8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардчилсан нам дангаар Засаг барих уу

2016-02-05 11:04:00

“Хаврын синдром” эхэлчихлээ гэж улс төр ажиглагчид ярьж байна. Хаврын синдромд зөвхөн жагсаал цуглаан ордоггүйг үүнээс харж болох нь. Учир нь “Цагаан сар” болоогүй бол улс төр ихээхэн халуун буцлах байлаа. МАХН, АН, ИЗНН, МҮАН гээд гол тоглогчид ихээхэн эгзэгтэй үетэй тулгарч, ямар шийдвэр гаргахаас тэдний цаашдын хувь заяа, сонгуулийн дүр зураг харагдахаар болжээ.


Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан жийгдэх үү

Ир гэхэд нь ирж, яв гэхэд нь явдаг “хонины морь” хэмээн МАХН-ыг цоллох нь бий. Үнэндээ тэд энэ хугацаанд Засгаас нэг хөөгдөж, нэг ирсэн. Гэвч дахиад жийгдэх дээрээ тулаад байгаа нь тэдний хувьд хүндхэн нөхцөл байдлыг үүсгэж байгаа бололтой. Учир нь тус намын генсек Г.Шийлэгдамба "хайртай ах" намын дарга Н.Энхбаяртайгаа “үзэлцэхээр” болж захиа бичиж, гомдолын үг шидлэх болсон нь МАХН-ы хувьд сонгуулийн өмнө том цохилт өгч магадгүй байна.

Хэрвээ тус намын генсек асан Г.Шийлэгдамбын чигээр явбал түүний хэдэн сар хоригдсон хэрэг хүрээгээ тэлж, авлига хээл хахуулийн нэрнээс салдаггүй Н.Энхбаярт холбогдож, МАХН тэр чигээрээ хямарна. Дээр нь Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн бүх өндөр албан тушаалыг хаасан тэрбээр энэ цаг үед Шадар сайд болохоор санаархсан ч бараг АН-д араараа тавиулчихаад сууж буй.

Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдын суудлаас нь огцруулах ажиллагааны үеэр МАХН түүнийг цээжээрээ хамгаалсан. Ингэснийхээ шанд МАХН Шадар сайдын суудлыг авахаар тохиролцсоныг хэвлэлүүд онцолж байсан ч АН түүнээс нүүр буруулжээ. Хэдэн сарын өмнө ийм яриа гарахад Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр “Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг гэж бий. Н.Энхбаярын шийтгэл хүлээх хугацаа дуусаагүй байгаа. Гэхдээ энэхүү асуудалд Засгийн газраас албан ёсоор бичиг ирсний дараа хариулт өгнө” хэмээн хэвлэлд ярьсан нь “та нар амаа мэдэхгүй бурж л бай” гэсэн Ерөнхийлөгчийн санаа болохыг ядах юмгүй гадарлаж болно. Харин энэ удаа АН-ын лидерүүдийн нэг Э.Бат-Үүл хүртэл “Н.Энхбаярыг Шадар сайд болгочихвол шоронгийн хоригдолууд бүгд дарга болох гэнэ” хэмээн ил цагаан мэдэгдэж, Н.Энхбаярыг Шадар сайдад дэмжихгүй гэдгээ мэдэгдчихлээ. Хотын дарга Шинэчлэлийн Засгийн газрыг унагахад ихээхэн нөлөөлсөн. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Н.Энхбаяртай 2020 он хүртэл хамтрах гэрээ байгуулснаар буруудсан түүхтэй. Тиймээс АН, МАХН-аас нүүр буруулж дараагийн алхамаа хийхээр шийдсэн нь үгээр бус үйлдэлээр харуулсаар байна.

