8o
Улаанбаатар хот
mobile menu

Хөлбөмбөгийн ДАШТ-ий талбайд гарах АНХНЫ МОНГОЛ ХҮҮХДИЙГ шалгаруулна

2018-04-19 17:16:48

Олимпоос гадна хүн төрөлхтнийг нэгтгэж чаддаг нэгэн үйл явдал бол Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байдаг билээ. Тун удахгүй ДАШТ эхлэх гэж буй энэ цаг үетэй зэрэгцэн МОНГОЛ ХҮҮХЭД хөлбөмбөгийн дэлхийн аваргын ногоон зүлгэн дээр бөмбөг барин тэмцээн эхлүүлэх боломжтой болсон сайхан мэдээг та бүхэндээ хүргэж байна. 

Хөлбөмбөгийн ДАШТ 2022 он хүртэлх албан ёсны хамтрагч түнш Kиа Моторс Kорпорацийн Монгол дахь төлөөлөгч Kиа Моторс Монгол ХХK-ийн зүгээс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж. 

Kиа Моторс Монгол ХХK нь 10-14 насны хүүхдүүдийн дунд “Миний мөрөөдлийн KИА” гэсэн сэдэвтэй эссэ бичлэгийн уралдаан зарласан бөгөөд нэг ялагч нь Дэлхийн хөлбөмбөгийн дэвжээнээ бөмбөг барин, тоглолт эхлүүлэх  АНХНЫ МОНГОЛ ХҮҮХЭД болох юм байна. Тодруулбал, 6-р сарын 27-нд болох Швейцари болон Kоста Рикаn улсын багуудын тоглолтыг эхлүүлэх аж. 

Уралдааны эссэгээ англи, монгол хэлний аль нэгээр нь эсвэл хоёулангаар нь бичиж ирүүлэх боломжтой бөгөөд тухайн хүүхэд англи хэлний ярианы чадвартай бол давуу тал болно гэлээ. Мөн тухайн хүүхэд ДАШТ-нийг үзэхээр явахдаа эцэг эх, асран хамгаалагчтайгаа явах бөгөөд бүх зардлыг Kиа Моторс Монгол ХХK даах юм. Сонирхуулахад, тухайн хүүхэд Kиа Моторс Монгол ХХK-ийн реклам, зар сурталчилгаанд тоглох бүтэн нэг жилийн гэрээг байгуулах юм байна. 

Уралдааны явагдах хугацаа: 
Эссэ хүлээн авах хугацаа: 2018.04.20-2018.05.03
Шалгаруулах хугацаа: 2018.05.04

Хамрах хүрээ
ЕБС-ийн 10-14 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд хамрагдах боломжтой

Зорилго: 
•    Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тоглолтыг нээх бөмбөгийг авч гарах 10-14 насны хүүхдийг Монгол улсаас анх удаа сонгон шалгаруулах
•    Уралдааны ач холбогдол
1.    Өөрийн хүсэл мөрөөдөл ирээдүйд итгэх итгэл нэмэгдэнэ
2.    Хүсэл мөрөөдөл рүүгээ нэг алхам урагшилна
3.    Дэлхийн хэмжээний тамирчидтай уулзах
4.    Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй танилцаж хөл бөмбөгийн талаарх мэдлэгээ солилцох, тэднээс суралцах. 

Эссэнд тавигдах шаардлага: 
•    Эссэний агуулга “Миний мөрөөдлийн KИА” гэсэн сэдвийн доор хүсэл мөрөөдлийнхөө талаар 300-450 үгэнд багтаан бичнэ. 
•    Үг үсгийн болон найруулга зүйн алдаагүй байх
•    Өөрийн овог, нэр, холбогдох хаяг, сургууль, ангиа тодорхой бичих
•    Англи, Монгол аль нэг дээр бичигдсэн байж болно
•    Эссэний агуулгад нийцсэн гэрэл зураг хавсаргаж болно

Оролцогчдод тавигдах шаардлага: 
•    Англи хэлний зохих мэдлэгтэй байх
•    Хөлбөмбөгийн спортод сонирхолтой байх
• Олон нийтийн арга хэмжээнд оролцох боломжтой, стресс, чимээ шуугианыг даах чадвартай байх
•    Ирээдүйд Kиа Моторс Монгол ХХK-тай зар сурталчилгааны гэрээ байгуулан ажиллахыг зөвшөөрсөн байх.

Уралдааны шалгаруулах журам: 
•    1-р шат: Шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 9 эссэг шалгаруулна
•    2-р шат: Тэдгээр 9 хүүхдийг ярилцлаганд оруулна

Уралдааны шагнал:
•    1-р байр:  1 хүүхэд (2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-нд нээлтэд оролцох эрхийн бичиг, өргөмжлөл)
•    Шагналт байр: 8 хүүхэд (Дэмжигч байгууллагуудын гарын бэлэг, өргөмжлөл)
 
Эссэг хүлээн авах: 
•    мэйл хаяг:  MyDreamKia@kmm.mn
•    Facebook: Kia Motors Mongolia
•   Шуудангийн хаяг: БЗД, 1-р хороо, Чингис И Март төвийн 3 давхарт, Kиа Моторс Монгол ХХK
•    Биечлэн хүргэх: Чингис И Март худалдааны төвийн 3 давхарт байрлах Kиа автомашины үзэсгэлэнгийн танхимд өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд

Уралдааныг дүгнэх шүүгчдийн бүрэлдэхүүн: Kиа Моторс Монгол ХХK болон ивээн тэтгэгч  байгууллагуудын хамтарсан шүүгчдийн бүрэлдэхүүн багтах бөгөөд мэргэжлийн шүүгчид нь Зохиолч Б.Шүүдэрцэцэг, МУБИС-НХУС, Утга зохиол-Сэтгүүлзүйн тэнхим багш T.Мөнхнаран, Unread-ийн үүсгэн байгуулагч А.Ундрал, Kia Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Б.Баясгалан юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 94071991, 91107744 утсаас аваарай. wink

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл