8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Л.Пүрэвбаатарын 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг хурааж, С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчилсан өдөр

2018-04-11 18:40:00

Одоогоос хоёр жилийн өмнө яг энэ өдөр  Ерөнхийлөгч Х.Баттулгыг УИХ-ын гишүүн байхад нь "Баянгол" зочид буудалд болон "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс санхүүгийн шалгалт хийж дуулиан тарьж байв. Харин өнөөдөр төрийн өндөр албан тушаал хашиж байсан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт эрүүгийн хэрэг үүсгэн, саатууллаа. Тодруулбал, АТГ-аас өчигдөр орой 20:50 минутын үед Ерөнхий сайд асан С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг баривчилжээ.  Өнгөрсөн долоо хоногт  дөрөвдүгээр сарын 3-нд буюу долоо хоногийн өмнө  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбогдуулан УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татан баривчилаад байгаа билээ.  С.Баярыг Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан нарыг  Дубайн гэрээтэй холбогдуулан шалгахаар болжээ. Үргэлжлүүлэн шинэ сонин мэдээллээр дүүрэн Монголын нэг өдөр тойм булангаа хүлээж авна уу. 
Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

А.Энхбаатар: Бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй 30 тохиолдол хариу үйлчилгээ үзүүлж байна

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатартай ярилцлаа.

-Нийгэмд хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг нэлээд гарах боллоо. Ихэнх нь бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Он гарсаар энэ төрлийн хүчирхийллийн үйлдэгдээд байна вэ? 

-Хүхэд гэр бүл, хөгжлийн газар хүүхэдтэй холбоотой асуудал, хүүхдийн эрхийн асуудал, хүүхэдтэй холбоотой хуулиудад заагдсан эрх зөрчигдсөн тохиолдолд зөрчигдсөн эрхийг, түүнтэй холбоотой хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлдэг. Энэ хариу үйлчилгээнд юу юу багтах вэ гэхээр төрөл бүрийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд сэтгэл зүйн, эрхзүйн зөвлөгөө өгдөг. Мөн түр хамгаалах байр буюу аюулгүй байдлыг хамгаалах тухай, холбон зуучлах үйлчилгээ үзүүлдэг. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд нийт бие мах бодийн хүчирхийлэлд өртсөн 77 хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй 30 тохиолдол хариу үйлчилгээ үзүүлж байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй гэж тодотгож хэлж байгаагийн учир нь эцсийн дүнд бэлгийн хүчирхийлэлд өртсөн, хохирогч болсон эсэхийг шүүх эцэслэн тогтоодог учиртай.

Бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй магадүй 30, бие махбодийн хүчирхийлэлд өртсөн 77 дуудлага мэдээллийг аваад дүгнээд үзэхэд 30 тохиолдлын 5-н үл таних этгээдэд хүчирхийлүүлсэн, үлдсэн 25 нь ямар нэгэн байдлаар ураг төрлийн хамаатан садан нь хүчирхийлсэн байдаг. Хажуу хөрш айлын хүн, нагац ах нь, хойд эцэг нь, төрсөн эцэг нь гэх мэт ураг төрлийн хүмүүс хүчирхийлүүлсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг.

Үүнээс харахад хүүхэд бүрийн цаана нэг ээж, нэг аав байдаг. Энэ хүмүүс хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх, хайр халамж үзүүлэх, хаана хэнтэй юу хийж явааг нь мэдэж байх зэрэг асуудлууд сул байгаатай холбоотой. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хаана хэнтэй юу хийж явааг нь асууж хяналт тавих хэрэгтэй.

-Түр хамгаалах байранд хэчнээн хүүхэд хамгаалалтанд байна вэ. Хүүхэд хүчирхийлэлд өртсөн хойно нь хамгаалах бус өртөхөөс нь урьдчилан хамгаалж, сэргийлдэг байвал зүйтэй санагддаг?  

