8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Сүхбат: Маргааныг зөвхөн бөхчүүд гаргаж байгаад харамсаж байна

2018-05-17 14:10:06

Монголын допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат, ерөнхий их эмч Д.Энхсанаа нар өнөөдөр допингийн шинжилгээтэй холбоотой асуудлаа мэдээлэл хийлээ. Монголын допингийн эсрэг үндэсний төвийн гүйцэтгэх захирал Г.Сүхбат  мэдээлийн эхэнд “Өнгөрсөн онд Үндэсний их баярын наадмын дараа 16 бөхөд допингийн шинжилгээ авсан бол үүний дараа 36 бөхөөс авсан. Сүүлд авсан шинжилгээгээр таван бөх хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон талаар албан ёсны мэдээллийг өгсөн. Допингийн төвөөс албан ёсны баталгаатай шинжилгээг авч БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээг илгээн хариуг авдаг. Тиймээс тангараг өргөсөн мэргэжилтнүүд худал, ташаа мэдээлэл гаргах боломжгүй. Допингийн шинжилгээг спортын бүх төрөлд өрсөлдөж байгаа тамирчдаас авдаг. Тиймээс маргааныг зөвхөн бөхчүүд гаргаж байгаад харамсаж байна" хэмээн хэллээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бөх
Бөх муйхар л байгаа. Тэднээс тэнэг хүн шинжилгээг нь хийв гэж
2018/05/17 27.123.214.105