсын иргэний нисэхийн тухай конвенцийн IX хавсралтын III бүлэг паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй стандарт баталжээ.

Энэ дагуу 2013 оны есдүгээр сарын 30-наас өмнө олгосон дипломат, албан паспортыг 2018 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн хүчингүйд тооцох аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
шшш
Монголын ард түмний өмч Хотгор шанагын уурхайг ах дүү нартайгаа бүлэглэн солонгосуудад зарсан Ч. Хүрэлбаатарыг УИХ, ЗГ-аас хөөгөөч ээ.
2018/04/10 122.201.22.114