Францын нийслэл Парис хотноо энэ сарын 6-7-ны өдрүүдэд олимпийн эрхийн оноо олгох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээнд нийт 96 орны эрэгтэй 386, эмэгтэй 224, нийт 610 бөх өрсөлдөхөөр юм. Харин манай жүдочдоос шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Г.Дашдаваа нарын удирдлагад 20 бөх зодоглоно.
Парисын “Их дуулга” маргааш эхэлнэ
2016-02-05 09:50:00