-Хүүхдийн тусламжийн 108 утастай төвийг манай газар харьяандаа байгуулан ажлуулж байна. Энэ 108 утас өмнө нь дуудлага мэдээлэл аваад холбон зуучлаад орхидог байсан. Одоо өөрсдөө шуурхай баг ажлуулдаг болсон. Шаардлагатай тохиолдолд өөрсдөө мэргэжлийн хүмүүс газар дээр нь очиж үнэлгээ хийдэг. Энэ үнэлгээгээр тухайн хүүхдийн эрүүл мэнд, амь нас аюул учирч байна гэсэн тохиолдолд өөрсдөө түр хамгаалах байранд авч ирдэг. Түр хамгаалах байранд 243 хүүхэд үйлчлээд байна. Өнгөрсөн жил 321 хүүхэд үйлчилүүлсэн байдаг. Таны хэлдэг зөв түр хамгаалах байр гэдэг нь хүчирхийлэл үйлдэгдсэн байж болзошгүй, магадгүй,  үйлдэгдсэн хойно нь хамгаалаад байх шиг нэг талаасаа харагдаж байна. Гэхдээ гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх талдаа илүү их чадавхижуулж ажиллах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хүүхдийн эсрэг үйлдэгдээд байгаа хүчирхийллийн шалтгаан, нөхцөлийг тодорхойлох. Үүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна.

-ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨХ ЭРСДЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛНЭ-

-Тухайлбал?

Жишээлбэл, Бага насны хүүхдийн бэлгийн хүчирхийлэлд стратегийн өмгөөлөл хийнэ. Энэ нь гурван үе шаттай. Эхний нэгдүгээр үе шат нь хэрэгсэн. Хоёр үе шат нь хэрэгжээд явж байна. 2018 оны ажлын төлөвлөгөөнд 21 аймаг, 9 дүүрэг, сумдад багийн засаг дарга, нийслэлд хорооны хэсгийн ахлагч гэж байдаг. Өөрөөр хэлбэл ээдгээр  хүмүүс айл болгоноо мэддэг, тэд ямар орчин нөхцөлд амьдардаг, амьдралын хэв маяг, хэвшил, хэдүүлээ яаж амьдардаг талаар сайн мэддэг. 

Ирэх сард Монгол Улсын хэмжээнд 9 дүүрэг, сумдад багийн засаг дарга, нийслэлд хорооны хэсгийн ахлагч нарыг ахлуулж ажлуулдаг 3000 гаруй хүнд хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт хийхээр төлөвлөж байна. Сургалт хийгээд эрсдэлт нөхцөл байдалд амьдарч байгаа хүүхдийн судалгааг гаргана.  Өөрөөр хэлбэл бид хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй хүүхдүүдийн мэдээллийн санг бүрдүүлнэ.

Ийм үүрэгтэй. Энэ мэдээллийн санг бүрдүүлж авчихаад эхний ээлжид “гэрээр айлчлах” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Хүүхэд хүчирхийлэлд өртөх өндөр эрсдэлтэй айлд ямар хэрэгцээ шаардлага байгаа. Тэр нь хангагдахгүй байгаа учраас хүүхэд хүчирхийлэлд өртөөд байна. Тэрийг нь хангах шаардлагатай хууль эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгөх, мөн халамжаас эхлүүлээд бусад бүхий л төрлийн үйлчилгээг хүргэх холбон зуучилна. Мөн эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдүүдийн судалгааг авсны үндсэн дээр хүүхэд хамгааллын даатгал гэдэг зүйлийг шинээр нэвтрүүлнэ. Тухайн хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь эрсдэлт нөхцөл байдалд байгаа бол үүнийг даатгалын систем буюу эдийн засгийн аргаар хамгаалъя. Хүүхэд гэнэтийн осолд өртсөн тохиолдолд энэ даатгалын үйлчилгээг авна гэсэн үг. 

-“Дахин Тэвчихгүй” хүүхдийн эсрэг хүчирхийллийн тайван жагсаалыг эцэг, эхчүүд санаачилж зохион байгууллаа. Иргэд нэлээд олноор ирж оролцсон. Энэ жагсаалд танай байгууллага ямар үүрэгтэй оролцов?

