8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч, хавдартай иргэд үнэгүй зорчих болсон өдөр

2016-02-04 18:26:00

Үйл явдалаар дүүрэн Монголын нэг өдөр өнгөрч байна. Ингээд уншигч танд өдөр бүр эх оронд болсон. Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 71 хувийн саналаар баталж, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч байна. Мөн хуралдаанаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн олонхи дэмжсэнээр баталсан юм. Цагаан сарын шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд цасан шуурга шуурна. Цагаан сараар хөдөө гадаа явахаар төлөвлөж байгаа иргэдэд анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

О.Баасанхүү: З.Энхболдод гомддог, болдог бол Н.Энхбаярт УИХ-ын дарга, Ерөнхий сайдын суудлын ч өгмөөр байна

Манай сэтгүүлч цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Өнөөдөр улс төрийн хүрээнд танай намын санхүүжилт, хандивтай холбоотой асуудал нэлээд яригдаж байна. Тэр дундаа танай намын ЕНБД Г.Шийлэгдамбын холбогдоод байгаа хэргийг талаар?

-Энэ бол зөвхөн МАХН-ы асуудал биш ээ. Манай намуудын асуудал. Миний хувьд эвсэлийн бүлгүүдийн гишүүдээр гарын үсэг зуруулаад хэлэлцэе гээд 2012 оноос хойш З.Энхболд, Н.Алтанхуяг гишүүд нартай манай намын дарга уулзаад зохицуулаач  гэж байсан. Г.Шийлэгдамба даргыг МАХН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга байхад нь дэмжиж байсан, тэгээд Эрүүл мэндийн сайд болоход нь ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг нь ав гэж намын даргадаа хэлж байсан. Г.Шийлэгдамба намын санхүүжилт мөнгө босгох ёстой хүн гэж маш олон удаа хэлж байсан. Бид нарын хувьд давхар дээлтэй юм шиг харагдаж байгаа боловч бодитоор авч үзэхэд аливаа намуудад байдаг л зүйл шдээ. Энэ хуулиа л өөрчлөх хэрэгтэй. Бид намын санхүүжилтийг шийдэе гэж байгаа бол төрөөс дэмжлэг авах ёстой, эсвэл бизнесийнхэний гар хөлийн хяналтанд орох. Мөнгөтэй хүмүүс ирэх сонгуулиар гарах юм шиг байна лээ. Өмнөговьд уул уурхайн босс, Дорноговь аймгаас бас нэг мөнгөтэй хүн, Баянзүрх захын эзэн гэх мэтчилэн олон мөнгөтэй хүмүүс орж ирэх гэж байна. Мөнгөтэй хүн мөнгөгүй хүнээ барьж иддэг хорвоо болсон юм байлгүй дээ. Үүнийг зохицуулж шударга ярьдаг, юм хийдэг УИХ-д орж ирээд хууль тогтоож, санал гаргадаг хариуцлага тооц гэж шахдаг, хэн нэгний барьцаанд ороогүй, бүдүүлгээр хэлэхэд төмсөгдүүлээгүй хүнийг  гаргая гэх юм бол намын санхүүжилтийг шийдэх хэрэгтэй. Ер нь мөнгөтэй хүмүүсийн улайрал мөнгөгүй хүмүүсийг хүнд байдалд оруулж байна.

Өнөөдөр Г.Шийлэгдамыг Ерөнхий нарийн бичгийн даргаар байлгасан нь  бидний буруу болж байгаа юм. Давхар дээлтэй байлгасан нь буруу. Одоо манай УИХ-д давхар дээлтэй бүлгийн дарга байгаад л байна. Энэ чинь болохгүй байхгүй юу. Давхар дээлтэй хашдаг албан тушаал, болдоггүй албан тушаал гэж байна. Би жишээ нь УИХ-ын гишүүн, МАХН-ы ЕНБД-ыг хийж болохгүй. Яагаад болохгүй вэ гэхээр надад давхар цалин орж болохгүй. Уг нь бол улс төрийн албан тушаалтан гэдэг утгаараа болох юм шиг боловч, би орлогоосоо өөр орлого олох гээд байгаа юм. Яг үүнтэй адилхан байхгүй юу. Үүнийг соль гэж хэлээд намдаа адлуулаад л явдаг. Намайг янз бүрээр хэлээд л Н.Энхбаяр даргынхаа өр рүү өшиглөлөө, намынхаа эсрэг байна гээд л хэлдэг. Би зөвийн талд л зогсдог.Энэ талаар сонирхолтой ярилцлагыг энд дарж уншина уу.