АН ИЗНН-тай нэгдэнэ

Энэ долоо хоногийн улс төрийн томоохон үйл явдлын нэг нь Ардчилсан нам ИЗНН-д нэгдэх санал тавьсан явдал байлаа. ИЗНН, АН хоёр уг нь усгаа гарал нэг. Ардчилсан намын алтан хараацайнуудын нэг болох С.Зоригийг харамсалтайгаар өөд болсоны дараах нь түүний дүү С.Оюун тусдаа нам байгуулж, улс төрд хүч үзэх болсон нь одоогийн ИЗНН юм. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр ёслол төгөлдөр тавьсан нэгдэх саналыг ИЗНН хүлээн авахаар болжээ. Тэд өнөөдөр Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан танхим"-д нэгдэх санамж бичигт зурах юм байна. Ардчилсан намын хувьд Гүйцэтгэх зөвлөл нь мягмар гарагт хуралдаж ИЗНН болон МҮАН-ыг намдаа нэгтгэх асуудлыг шийдвэрлэж намуудыг нэгтгэх ажлын хэсгийг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг томилсон. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд өчигдөр Р.Амаржаргал гишүүн өөрийн твиттер хуудаснаа "АН-ИЗНН-ыг нэгтгэх асуудлаар Ажлын хэсгийн хоёр дахь уулзалт амжилттай болж өнгөрлөө" гэж мэдэгдсэн нь асуудал нааштайгаар шийдэгдэж байгаагийн шинж бизээ. Одоо Ардчилсан намд МҮАН-ыг л нэгтгэх ажил үлдээд байна.

Г.Уянга Ч.Сайханбилэгийг түших үү

МҮАН-ын хувьд мөн л АН-аас салбарласан нам. М.Энхсайханы гомдлын нам гэж хэлж болохоор. МҮАН-ын дарга М.Энхсайхан  өмнөх сонгуулиар Н.Энхбаярын МАХН-тай хамтарч “Шударга ёс” эвсэл байгуулан сонгуульд оролцож, УИХ-д 11 гишүүнтэй болж бүлэг байгуулсан. Гэвч 2012 оны сонгуулиас хойш МАХН-ын дарга Н.Энхбаяр тэр хоёрын нөхөрлөлд ан цав гарч, энэ удаад хамтрахгүй нь ойлгомжтой болоод байгаа. Гэхдээ тэд өөрсдийг нь намаасаа хасаж /үнэндээ бол хөөсөн/ АН-тай ч хамтрахыг хүсэх болов уу. Уг нь тэднийг ИЗНН-тай хамтрах тухай ярьж байсан ч тэд АН-тай нэгдчихлээ. МҮАН-ын хувьд дангаараа сонгуульд оролцоод суудал авч чадах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс тэдэнд АН-аас өөр хамтрагч бий  гэж үү.

М.Энхсайхан “Шударга ёс” бүлгийн квотоор Засгийн газрын гишүүн бөгөөд яамгүй сайдын алба хашиж буй. Гэхдээ тэрбээр эдүгээ Засгийн газрын цаашлаад АН-ын хувьд сөрөг хүчин шиг ажиллах болоод байна. Түүнийг сайд болгоод Тавантолгойн гэрээг хийх ажлыг хариуцуулсан ч яг гэрээндээ гарын үсэг зурах дээр очоод байхад нь хамтрагч АН-ынх нь дарга, УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн хаврын чуулган дээр мэдэгдэл хийгээд будаа болгоод хаячихсан. Тэр ч байтугай М.Энхсайханыг огцруулах хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлж байлаа. Тиймээс М.Энхсайханы хувьд АН-ын даргаар З.Энхболд байгаа нөхцөлд тус намтай нэгдэх, хамтрах тухай ярихгүй нь ойлгомжтой. Хэдий тийм ч М.Энхсайханыг АН-тай нэгдэх талаар зарим нэг хүмүүс нааштай бодолтой байна.  Ирэх сонгуульд бүр наана нь АН-тай нийлж бүлэг байгуулан АН-ыг дангаар засаглах хэмжээнд хүргэнэ гэх мэдээлэл ч мэр сэр яригдсаар байна. Хамгийн сонирхолтой нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулахыг завдсан Г.Уянга МҮАН-ынх. Харин тэрбээр намын даргыгаа даган Ч.Сайханбилэгийг түших болов уу. Түүний хувьд намынхантайгаа сайнгүй байгаа талаараа хааяа дурсдаг. Тиймдээ ч энэ хугацаанд түүнийг ХҮН-д элсэнэ гэх яриа ч гараад амжсан билээ.