-Энэ жагсаалын зохион байгуулагчдыг бид шат дараалалтай хүлээж авч уулзаж, мэдээлэл, зөвлөгөө өгсөн. Жагсаалийн үндсэн гол агуулга нь хоёр том мессежийг хүмүүст хүргэх байсан. Нэгдүгээрт хүүхдээ үл хайхрах төрлийн хүчирхийлэлд өртүүлэхгүй байх, хүүхэддээ анхаарал хандуулж цаг зав гаргаач, хүмүүжүүлэхдээ хүчирхийллийн бус эвийн аргыг сонгооч гэсэн уриалгын шинж чанартай агуулга байсанХоёрдугаарт бага насны хүүхэд хүчирхийлэлд өртсөн тохиолдолд түүнд буруу этгээдэд тооцох хариуцлагыг чангатгахТэр дундаа бага насны хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол хүлээлгэх ялын бодлого сул байгаа гэдэг дээр эцэг эхчүүд дуу хоолойгоо нэгтгэж гаргасан. Энэ санал санаачилгыг бид дэмжиж байгаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Хууль, шүүхийг уландаа гишгэсэн хүний НЭР байтугай ГАР нь ч ЦЭВЭР байдаггүй юм

Хууль тогтоох дээд байгууллагад иргэдийн итгэлийг авч сонгогдсон эрхэм төрийн түшээд өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ уландаа гишгэдэг цөвүүн цаг иржээ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ аварга болчихоод байна. Хээгүй, гүндүүгүй гэж монголчууд түүнийг өөхшүүлсээр  байгаад төрийн тэргүүнээрээ хүртэл сонгонгоо алдсан нь эрхэм аваргыг бүрэн эвдэж чадсан бололтой. Тэр үнэхээр эвдэрхий хүн болчихсон бололтой.

Будаач будаач гэхээр сахалаа будна гэгчээр аварга Монголын хууль шүүхийн байгууллагыг төрийн хуультай нь хамт 10 гаруй жил уландаа гишгэлж, бүх шатны хүчин төгөлдөр 7 шүүхийн тогтоолыг уландаа гишгэгч Р.Нямдоржтой нийлж төр түмнээ доромжилж суугаа нь юутай гаслантай, юутай өрөвдөлтэй. Спортод ч тэр, улс төрд ч хүрч болох бараг бүх оргилд нь хүрч байгаа хэрнээ энэ хүн юуны тулд ийнхүү нэг төрийн бус байгууллагын төлөө ингэж өргөсөн тангаргаа умартаж, улсын хуулиа уландаа гишгэж сууна вэ. Өнгөрсөн хугацаанд МҮБХ-той хамтраад хууль бус үйл ажиллагаа олныг хийсэн нь илрэх гээд ийнхүү хууль зөрчөөд ч хамаагүй өөрөө тийшээ явахаар шийдэв үү. Бөхчүүдийн дунд допингийн шинжилгээтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ таны нэр муургаар их л хэлэгддэг юм билээ. Эсвэл дараагийн сонгуульд шаансгүйгээ мэдээд шинэхэн хэрнээ, амттай үүрээ хайх болов уу. Ямартаа ч хайртай аварга маань, итгэж саналаа өгсөн төрийн түшээ маань хуулиа зөрчөөд эхэлчихлээ.

Хэдхэн хоногийн өмнө нь Р.Нямдорж тэргүүтэй нөхдөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүчингүй болсон тамга тэмдгийг ашиглаж ямар нэгэн хурал зохион байгуулж, тогтоол шийдвэр гаргахгүй байхыг сануулсан. Сануулсаар байхад Р.Нямдоржийн хуурамч тамга, тэмдгийг ашиглаад өөрийгөө өргөмжлүүлээд ард түмэн, бөхчүүд, бөхөд хайртай сонирхогчдоо ч хуураад яваад байгаа нь ариун явдал мөн үү. Р.Нямдорж энэ явуургүй муйхар, муухай аргаа 10 гаруй жил ашиглалаа. Хууль бус хурал албаар зохион байгуулна. Үүнийгээ хүчингүй болгуулах хүртэл гурван шатны шүүхээр багадаа 8 жил явуулдаг муу зуршилтай нэгэн.