Д.Энхзориг: "Эрийн муу цагдаа, эмийн муу сувилагч" гэж хэлдэг хүмүүс дээр хамгийн түрүүнд очдог

Уншигч та идэр есийн хүйтэн хасах 28 градуст, зуны айгам халуун нэмэх 28 градуст зогсоо зайгүй сүлжилдэх машинуудын дунд тоос шороо, дуу чимээнд нэг газраа хэдэн цаг тэсвэртэй зогсож чадах вэ? Өвлийн хахир хүйтэн, зуны халуун нар, хаврын хавсарга салхи, шороон шуурга, аадар бороо байгалийн ямар ч үзэгдэлийн үед ажил үүргээ гүйцэтгэж байдаг хүмүүс бол Замын цагдаа нар юм.  Өвөл, зун, өглөө, үдэш ялгалгүй ажиллаж ард иргэдийнхээ амгалан тайван байдал, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхийн тулд бүхий л зүрх сэтгэлээ зориулж явахад ууртай ширүүн жолооч нарт аль муугаараа дуудуулж, “Муу сайн цагдаа нар” хэмээн чичлүүлж, тэр ч байтугай эрүүл мэндээрээ хохирдог тэд жирийн л нэгэн төрийн албан хаагчид билээ. Бид энэ удаагийн дугаарт Цагдаагийн байгууллагат 12 дахь жилдээ ажиллаж байгаа Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгийн Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан зохицуулагч, Цагдаагийн ахмад Д.Энхзоригийн талаар сурвалжлага бэлтгэлээ. Д.Энхзориг гэх цагдаагийн талаар сонирхолтой сурвалжлагыг энд дарж уншина уу.

ЭХЭМҮТ-д гурван ихэр мэндэллээ

Өнөөдөр  Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төвд гурван ихэр хүүхэд мэндэлсэн байна. Ихрүүдийн хоёр нь охин, нэг нь хүү юм. Охид 1.8 кг, 1.9 кг жинтэй төрөн бол хүү нь 2.1 кг жинтэй төржээ. Ихрүүд болон эхийн бие эсэн мэнд, эрүүл байгаа гэж ЭХЭМҮТ мэдээллээ.

Хүүхдийн мөнгийг маргааш олгоно

2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд авах бөгөөд нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 5-наас, харин хоёрдугаар сарынхыг сард нь багтаан олгоно гэж ХАХНХ-ын сайд хэллээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсан нь ахмад настны амьдралын чанарыг сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хууль болсон юм. Мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах 2015-2030” бодлогыг батлуулаад байна гэж салбарын сайд онцоллоо.

Өсвөрийн шатрын бодолтын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ

Өсвөрийн шатрын бодолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон С.Билгүүн хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд Беларусь, Киргиз, Марокко, ОХУ, Тажик, Украйны 32 бодогч сэтгэлгэний хурд, чадвараа сорин өрсөлдсөн ба оролцогчид шат тус бүрд 30 оноо бүхий зургаан даалгаврыг 100 минутад гүйцэтгэж шийдийг нь олох ёстой байжээ.

Харин манай улсаас оролцсон тамирчин С.Билгүүн нийт дүнгээрээ 57 оноо авснаар хоёрдугаар байрт орсон байна. Тэргүүн байрыг ОХУ-аас оролцсон К.Новиков 57.5 оноо авч, эзэлжээ.

