ОХУ жил бүрийн тавдугаар сарын 9-нд Дэлхийн II дайнд фашист Германыг ялсны баярын өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Өнөөдрийн баярын жагсаалуудад ОХУ-ын Зэвсэгт хүчний болон хүчний бусад байгууллагын нийт 145 мянган цэргийн албан хаагч оролцож байна. Мөн байлдааны 2300 зэвсэг техник, 110 нисдэг тэрэг, онгоц ашиглан ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их хор хөнөөл учруулсан Дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн улаан арми 1945 онд нацизмыг ялсан нь дэлхийн сая сая хүний хувьд түүхэн үйл явдал байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан түүхтэй. Нийт 70 сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан байна.1945 оны тавдугаар сарын 9. Монголчууд бидний хувьд ч нэн чухал түүхэн тэмдэглэлт өдөр. Фашизмын эсрэг тэмцэлд амь насаа алдсан дэлхийн улс орнуудын эрэлхэг хүмүүс тэр дундаа монгол угсаатан залуусын гэгээн дурсгалыг бүгд чимээгүй мэхийн зогсож хүндэтгэе!. Уншигч та бүхэндээ баярын мэнд хүргээд өнөөдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.
Өнөөдөр манаы хэвлэлийн хуудаснаа
Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат "Цензургүй" яриа нэвтрүүлэгт орохдоо С.Зориг агсны хэргийн талаар ноцтой зүйлүүдийг ярьсан. Түүний яриа бүхэлдээ Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг буруутгахад чиглэсэн байв. АН-ын бүлгээс Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах шаардлагыг өргөн барьсан энэ үед түүн үү чиглэсэн хэд, хэдэн удаагийн үйлдэл гарч буй нь олны анхаарлыг татаж буй юм. Ингээд уг асуудлаар Хууль зүйн сайд Ц.Нямдоржтой ярилцлаа.
Би тэр нэвтрүүлгийг бүтэн үзсэн, их л харамссан
-С.Зоригийн хэргийн үнэн, мөнийг тогтооход таныг санаатайгаар нөлөөлж байж болзошгүй гэсэн зүйлийг Ерөнхий прокурорын орлогч Цэнзүргүй яриа нэвтрүүлгээр ярилаа. Энэ асуудлаар өчигдөр Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдсан. Яг ямар асуудал хэлэлцсэн бэ?
-Би тэр нэвтрүүлгийг бүтэн үзсэн, их л харамссан. Би дээр үеийн мундаг прокуроруудтай хамт ажиллаж 10 жил хэрэг уншсан прокурор хүн шүү дээ. Прокурорын хоёр хуулийг санаачлан батлуулсан хүн нь мөн л би. Прокурор мэргэжилтэй хүн тийм зүйл ярьсанд үнэхээр гайхсан.Зорилго нь тэр хүмүүсийг баримттайгаар шийтгэсэн гэдгийг нотлох гээд байх шиг байна лээ. Яг мэргэжлийн нүдээр харахад ганц ч баримт байхгүй л зүйл яриад байна лээ. Хүний аминд хүрсэн хэрэгт Содномдаржаагийн гэртээ агсам тавих ямар хамаатай юм бэ. Булганы үзүүлсэн салаавч ямар хамаатай юм бэ. Энэ өнцгөөс нь харахад их л ядуу ярилцлага байна лээ. Хамгийн гол асуудал нь С.Зоригийн амь насыг хохироосон хэргийн талаар ярьж болохгүй, яривал хохь нь шүү гэсэн сануулга л өгөөд байх шиг харагдсан. Нэгт, энэ хэргийг үйлдсэн гэж гурван хүн шүүхээр шийтгүүлсэн. Дээд шүүхэд хүрээд асуудал нь дууссан. Энэ тохиолдолд шүүхийн гаргасан шийдвэрт шүүмжлэлтэй хандах эрх хэнд ч байгаа. Нэгэнт, шүүхийн шийдвэр гарчихсан байхад нөлөөлөх боломжгүй шүү дээ. Хоёрт, би энэ асуудлын талаар давж заалдах шатны шүүх хурлын дараа ярьж эхэлсэн. Шүүхийн шийдвэр гараад, хүмүүс ял авсан учраас ярьж болдог үед гэсэн үг. Шүүхийн шийдвэр гарчихсан хэргийн талаар ярих нь хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтад саад болно гэж байхгүй. Энэ хэргийг уншсан шүүгч, прокурор, мөрдөгчтэй нь уулзсан УИХ нэг ч гишүүн байхгүй. Тагнуул дээр аваачаад нуучихсан юм чинь яаж уншдаг юм.