Харин Б.Бат-Эрдэнэ гишүүн үүнийг мэдсээр байж санаатай, санамсаргүй нь мэдэгдэхгүй энэ хэрэгт орооцолдсон нь энэ хэргийг улам хүндрүүлж, бөхчүүд болон бөх сонирхогчдынхоо итгэлийг улам хөсөрдүүлж байна. Ер нь МАН-ынхан энэ хууль зөрчигчдөө хатуу хариуцлага тооцож, ёс зүйн хороогоороо уг асуудлыг хэлэлцэх ёстой. Хэрэв өргөсөн тангарагтай хууль тогтоогчид нь ийм байдлаар хуулиа зөрчөөд байвал хэн энэ улсад хууль биелүүлэх юм бэ. Тамга тэмдгийг нь хүчингүй болгосон шийдвэрийг нь үзээгүй бол одоо үз. Р.Нямдоржийн ялагдсан шүүхийн шийдвэрүүдийг ч гэсэн олж аваад нэг хараарай аваргаа. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

УИХ-аас Эрдэнэтийн асуудлыг шалгах ажлыг хэсгийг байгуулахаар болжээ

УИХ-аас Эрдэнэт үйлдвэрийг Стандарт банкинд барьцаалан 51 сая доллар зээлсэн асуудлыг шалгах ажлын хэсгийг байгуулахаар болжээ. 

Стандарт банкинд тавьсан уг асуудлаас үүдэн Монгол Улсын Засгийн газар 106 сая долларын өрөнд ороод байгаа бөгөөд Ерөнхий сайд асан С.Баяр, Ш.Батхүү нарыг АТГ-аас саатуулаад байгаа. Тэгвэл "Эрдэнэт"-ийн асуудлыг шалгах  УИХ-ын  ажлын хэсэгт Хууль зүйн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийг оруулахаар болжээ.

О.Баасанхүү: Эрдэнэт, Оюутолгойн асуудлаар миний амыг таглана гэвэл горьдсоны гарз

УИХ-ын гишүүн О.Баасанхүү зарим хуульч түүнийг Үндсэн хуулийн Цэцэд өгсөнтэй холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Би Төрийн ордонд намынхаа шинэчлэлийн хурлыг өнгөрсөн онд хийсэн. Өмнө нь АН, МАН аль аль нь л хурал хийдэг байсан. Гэтэл А.Гантамир гэдэг хүн гарч ирээд мэдэгдэл хийсэн. Тэр хүн надруу утсаар ярьж, мессеж бичсэн байдаг. Залуу хуульчдын клуб ч гэнэ үү нэг байгууллагадаа 30 сая төгрөг өг гэж хэлсэн. Тийм боломжгүй гэхэд намайг Үндсэн хуулийн Цэцэд өгнө гэсэн. Гэтэл намайг Төрийн ордонд хурал хийлээ гэдэг асуудлаар Үндсэн хуулийн Цэцийн Дунд суудлыг хуралдаан болох гэж байна. Би хурлаа хаана хийхээ хэнээр ч заалгахгүй. Манай намын дотоод асуудалд Үндсэн хуулийн Цэц оролцохыг хэзээ ч зөвшөөрөхгүй. Үндсэн хуулийн Цэц цэвэр биш байна. Гишүүд нь ч цэвэр биш байна. Дээр нь би А.Гантамир гэдэг залууг хуулийн байгууллагад шалгуулна. Мөн өөр нэг асуудал бол Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгах Ажлын хэсэгт багтсан би багтсан. Оюутолгой компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг албан тушаалаас нь чөлөөлөх ёстой гэдгийг хэлмээр байна. Оюутолгой компанийн 34 хувийн ТУЗ-өөс мэдээлэл авах ёстой. Гэтэл ТУЗ-ийн нэг нөхрөөс өөр хүн ирээгүй. Монголын төр зарим хүнд өрөө төлж дуусдаггүй юм уу,. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Баганбанди гэдэг хүнийг ТУЗ-өөс чөлөөлөх хүсэлтийг хүргүүлж байна. Монгол Улс төрийн тэргүүнээр ажиллаж байсан нөхдөд өргүй. Ялангуяа Н.Багабанди, Н.Энхбаяр нарт. Тиймээс Н.Багабандийг яаралтай тус компанийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөх хэрэгтэй. Ямар ч үүрэггүй, тэгсэн хэрнээ өндөр цалин авдаг түүнийг чөлөөлөх хэрэгтэй. Н.Энхбаяр Оюутолгой, Тавантолгойн талаар яриад байгаа. Би өрөвдөж байна л даа. Эрдэнэт, Оюутолгойн асуудал дээр миний амыг таглана гэвэл горьдсоны гарз” гэв.

