8o
Улаанбаатар хот
mobile menu

“ТВИТТЕР”-ийнхээ нууц үгийг солихыг анхааруулжээ

2018-05-04 10:01:00

“ТВИТТЕР” компани хэрэглэгчиддээ нууц үгээ солихыг анхааруулжээ. Учир нь Твиттер сүлжээний дотоод системд гарсан алдааны улмаас хэрэглэгчдийн нууц үг нь хэдэн сарын турш ил задгай хадгалагдаж байсан нь илэрсэн аж.  Уг нь тэд нууц үгийг “bcrypt” гэх аргаар кодлон хадгалдаг. Ингэснээр Твиттерийн ажилтнууд ямар ч нууц үгийг гаднаас нь хараад мэдэх боломжгүй.

Харин ингэж кодлохоосоо өмнө системийн log дээр нууц үгсийг энгийн текст хэлбэрээр түр хадгалдаг байсан нь усталгүй үлдсэн байжээ. Твиттер компани уг алдаагаа өчигдөр илрүүлж, зассан байна. Нууц үгс алдагдсан шинж тэмдэг илрээгүй ч өөрийн хэрэглэгчдийг нууц үгээ даруй солихыг тус компани анхааруулсан байна. Хэдэн хэрэглэгчийн нууц үг эрсдэлд орсныг тэд зарлаагүй юм.

2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар Твиттер нь 330 сая орчим хэрэглэгчтэй болоод байгаа. Дараах мэдээлэл харагдаж байвал нууц үгээ солих хэрэгтэй болсон гэсэн үг юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
trust funds loan lender
Dear Applicant , We are pleased to let you know we offer unsecured loan to the needy . our service is cheap reliable and affordable to access . We offer loan at 2% interest rate at a maximum repay
2018/05/04 197.211.61.53
  • Recent
  • Most Read
  • Most Comment