-УИХ-ын нэр бүхий гишүүдэд энэ хэрэгтэй холбогдуулж хэрэг үүсгэсэн гэсэн. Хэн хэн гишүүдэд хэрэг үүсгэсэн юм бол?
-Хэрэг үүсгэсэн гэж яриад байна лээ.Ямар хэрэг хэн дээр үүсгэснийг би мэдэхгүй. Ярианых нь өнгөнөөс харахад 2017 оны долдугаар сарын 7-нд Чимгээ гэрийнхэнтэйгээ уулзсан. Энэ уулзалтын дараа Т.Чимгээ мэдүүлэг өгөхөө байсан гэж ярьсан учраас ар гэрийнхэнд нь хэрэг үүсгэсэн юм байна гэж ойлгосон. Монгол Улсын Үндсэн хуулиар эцэг эхний хүүхдийнхээ үйлдсэн хэргийн төлөө, үр хүүхэд нь эцэг эхийнхээ хийсэн хэргийн төлөө ял хүлээдэггүй. Одоо байтлаа үр хүүхдийнхээ төлөө явсан ар гэрийнхэнд нь хэрэг үүсгэж хойноос нь мөрддөг болж байгаа юм байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар нэгт, гэм буруугүй нэг ч хүнд ял шийтгэж болохгүй гэж зарчим бий. Хоёрт, мэтгэлцэх зарчим, гуравт, гэм бурууг ийн тухайд яллагдагчийн хувьд эргэлзээ байвал энэ асуудлыг яллагдагчийн хувьд ашигтайгаар шийднэ гэсэн алтан зарчим бий. Би хоёр дахь буюу мэтгэлцэх зарчмын талаар яриад байгаа юм. Прокурорууд нь гарч ирээд ил ярьж болдог юм бол өмгөөлөгчийг нь яриул гэдэг л асуудал тавьж байгаа. Нэг талд нь прокурор сууж яллаад, нөгөө талд нь өмгөөлөгч баримтаа барьж байгаад хамгаалдаг. Энэ дундаас шүүх үнэнийг олж тогтоон шийдвэр гаргадаг. Гэтэл энэ хэрэг дээр өмгөөлөгч огт байхгүй. Мөрдөгч, прокурорууд өөрөө хэлбэл, төр ил далд бүх механизмаараа шийтгүүлсэн хүмүүс, ар гэрийнхэн, өмгөөлөгчийнх нь хойноос хөөцөлдөж байгаа. Тэгэхээр мэтгэлцэх алтан зарчим байхгүй болж байгаа юм. Хуулийн систем нурж байна гэж миний яриад байгаа ердөө л энэ. Түүнээс УИХ-ын гишүүд дээр эрүү үүсгэсэн асуудал байхгүй. Мөрдөн байцаах ажилд саад учруулж байна гэдэг хэрэг үүсгэж, айлган дарамтлах сүрдүүлэг явж байна. Ингэж болохгүй. Прокурор хүнд төрийн хууль цаазын жинхэнэ зөвлөх гэдэг мэргэжлийн зэрэг, цол олгодог. Прокурор хүний толгой хуулийн лаборатори байх ёстой. Асар өндөр зэрэглэлтэй, мэдээллээс гол зүйлээ аваад үлддэг, гэмгүй хүнийг мөшгөж байвал зогсоодог албан тушаал юм шүү дээ. Хууль цаазын жинхэнэ зөвлөх гэдэг үндэсний бөхөөр яривал дархан аварга гэсэн үг юм шүү. Тийм хүний доор ажиллаж байгаа, орлогч нь хийж байгаа хүн ийм зүйл яриад сууж байна гэдэг үнэхээр харамсалтай. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, НББСШУ-ы байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг удирдаж, УИХ-ын гишүүн Д.Ганболд, Б.Ундармаа, Н.Оюундарь, Б.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайдын зөвлөх Б.Бямбадорж болон холбогдох яамд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, эрэгтэйчүүдийн эмнэлгийн эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид оролцсон юм. Монгол эрчүүдэд гол төлөв архаг ядаргаа, органик бус нойргүйдэл, архинд донтох эмгэг, сэтгэл түгшилт, сэтгэл гутрал ихээхэн тохиолдож байгааг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал, доктор Л.Насанцэнгэл онцлон ярьсан юм. Ингээд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг талаар ЭМЯ-ны Урологи, Андрологийн салбар зөвлөлийн дарга, АУ-ны доктор, профессор Д.Нямсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар илтгэл танилцуулсан юм.
-Өнөөдөр эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн нөхцөл байдал хэр байна вэ. Тэр тусмаа нөхөн үржихүйн асуудал аюултай байдалд хүрээд байна гэх судалгаа мэдээллийг хэлэлцүүлэг оролцогчид онцолж байна?
-Өнөөдөр эрэгтэйчүүддийн эрүүл мэндийн асуудал тодорхой хэмжээгээр хойш тавигдсан. Энэ нь “Эрэгтэйчүүдийн эрүү мэндийн өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэгт тавигдсан илтгэл, түүнд тусгагдсан тоон үзүүлэлтээс харагдаж байна. Өнөөдөр улсын хэмжээнд 300 гаруй эмэгтэйчүүдийн эмнэлэг болон ортой хэвтэн эмчлүүлэх ортой эмнэлэг, сувилалын газар маш олон байна. Гэтэл эрэгтэйчүүдийн гэж хаягласан эмнэлэг үндсэндээ байхгүй байна. Тоон үзүүлэлт авч үзвэл Монгол Улсад жилд дунджаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэйчүүд байна. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.1 байгаа бол эрэгтэйчүүдийнх 65.5 байгаа нь дэлхийн дундажаас 2.5 дахин их зөрүүтэй байх жишээтэй.
Нас баралтын 33.1 хувийг зүрх судасны тогтолцооны өвчин, 25.6 хувийг хавдрын шалтгаан эзэлж байна. 20-45 насны эрэгтэйчүүдийн 80 хувь нь түрүү булчирхайн үрэвсэлтэй. Үргүйдлийн 44.4 хувь нь эрэгтэйчүүдээс шалтгаалж байна. Эрэгтэйчүүдийн осол гэмтлийн байдлыг авч үзвэл, өвчлөлийн тавдугаарт, нас баралтын хоёрдугаарт, нийт осол гэмтлийн 60 гаруй хувийг эзэлж байна. Эрэгтэйчүүд осолд өртөж нас барах нь эмэгтэйчүүдтэй харьцуулахад дөрөв дахин их байна.
Түүнчлэн 2018 оны тавдугаар сарын байдлаар ДОХ-ын 260 тохиолдол бүртгэгдсэнээс 208 нь эрэгтэйчүүдэд илэрсэн бөгөөд нийт тохиолдлын 80 хувийг эзэлж байна. Үүнээс харахад эрэгтэйчүүдийн эрүүл мэнд ямар нөхцөл байдал байгаа нь илт байна. Үүн дотор үргүйдэл болон нөхөн үржихүйн эрхтэний эмгэг тодорхой хувийг эзэлж байна. Эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эмгэгүүдийн хувьд төрөлхийн гажиг, олдмол эмгэгүүд /хуухнаг, төмсөг, шодой, шээдэгг сүв, түрүү булчирхай, үрийн цэврүү, үргүйдэл, бэлгийн сулрал / зэрэг эмгэгүүд их тохиолдож байна.
-Бэлгийн сулрал болон эдгээр эмгэгүүдэд нөлөөлж байгаа хүчин зүйлс нь юу байна вэ?
-Маш олон хүчин зүйлс бий. Нийт эрэгтэйчүүддийн 40 хувь нь биед агуулагдах өөхлөг эдийн хэмжээ их хэмээн тодорхойлогдсон ба биеийн жингийн индекийг тооцож үзэхэд гурван эрэгтэйн нэг нь жингийн илүүдэлтэй эсвэл тураалтай гэсэн судалгаа гарсан байдаг.
Мөн эр бэлгийн дааврын төрөлхийн болон олдмол эмгэг, үргүйдэл, ган донтолт, сэтгэл гутрал, буруу хооллолт, хорт зуршил буюу архи, тамхи зэрэг маш олон хүчин зүйлээс болж энэ өвчлөл, эмгэг үүсээд байна. Үүнээс гадна эрэгтэйчүүдийг бэлгийн сулралд оруулдаг хэдэн хэдэн хүчин зүйл байдаг. Даралт ихсэх, зүрхний шигдээс, хэт таргалалт, чихрийн шижин өвчин, дааврын дутагдал, гэмтэл, элэгний өөхлөлт гэх мэт зүйлс нөлөөлж байна.