Хавдартай иргэд үнэгүй зорчино

Өнөөдөр дэлхийн хавдартай тэмцэх өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан таван аймгийн хавдартай иргэдийг жилд нэг удаа галт тэргээр үнэгүй зорчуулах болсон байна. Төмөр зам дагуу байрладаг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Говьсүмбэр, Дорноговь аймгийн хавдартай иргэд энэ үйлчилгээнд хамрагдана. Гэхдээ үнэгүй зорчих иргэдэд тодорхой насны хязгаар тавьжээ. Өөрөөр хэлбэл, хорт хавдраар оношлогдсон 18 нас хүртэлх хүүхэд, мөн 55-аас дээш насны ахмадууд багтах юм байна.

Л.Гүндалай хэвлэлийн хурлаа мартаад, нам унтжээ

-Би унтаж байна. Очиж амжихгүй...

Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 11.30 цагт "Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай мэдээлэл хийх байсан. Харамсалтай нь тэрбээр хэвлэлийн хурлаа мартаад, нам унтаж орхисон байна. 11.30 минутад эхлэх байсан хэвлэлийн хурал 12.00 гэхэд ирээгүй байсан бөгөөд хурал зохион байгуулагчийг залгахад “Би унтаж байна. Одоо босоод очвол амжихгүй. Тиймээс маргааш болъё” гэсэн товчхон хариулт өгсөн байна. Л.Гүндалай "Монголоорой байгаасай" хэмээх дууг дуулж, клип хийлгэсэн нь олон нийтийн цахим сүлжээгээр тархаад буй.

Тэрбээр дууны шүлгийг зохиосон Б.Цогжилт, хөгжмийн зохиолч Баян нараас албан ёсны зөвшөөрөл аваагүй дуулсан нь нэлээд асуудал дагуулж байна. Тиймээс уг дууг өмчлөх эрхтэй уран бүтээлчид оюуны өмч хулгайлсан хэргээр шалгуулахаар болсон юм.

Үүнтэй холбогдуулан хэвлэлийн хурал зарлаад байсан билээ. Сонгуульд нэр дэвшиж байсан, одоо ч дэвших гэж байгаа улс төрийн хүн ийм хариуцлагагүй болохгүй. Хэвлэлийн хурлаа мартаад нам унтаж байгаа Л.Гүндалай ард нийтийн итгэлийг авч дахин УИХ-ын гишүүн болох магадлал тун бага байна.

Cар шинийн үзэсгэлэн худалдаанд 556 аж ахуйн нэгж оролцож байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан авто замын ачааллыг  бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаа 01 сарын 27-нд эхэлсэн бөгөөд 02 дугаар сарын 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Сар шинийн үзэсгэлэн худалдаанд “АПУ” ХК, “Витафит групп” ХХК, “Мах маркет” ХХК, “Миш Маш” ХХК, “Мон сүү” ХХК, “Сувд кашмер” ХХК, “Говь” ХК, “Хангай кашмер ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэлийн томоохон компани, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцож байна. Энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр иргэд арьс шир ноос ноолуулаар хийсэн бараа бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, цагаан идээ, гурил, даршилсан ногоо, цагаан сараар гоёх гутал, хувцсаа үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой юм. Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран ажилладаг иргэдийн бүлгийн 18 иргэн эсгий, шир, сүлжмэл утас, торгоор урласан дээл, цамц, бээлий, малгай, бэлэг дурсгалын зүйлс зэрэг гар урлалын  бүтээгдэхүүнүүдээ борлуулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Easter
Kewl you should come up with that. Exncelelt! http://yncrucews.com [url=http://dbcgwi.com]dbcgwi[/url] [link=http://jqgkkggoa.com]jqgkkggoa[/link]
2016/04/21 103.17.108.42
Starr
Lot of smarts in that <a href="http://fqxkbvzvl.com">posgint!</a>
2016/04/21 103.17.108.42
Verle
Way to use the internet to help people solve prselbmo! http://joroevfirmh.com [url=http://ueafyecbdv.com]ueafyecbdv[/url] [link=http://eofabrt.com]eofabrt[/link]
2016/04/20 103.17.108.42
Keischa
THX that's a great <a href="http://azitndsligs.com">anwser!</a>
2016/04/20 103.17.108.42
Mikel
Always the best content from these proidgious writers.
2016/04/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment