8o
Улаанбаатар хот
mobile menu

Амны эвгүй үнэрээс салах хамгийн энгийн арга

2016-02-02 16:06:00

Та өдөр бүр шүдээ тогтмол угаасан ч амны хөндийн эвгүй үнэрээс салахгүй бол дараах зөвлөгөөг дагаарай. Бид танд хамгийн энгийн практикал зөвлөгөөг санал болгож байна.

 Амны хөндийн ариун цэврийг зөв сахих Дан ганц шүдээ угаах нь хангалттай биш гэнэ. Шүдээ угаахын хажуугаар шүдний завсар үлдсэн хоолны үлдэгдлээс шүдээ цэвэрлэх хэрэгтэй. Үүний тулд floss буюу ариутгасан утас хэрэглэдэг.

 Хэлээ угаах Хэлээ угаах нь хэлэн дээр тогтсон өнгөр түүн дээр үржиж болох бактериудыг устгаж өгдөг. Дэлгүүрээс хэлний өнгөр хусагч худалдаж авч хэрэглээрэй.

 Шингэн зүйл уух Амны хөндийн эвгүй үнэрийг нэг гол шалтгаан нь ам хатах байдаг. Тиймээс олон хүнтэй уулзах бол уух ус, жүүс үргэлж биедээ авч яв.

 Жимс идэх Алим, лууван зэрэг хатуу гадаргатай жимс ногоо идэх нь хэлийг бас цэвэрлэж өгдөг гэнэ. Тиймээс хэрэв шүдээ угаах ямар ч боломжгүй нөхцөлд ядаж хатуу, шүүслэг алим олж идэхийг хичээгээрэй.

Амаа зайлах Та шүдээ угааж, ариутгасан утсаар шүдний хоорондохыг цэвэрлэсэн ч бас л дутуу байх вий. Амаа зориулалтын ам зайлагчаар зайлахад аманд байгаа элдэв үлдэгдлийг бүр мөсөн цэвэрлэж чадахаас гадна амны хөндийн эвгүй үнэрийг дарж чаддаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Thank you :) goe zovolgoo ogsond. 6 sardaa neg udaa Shudnii emthid othij shudee tseverluulj baix xeregtei. Tegeed surthix yum bol uner garaxaa bolin oo :)
2016/04/14 103.17.108.42
unshigch
Shal balai ym oruulj bh ym helj bg zovlgoo n arai oor arga bhgvi l ym bh da
2016/02/13 103.17.108.42
Эхлээд юунаас болж унэр гарч байгааг олж тогтоо. Дараа нь шаардлагатай эмчилгээ хийлгэ. Туунээс биш угаагаад арилдаг унэр гэж байхгуй.
2016/02/02 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment