4o
Улаанбаатар хот
mobile menu

КАЙЛ СНАЙДЕР ЖЕЙМС САЛЛИВАНЫ НЭРЭМЖИТ ШАГНАЛЫН ЭЗЭН

2018-04-22 14:00:00


АНУ-ын сонирхогчдын спортын холбоо(AAU)-ноос жил бүрийн дөрөвдүгээр сард Жеймс Салливаны нэрэмжит үндэсний шилдэг тамирчинг шалгаруулдаг уламжлалтай. 88 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа дөрөвдүгээр сарын 18-нд Нью-Йорк хотод болж, өнгөрсөн жилийн чөлөөт бөхийн дэлхийн аварга Кайл Снайдер шилдэг тамирчнаар тодров. Өдгөө 23 настай Снайдер өнгөрсөн жил сүүлийн шатанд тэнцсэн ч шилдгээр шалгарч чадаагүй юм. Түүнтэй эцсийн шатанд Анника Албрехт, Келлин Хантер (Волейбол), Жоэл Бэрри (Сагсан бөмбөг), Эрин Финн (кросс гүйлт), Энни Пиви (Пара морин спорт), Алекс болон Майя Шибүтани (Уран гулгалт) нар өрсөлдсөн юм. 1930 оноос эхтэй тус шагналыг бөхчүүдээс дөрвөн тамирчин хүртсэн байдаг. Түүнээс өмнө нь Жон Смит 1990, Брюс Баумгартнер 1995, Рулон Гарднер 2000 онд тус тус хүртэж байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment