-14o
Улаанбаатар хот
mobile menu

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

2016-02-02 09:48:00

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана.  Хүнсний дэлгүүрүүд  02 дугаар сарын  08-нд  09.00-24.00  цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарч, 02 дугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд  02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг, бүх хайпермаркет, супермаркетууд 08.30-22.30 цагт ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09–нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10–нд бүх сүлжээ дэлгүүр, супермаркетууд 10.00 -20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 3 буюу 02 дугаар сарын 11-с эхлэн Номингийн бүх салбарууд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд  битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 08.00-23.00 цагт ажиллаж, бөөний төвүүд 09.00-21.00 цагт ажиллана. Шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд “Сансар” сүлжээний супермаркетууд 11.00 -21.00 цагт ажиллаж, шинийн 2 буюу 10-нд 10.00 -21.00 цагт ажиллана. Шинийн 1, 2 буюу 02 дугаар сарын 09, 10-нд бөөний төвүүд амарна. Шинийн 3, 4 буюу 02 дугаар сарын 11, 12-нд “Сансар” супермаркетууд 09.00 -22.00 цагт, бөөний төвүүд 10.00-20.00 цагт ажиллаж, “Сансар”-10 бөөний төв амарна. 02 дугаар сарын 13-с эхлэн бүх сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Боса”  сүлжээний  дэлгүүрүүд  02 дугаар сарын 08–нд 09.00–22.00 цаг хүртэл ажиллаж, сүлжээний бүх дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд 12.00–20.00 цагийн хооронд ажиллана. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
Сонгинохангай ХХК-ны  “Миний дэлгүүр”  сүлжээний дэлгүүрүүд 02 дугаар сарын 08–нд  08.30–22.00  цагт ажиллаж,  бүх сүлжээ дэлгүүрүүд шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-нд амарна. Шинийн 2 буюу 02 дугаар сарын 10-нд 10.00-18.00 цагт ажиллаж, шинийн 3 буюу 02 дугаар сарын 11–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Скай”  их дэлгүүр битүүн буюу 02 дугаар сарын 08 –нд 09.00 22.00 цагт ажиллана. 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Нарантуул”  худалдааны  төв  02 дугаар сарын 08-нд 10.00-19.00  цагт  ажиллаж, 02 дугаар сарын 09–с  эхлэн 02 дугаар сарын 18–ныг дуустал  амарна. 02 дугаар  сарын 19–с эхлэн  ердийн цагийн  хувиарийн дагуу ажиллана.
 
“Хар хорин” худалдааны төв 02 дугаар сарын 01-08-ныг дуустал 09.00-19.00 цагт бүтэн ажиллаж,  02 дугаар сарын 09-с 02 дугаар сарын 12–ныг дуустал амарна. 02 дугаар сарын 13–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Барс” 1,2 худалдааны төвүүд битүүнд буюу 02 дугаар сарын 08–нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-12-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.        
 
“Хүчит шонхор” худалдааны төв битүүнд 02 дугаар сарын 08–ны өглөө 06.00–18.00  цагт  ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-16-ныг дуустал амраад, 02 дугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
“Да хүрээ трейд” техникийн зах 02 дугаар сарын 08–нд 09.00–15.00 цаг хүртэл ажиллаж, шинийн 1 буюу 02 дугаар сарын 09-14–нийг дуустал  амраад, 02 дугаар сарын 15–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
 Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд 02 дугаар сарын 08-нд 10.00-21.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд  амраад, 02 дугаар сарын  12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
 
НИЙТИЙН ХООЛ
 
Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 02 дугаар сарын 08–нд  бүтэн ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
Баар цэнгээний газрууд 02 дугаар сарын 08–нд 15.00–04.00 цагт  ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11–нд амраад, 02 дугаар сарын 12–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа  ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.
 
 
АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ
 
Үсчин, гоо  сайхны  үйлчилгээний газрууд  02 дугаар сарын 08–нд 2 ээлжтэй салон 09.00–21.00  цаг, 1 ээлжтэй газар 10.00 -17.00 цагт ажиллаж, 02 дугаар сарын  09, 10, 11–нд  амарна. 02 дугаар сарын 12-с ердийн цагийн хувиараар ажиллана.
Хувцас, гутал, ахуйн  электрон  цахилгаан  хэрэгсэл  засварын  газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 02 дугаар сарын 08–нд  09.00-19.00  цаг хүртэл  ажиллаж, 02 дугаар сарын 09, 10, 11-нд амарна. 02 дугаар сарын 12–с эхлэн бүх  үйлчилгээ  ердийн  цагийн  хуваарийн  дагуу  явагдана.
 
УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ
 
Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.
Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.  
 
 
ЦАХИЛГААН ХАНГАМЖ
 
Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны  гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба - 343048, 343004,  Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба -  345909  / БГД, СХД, ХУД /,   Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба  -  353570   / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.  
 
УС ХАНГАМЖ
 
“Сар шинийн баяр” –ын өдрүүдэд ажиллах гэр хорооллын ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
icc world cup live streaming
Valuable info. Lucky me I discovered your website unintentionally, and I'm surprised why this accident did not came about in advance! I bookmarked it. espn sp0rts http://espn_sp0rts.wbarcelonainsiders.com espn live tv free http://espn_live_tv_free.hotel
2016/02/14 103.17.108.42
icc world cup live streaming
You could certainly see your expertise within the paintings you write. The arena hopes for more passionate writers like you who aren't afraid to say how they believe. Always go after your heart. <a href= http://cricket_live_streaming_free.viljin.com >cri
2016/02/14 103.17.108.42
espn stream hd
Terrific paintings! That is the kind of information that should be shared around the web. Shame on the search engines for now not positioning this put up higher! Come on over and seek advice from my website . Thank you =) <a href= http://espn_live_hd_str
2016/02/13 103.17.108.42
stream tv online free
I've been browsing on-line more than three hours lately, but I never discovered any interesting article like yours. Itˇs beautiful price sufficient for me. In my opinion, if all webmasters and bloggers made good content as you probably did, the net can be
2016/02/11 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс орон нутгийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлсэн үр дүнгийн тайланд “Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах”-ыг ихэнхи иргэд дэмжсэн байна. Та үүнийг дэмжиж байна уу.

Нийт санал өгсөн: 45