АН Цагаан сарын дараа дангаар Засаглана

Улс төрийн хамгийн сонирхолтой бөгөөд нэлээд гогцоо зангилаа ихтэй үйл явдлууд Цагаан сарын дараа ийн өрнөж магадгүй нь. Өмнөх сонгуулийн өмнө Ардчилсан нам сонгууль болохоос хэдхэн сарын өмнө Засгаас гарч, МАН-ын нөхөөсний сайдуудаа томилж байсан түүх бий. Тэгвэл АН-ынхан энэ удаа өөрсдөө хамтрагчаа хөөж, сонгууль болох энэ хэдхэн сарын хугацаанд дангаар Засаг барьж азаа үзэх улс төрийн шийдвэр гаргасан байж магадгүй байна. АН энэ удаагийн УИХ-д 35 гишүүнтэй.  Өнөөдөр ИЗНН АН-тай нэгдэнэ гэдгээ мэдэгдчихлээ. Хэрвээ МҮАН АН-тай нэгдэх нь тодорхой болчихвол АН УИХ-д 40 суудалтай болно гэсэн үг. Хуулиндаа 51-ээс дээш хувийн суудал авсан бол дангаар Засаглана гээд заачихсан. Тэгэхээр АН-ын хувьд боломж нь нээлттэй болж, өөрсдийн мөрөөдлөө бага ч гэсэн биелүүлэх улс төрийн гаргалаа хийж магадгүй байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
МӨН МӨРӨӨДВӨӨ
2016/02/12 103.17.108.42
bolgoomjlol
AN ali hediine ingeh bsan yum,,,Zuv demjij bna.Harin negdsen namuud n daraa n Horolmaadah viidee,,
2016/02/08 103.17.108.42
сандаг
Нэг сонин юм байх юмаа 90 ээд оны үед нэгэн сонинд Бат-Үүлийг тухайн үеийг нэр хүндтэй айлыг ухаж хулгай хийж байсан тухай нийтлэл гарч байсан гнтэл өнөөдөр тэр хулгайч УИХ-гишүүн .хотын дарга гээд төрийн өндөр албан тушаалыг ээлжлэн хашиж л байна гэтэл у
2016/02/06 103.17.108.42
аготи
АН дангаараа засаг барьдаг гэж хаашаа харсан юм байдаг юм. Ёстой хөх инээд хүрчихлээ байна.
2016/02/06 103.17.108.42
зочин
Юмыг үнэн бодитой бичиж бай. МАХН засгаас жөөгдсөн юм байхгүй. Хэзээ хөөгдөө вэ? мэдрэл хагас сэтгүүлчээ. Харин ч АН царай алдаж байлгасаар өдий хүрч байгаа байх шүү. Ан нь МАХН - н хүчээр л өдий зэрэгтэй байгаа. Бусдыг өөртөөгөө адил тэнэг гэж битгий бод
2016/02/06 103.17.108.42
Зочин
Юмыг үнэн бодитой бичиж бай. МАХН засгаас жөөгдсөн юм байхгүй. Хэзээ хөөгдөө вэ? мэдрэл хагас сэтгүүлчээ. Харин ч АН царай алдаж байлгасаар өдий хүрч байгаа байх шүү. Ан нь МАХН - н хүчээр л өдий зэрэгтэй байгаа. Бусдыг өөртөөгөө адил тэнэг гэж битгий бод
2016/02/06 103.17.108.42
АН мандтугай.
2016/02/06 103.17.108.42
ИРГЭН
АН ЯЛВАЛ МОНГОЛ МӨХӨЛИЙН ЗАМ РУУГАА ЯВНА ДАА БЭЛТРЭГ ЯАХААСАА Ч БУЦАХГҮЙ ӨЛСӨН ӨЛӨГЧИН ГИЧИЙ ЧОНО БОЛСОН ШҮҮ
2016/02/05 103.17.108.42
IRGEN
AMERIK EZEDTEI ARDCHILSAN NAM
2016/02/05 103.17.108.42
buyan
Oyun yakh gej , AN -aas tusdaa nam baiguulsanaa martaa yu daa.
2016/02/05 103.17.108.42
шууданч
Хагарсан шаазангийн үлгэр. Эвлүүлж наасан шаазанд харин хүмүүс цай уухгүй л дээ...
2016/02/05 103.17.108.42