Л.Пүрэвбаатарын 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаусыг хураана

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн даргаар хоёр жил орчим ажилласан Л.Пүрэвбаатар нь үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа УБТЗ-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1,5 тэрбум төгрөгийн үнэтэй тансаг хаус захиалан бариулж эзэмшиж байсан. "УБТЗ ХНН" нь Л.Пүрэвбаатарын энэхүү Иргэний хууль, Компанийн тухай хууль, Авлигын эсрэг хууль Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор холбогдох шүүхийн байгууллагад хандсан билээ. Өнөөдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурлаар Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг шүүн хэлэлцсэн бөгөөд "УБТЗ" ХНН өөрийн эд хөрөнгөө эргүүлэн авах шүүхийн шийдвэр гарлаа.

Хүүхдийн мөнгийг авахад дараах зүйлийг анхаарна уу

Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг олгох хүрээг нэмэгдүүлж 80 хувьд нь олгох тухай шийдвэр гаргасан. Ингэснээр 200 гаруй мянган хүүхэд нэмж хүүхдийн мөнгөн тэтгэмж авах боломж бүрдэж байгаа юм. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 80 хувьд нь олгохдоо 2017 оны дөрөвдүгээр сараас хойш явагдаж буй Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааг үндэслэн олгох юм байна. Иймд иргэдийн зүгээс нэмэлт материал бүрдүүлэх шаардлагагүй бөгөөд өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдах, өөрийн сонгосон арилжааны банкинд хүүхдийн мөнгө авах хүсэлтээ гаргасан байх шаардлагатай аж.

Харин шинээр төрсөн хүүхэд болон өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдаагүй айл өрх харъяа газрынхаа баг, хороонд хандан өргөдөл гаргаж, судалгаанд хамрагдаж,  өрхийн амьжиргааны босго оноогоо тогтоолгож, хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдах боломжтой эсэхээ мэдэж болох юм байна.

УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татжээ

Өчигдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны 2018 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг тус дэд хорооны дарга Ц.Нямдорж танилцуулсан юм. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ үеэр “Үндсэн хуулийн 29-ийн 1 гэдэг бол гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж, бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ гэж байгаа юм л даа. Түдгэлзүүлэх эсэхийг гэж байгаа шүү. Түдгэлзүүлнэ гэсэн ч үг биш. Бүрэн эрхийг түдгэлзүүлж болно, түдгэлзүүлэхгүй ч байх эрх нь УИХ-д бий. Одоо энэ Төрийн байгуулалтын байнгын хороо нь хуулийн өөрчлөлтийнхөө саналыг оруулаад, энэ асуудлаацэгцлэх юм байлгүй. Яагаад ингэж Цэцийн дүгнэлт гарчихаад байхад удаан хугацаанд өөрчлөлт оруулахгүй, тэр тусмаа асуудал яригдаад байхад ингээд суугаад байсныгби мэдэхгүй. Би бол халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг л оруулж ирж байна. Хамгаалсан асуудал байхгүй. Хуулийн хийдэл үүссэн учраас танилцуулж байж өөрчлөхгүй бол болохгүй болчихож. Яллагдагчаар татагдсан дахиад ч нэг гишүүний асуудал яригдаж байна.Тэр чинь орж ирэхийг үгүйсгэхгүй” хэмээн хэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн хэлсэн нэг гишүүн нь УИХ-ын гишүүн Д.Мурат аж.

УИХ-ын гишүүн Д.Муратын хувьд  эмэгтэй хүн рүү бэлэг эрхтний буюу нүцгэн зургаа фэйсбүүкийн чаатаар  явуулж,  мессэжээр болон хэл амаар доромжилж, бүр зодсон талаарх мэдээлэл ил болоод байгаа билээ. Түүнийг бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр хуулийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.

НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид хүчирхийлэлтэй “тэмцэхээ” илэрхийллээ

Нийгэмд үүсээд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн шинжтэй гэмт хэргүүд ар араасаа гарч олон нийтийг цочроон иргэдийн дургүйцэл, эсэргүүцлийг төрүүлж, томоохон хэмжээний жагсаал зохион байгуулахад хүргэсэн.

НИТХ-ын дарга С.Амарсайхан нийгэмд үүсээд байгаа хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг "Хүчирхийлэлгүй хот" аяныг нийслэлийн хэмжээнд зарлан ажиллахаа мэдэгдэж байсан.