Мөн эрэгтэйчүүдийн дийлэнх хувь нь бэлгийн сулралтай, бөөр болон шээсний замын өвчлөлтэй, зүрх судасны эмгэгтэй байх тохиолдол элбэг байна. Үүнээс гадна бэлгийн үйл ажиллагааны гажуудал, эмгэгээс үүдэн аливаа хорт зуршилд өртөх, донтох нь ихэсч байна. Үүнээс болж тархи, тамхины хэрэглээ нь ихсэх, амиа хорлох зэрэг хортой үр дагавар гарч ирж байна. Эрэгтэйчүүдийн андрологийнхоо хувьд хүчтэй, бяртай, аливаад хатуу мэт харагддаг, ханддаг ч эмэгтэйчүүдээс илүү эмзэг, хат муутай, чадварггүй болж хувирдаг. Сэтгэл гутралд орох нь элбэг байдаг. Нөгөө талаасаа ажлын хатуу, хүн хүчир болгоныг хийдэг, даарч ядарч сульдах нь ихэссэнээс үүдэж өвчлөмтгий болж, байна. Үүнээс болж үргүйдэлтэй байна. Байгалийн хүчин зүйлээс ус, агаар, хөрсний бохирдолд хүний эрүүл мэндэд, эрүүл аж төрөл нөхцөл байдалд маш муугаар нөлөөлж байна. Хоол хүнсний аюулгүй байдал,буруу хоололт зэрэг хүчин зүйлс эрэгтэйчүүдийн насжилт болон эрүүл мэндэд, үргүйдэлт ихээр нөлөөлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй. Эдгээр есөн цэцийн гишүүнээс Цэцийн гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг нарын бүрэн эрхийн хугацаа дууссан байна. Тиймээс тэдний оронд хэнийг томилохоо Ерөнхийлөгч шийдвэрлэх ёстой болж байгаа юм. Өнгөрсөн намар Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар парламентад өргөн барьсан боловч Байнгын хороо дэмжээгүй. Мөн үүнээс гадна Цэцийн гишүүн Н.Жанцан, Д.Наранчимэг нараас гадна өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа, Д.Сугар нарын бүрэн эрхийн хугацаад дуусч байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн томилуулсан гурав, УИХ-ын томилуулж нэг хүний бүрэн эрхийн хугацаа дууслаа.
АТГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг өдөр баривчилж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хорьсон. С.Баярыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбон шалгаж байгаа юм. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх дөрөвдүгээр сарын 12-нд прокурорын саналыг үндэслэн тэднийг 30 хоног хорих шийдвэр гаргасан юм. Энэ хугацаа нь д маргааш дуусах бөгөөд суллах эсэхийг нь шүүх шийднэ.
Мөн Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар дөрөвдүгээр сарын 1-нд хоригдсон УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан нарыг15 хорих шийдвэрийг шүүх энэ сарын 1-нд гаргасан юм.
ОУВС дөрөв дэх шатны үнэлгээ хийж байна
ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- ийн дөрөв дэх шатны үнэлгээг хийх ажлын хэсэг энэ сарын 2-14-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллах бөгөөд энэ үеэр хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүн, тайлан мэдээлэл, тоон үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, Засгийн газар, Монголбанкны албаныхантай уулзалт хийх юм байна. ОУВС- тай тохиролцсон хөтөлбөрийн дагуу тус сангаас хөтөлбөрийн хэрэгжилтэд улирал тутамд үнэлгээ хийж, дараагийн шатны санхүүжилтийг олгодог.
Хамгийн сүүлд буюу гурав дахь шатны үнэлгээний дараа тус сангийн зүгээс манай улсад хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлж байгааг дүгнэж, 30.55 сая ам.долларын санхүүжилтийг баталсан юм. Манай улсын хувьд малын эрүүл мэндийг сайжруулах, гаалийн бүрдүүлэлтийг хялбаршуулах, бизнесийн орчныг сайжруулахад анхаарах ёстой. Ялангуяа мах, сүүний чиглэлийн бүтээгдэхүүнийг экспортлоход анхаарахыг ОУВС зөвлөж, тодорхой ажлыг эхлүүлээд байгаа юм.
НИТХ-ын Тэргүүлэгчийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэж байна.
Тодруулбал, Нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл, Нийслэлийн иргэдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Нийслэлийн өмчид хөрнгө бүртгэн авах тухай/ баянгол дүүргийн 9, 10 дугаар хороог дамнан баригдсан 1,0 км автозам, 6 ус түгээх байр/, Нийслэлийн өмчөөс хөрөнгө хасах тухай/ 12 ус түгээх, 1 резерваурын байрыг актлах тухай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн биеийн тамирын заал бүхий өргөтгөлийн байр, 34-р цэцэрлэг, 19-р сургуулийн 8 барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө/, Алтан-Өлгийн оршуулгын газрын хамгаалалтын бүсийн талбайн хэмжээг өөрчлөх тухай, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан зарлах тухай зэрэг зургаан асуудлыг хэлэлцэх байна.
