8o
Улаанбаатар хот
mobile menu

О.Баасанхүү: Өөрийг чинь амьд яваасай гэж хүсэж байна, балай минь

2018-04-19 08:42:00

"Зарим нэг нь чулуун зэвсгийн юм ярих нь холгүй байх шиг байна"

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хурлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах талаарх Монгол Улсын Үндсэн хуулийн зохицуулалт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлж, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос гарах шийдвэрийг тодорхой болгох үндэслэл, шаардлагад нийцүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулснаа өнөөдөр өргөн мэдүүлсэн юм.

Хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт эд мөрийн баримттайгаар баривчилсан болон гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн үндэслэлээр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулахаар, уг асуудлаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлт гаргахаар тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, эсэхийг шийдвэрлэх, гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол гишүүнээс нь эгүүлэн татах зохицуулалт хэрэгжих нөхцөл бүрдэх юм гэдгийг төсөл санаачлагч гишүүн онцлов. Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Ш.Раднаасэд нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Дээрх хуулийн төслийг хэлэлцсэн боловч олонхийн дэмжлэг авч чадсангүй.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар ширүүхэн маргаад авсан.  Улмаар ЗГХЭГ-ын дарга  Г.Занданшатар УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хуралдааны танхимаас гаргаж, маргааныг таслан зогсоссон юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүдийн хэлсэн үгийг хүргэе.

Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг хоёр тохиолдол байна. Дээд шүүхээр шийтгүүлсэн бол Дээд шүүхийн Ерөнхий шүүгч их хуралд танилцуулга хийдэг. Энэ түтгэлзүүлэх тохиолдол байна. Тэр үндсэн хуулийн цэц  чөлөөлөх шийдвэр гаргасан тохиолдолд цэцийн дарга УИХ-д танилцуулга хийдэг. Одоогийн энэ хуулиар түдгэлзүүлэх тохиолдол байхгүй болсон учраас Ерөнхий прокурор санал оруулж ирэх эрх нь ч байхгүй болчихсон. Ийм хуулийн зөрчил байна. Энийг яаралтай эргэж харах хэрэгтэй дээ. 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Их хурлын гишүүний халдашгүй дархан байдал бол хэвээр үйлчлэх ёстой. УИХ-ын гишүүнийг хэрэгт холбогдсон гэдэг нэрийн дор төрийг тогтворгүй болгох, их хурлын гишүүний эрхэнд халдах асуудалд манай гишүүд туйлын болгоомжтой хандах ёстой.

Хэлэлцэх асуудалтай холбоотой үг хэлэх байсан УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ц.Нямдорж бол Үндсэн хууль зөрчсөн нь үнэн. Энэ асуудал чинь цаашаа явна. Монголын төрийн ажил ингэж явдаггүй байхгүй юу. Би ярьвал ярина шүү. Өнөөдөр өөрийг чинь амьд яваасай гэж хүсэж байна, балай минь. Харин ч ярихгүй байгаа. Даралтыг чинь өсгөөд хэрэггүй. Чиний хийсэн бүх юмны араас монголын хууль явна. Чи бол Монголын төрийг бузарласан балай амьтан. Ц.Нямдорж балай минь, чи жинхнээсээ зайлах ёстой.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Зарим нэг нь чулуун зэвсгийн юм ярих нь холгүй байх шиг байна. Сэтгэл мэдрэлийн эмнэлэг дээр үйл ажиллагаа явагдаж байгаа юм шиг, эсвэл эрүүлжүүлэх дээр байгаа юм шиг байна. Тэрэнд микрофон өгч өөгшүүлээд байж болохгүй. Одоо тэгээд нэг аальгүй этгээд гарч ирээд дайрч давшлаад байдаг.

Ийнхүү тэдний маргаан ширүүсэхэд маргааныг таслаж  ЗГХЭГ-ын дарга Г.Зандаршатар О.Баасанхүү гишүүнийг танхимаас авч гаргасан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Нямдорж одоо болсон их л жүжиг найруулж тавилаа одоо тэтгэвэртээ гарсан нь дээр нөгөө олон Анхбаяр гээд л
2018/04/19 66.181.189.204
irgen
Нямдорж хуульч хүн учраас их ярьж таарна. Харин баасанхүү их хурлын гишүүн гэхэд, хэлж ярьж байгаа нь гудамжны хэрүүлч авгай л гэсэн үг. баасанхүү жинхэнэ балай хэрүүлч гар сууж байгаа юм биш үү !
2018/04/19 103.14.38.130
zochin
Нямдорж яг үнэндээ үеэ өнгөрөөсөн хэрүүлч шүү дээ. Одоо зүгээр тэтгэвэртээ суувал таарна. Эхнэр Долгормаа нь архины зөөвшөөрөл өгдөг дээр ажиллаж их баяжсан даа
2018/04/19 122.201.23.83
  • Recent
  • Most Read
  • Most Comment