Тус аяны хүрээнд НИТХ-ын  төлөөлөгч, НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга  Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон  төлөөлөгч М.Эрдэнэтуяа, Ц.Одонтунгалаг, Ё.Цацралтуяа нар Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулж байгаа хүүхэд, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах  төвүүдийн үйл ажиллагаатай өчигдөр очиж танилцлаа.

НИТХ-ын төлөөлөгчид Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байр, Хүүхдийн тусламжийн төв, Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын удирдлагуудтай уулзан, үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тухайн байгуулагуудын ажлын тайлан мэдээлэл, тулгамдаж байгаа асуудал, хүндрэл бэрхшээлийг сонсож, НИТХ-ын болон Хотын захиргааны  зүгээс шийдвэрлэж болох  эрх хэмжээний асуудлыг цаашид судлан хэрэгжүүлнэ гэлээ.
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажилладаг байгууллагуудын хувьд төсөв хөрөнгө багатай, орон байрны хүрэлцээ хангалтгүй байдгийн улмаас төлөвлөсөн хэмжээндээ хүртэл  гэр бүлийн хүчирхийллийн хохирогчидод үйлчилгээгээ үзүүлж чадахгүй байгааг төлөөлөгчидөд учирлаж, байгуулагсданаас нь хойш анх удаа  НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид үйл ажиллагаатай нь танилцахаар тавуулаа хүрэлцэн ирсэнд талархаж байна гэв.НИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид эдгээр байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцахад хувьд сэтгэл өвдмөөр, зүрх шимширмээр зүйл олон байдаг юм байна гээд цаашид хүүхэд эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийлэлийн хохирогч болохоос өмнө урьчилсан сэргийлэх ажлыг явуулах, нэгэнт гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд эмэгтэйчүүдэд төрийн үйлчилгээг зөв оновчтой, хүртээмжтэй үзүүлэх, хамгаалах байрыг норм стандартын хэмжээнд хүргэж өргөтгөх гэх зэрэг асуудлаар анхааран НИТХ-ын түвшинд асуудал болгон хэлэлцүүлж  ажиллахаа илэрхийллээ.

Дипломат паспорт олгох журмыг шинэчилнэ

Дипломат паспорт олголтыг түр хугацаагаар зогсоожээ. Учир нь, энэ төрлийн паспорт олгох журмыг шинэчлэн боловсруулж байгаа аж. Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас Дипломат албан паспорт олгох, эзэмших, хадгалах тухай журмыг шинэчлэн боловсруулж байгаа бөгөөд энэ ажлыг дуустал онцгой шаардлагаас бусад тохиолдолд дипломат паспорт олгохгүй гэдгийг хэллээ. Журмыг шинэчилснээр дипломат паспорт олголтод тавих шаардлагыг чангаруулах юм. Ингэхдээ 2013 оны есдүгээр сарын 30-наас өмнө олгосон дипломат паспортыг энэ оны аравдугаар сарын 1-нээс хүчингүйд тооцохоор болжээ. Монгол Улс өдгөө 31 улстай дипломат паспортоор визгүй зорчих хэлэлцээр байгуулсан бол нэмж 10 улсыг дээрх ангилалд оруулахаар талуудтай зөвшилцөж байгаа юм байна. 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Мөн догио, ккк
Энэ нөхрийг чинь шүүхээс шагнасан юм байна шүү дээ. Юу яасан хариуцлага тооцох вэ!
2018/04/12 122.201.24.154
зочин
Миеэгомбод мөнгөө л өгчихсөн бол хэн ч дээшээ гарч болж байсны жинхэнэ жишээнүүд дүүрэн байнаэ
2018/04/12 202.5.205.4
Зочин
Төрийн ажил муу махны хэрэг болтлоо самуурч түмэн олон юунд итгэж хэрхэн амьдрахаа мэдэхээ болин бужигналдаж цөвүүн цаг гэдэг урилгагүй ирчээд удаан суух янзтай шүү. Төрд хормойн бузар шингэжээ.
2018/04/11 151.159.104.198
zochin
naad boov bandaash 2 oo MAN zailuulaachee ajlaa hiigeech ee boov bandaash yarisaar bgaad 4 jil chini duuslaa
2018/04/11 139.5.217.100