Хуралдаан эхэнд Нийслэлд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар Нийслэлийн ЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн дараа хуралдаан оролцогчид мэдээллийг нягталж, шалгаж хуралдааны сүүлд ахин хэлэлцэх шаардагатай гэж үзэж буцаасан юм. Улмаар хоёрдугаар асуудал буюу Нийслэлийн иргэдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах тухай асуудлаар хуралдаанд оролцогчид мэдээлэл сонсож, асуулт асууж байна.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан хуралдааны талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Өнөөдрийн хуралдаад онцолж хэлэлцэж байгаа олон асуудал байна. Хамгийн нэн тэргүүн Улаанбаатар хотын хэмжээнд гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үйл явц, хэрэгжилтын талаар мэдээлэл солилцож хэлэлцэж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийтдээ 20 гаруй төсөл, хөтөлбөр 600 гаруй сая доллорын зээлээр хэрэгжиж байна. Гэхдээ энэ төслүүдийн явц удаан байна. Зарим төслийн хэрэгжилт муу, түүнд тавьж буй хяналт сул, үр өгөөж нь хэр байгаа нь тодорхойгүй зүйл олон байна. Ганц нэг төсөл эзэнгүйдсэн. Олон албан газар, хүмүүсийн дунд эзэнгүйдэж байгаа учраас энэ төслүүдийг эзэнжүүлэх. Хяналт хэрэгжилтийг нь сайжруулах зэрэгт шаардлагатай арга хэмжээ авч ажиллах талаар хэлэлцэж байна.
Үүнээс гадна нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсрол, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх чиглэлээр дэд хөтөлбөр төсөл батлахаар хэлэлцэж байна. Сүүлийн үед нийслэлийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн тоо нэмэгдсэн, бага насны хүүхэд, охид бүсгүйчүүд, залуучууд гэмт хэргийн хохирогч болох тохиодол ихэсч байна. Энэ хэмжээгээр гэмт хэрэг үйлдэл, арга нь нарийссан болохоор үүнээс урьдчилан сэргийлж нийслэлийн иргэдийн эрх зүйн боловсролыг олгох, хууль эрх зүйн ойлголт ямар байх ёстой талаар сургалт мэдээлэл явуулах төсөл хөтөлбөр батлуулахаар ажиллаж байна" гэв.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хуралдаан үргэлжилж байна.
Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Д.Булганыг өнгөрсөн сарын сүүлчээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. Тодруулбал, ТЕГ газрын Мөрдөн шалгах хэлтсээс ЦЕГ-ын мөрдөн байцаах албатай хамтарсан ажлын хэсгээс шалгаж байгаа С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах үйл ажиллагааны явцад шинээр цугларсан нотлох баримтуудаар С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганыг 2018.04.18-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, прокуророос ялагдагчаар татаж улмаар ялгагдагчаар татсан тогтоолыг танилцуулж байцаалт авсан талаар мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ. Тэгвэл өчигдөр түүнийг дахин байцаасан байна. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар удахгүй цагдан хорьж шалгах талаар мэдээлэл өглөө.
Малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах ажлыг уламжлал болгоно.
Монгол улсын Ерөнхий сайдын орон нутгийн албан томилолтын бүрэлдэхүүнд Хүнс, Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ажиллаж аймаг орон нутгийн Хүнс ,Хөдөө аж ахуйн газруудынхаа ажлыг эрчимжүүлж байна.
Өнгөрөгч оны мал тооллогын дүнгээр Баянхонгор аймаг 4 сая 600 мянга орчим толгой мал тоолуулж улсад эхний 5 дугаар байрт ямааны тоогоороо тэргүүлсэн юм. Малын генетик нөөцийн тухай хууль болон Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиуд ирэх 6-р сарын нэгнээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Засгийн газрын тэргүүн,зарим гишүүдийн бүрэлдэхүүн Баянхонгор аймагт ажиллаж байна. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Мал сүргийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, үүлдэр угсааг сайжруулах ажлыг эрчимжүүлэх чиглэл өгөхөөр аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ажиллалаа.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг тус аймгийн ХХААГ-ын ажилтан, мэргэжлийн албан хаагчдад үйл ажиллагаагаа олон нийтэд ойлгуулах сурталчлах, малчид иргэдийн идэвх санаачилгыг салбарын үйл ажиллагаандаа татан оролцуулах шинээр батлагдан гарсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиудын хэрэгжилтийг хангах бэлтгэлээ сайтар базаах үүрэг чиглэл өглөө.
Баянхонгор аймгийн ХХААГ энэ онд 1,2 сая толгой малыг вакцинжуулж халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилт тавин төлөвлөгөө гарган ажиллаж байгаагаа салбарын сайдад танилцууллаа.