8o
Улаанбаатар хот
mobile menu

“Ж.Энхбаяр гишүүнээс бусад нь гадаадын иргэнд газар зарахыг дэмжсэн гэсэн үг үү. Тийм зүйл үгүй”

2018-06-05 10:07:00

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж эхлээд байна. Уг хуулийн төслийг дагалдуулан хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт холбогдох байнгын хороогоор хэлэлцсэн.

Уг асуудлыг хэлэлцэх үеэр гадаадын иргэнд биржээр газар худалдах санал тусгасан эсэх тухай яригдаж УИХ болон иргэдийн дунд маргаан дэгдээгээд байна.

УИХ дахь МАН-ын бүлгээс уг асуудлаар тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд “Бидэнд нягталж, шалгах шаардлагатай зүйлс бий. Мэдээж аюулгүй байдлаа хангах ёстой” гэсэн юм. Тэгэхээр дээрх хуульд гадаадын иргэнд газар өмчлүүлэх тухай заалт байж магадгүй гэх хардлага байгаа юм. Олон нийтийн дунд эргэлзээ, маргаан төрүүлээд байгаа уг асуудлаар  Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ албан ёсны мэдээллийг өгчээ.


ТэрбээрЭнэ бол ташаа мэдээлэл. Улс төрийн зорилгоор хуулийн төслийн агуулгыг мушгин гуйвуулж, ташаа мэдээлэл олон нийтэд тарааж байгаа тул залруулга хийх нь зүйтэй байх. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зөвхөн Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй бөгөөд гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар өмчлөхийг хориглодог. Үндсэн хуулиар хориглосон байхад газар өмчлөх эрхийг гадаадын иргэнд зарахыг зөвшөөрөх боломжгүй юм шүү дээ Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх гэсэн 3 өөр хууль зүйн ойлголтыг хуульчилсан байгаа. Газар өмчлөх эрхийг зөвхөн Монгол Улсын иргэнд олгодог. Энэ эрхийн дагуу Монгол Улсын иргэн тухайн өмчилж буй газраа хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Газар эзэмших эрхийн хувьд мөн ялгаагүй зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгодог. Газар эзэмших эрх олгохдоо эзэмших зориулалтыг нь орон сууц, үйлчилгээ гэх мэтээр тодорхой зааж өгдөг. Харин газар ашиглах эрх нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улс, олон улсын байгууллагад хамааралтай хууль зүйн ойлголт. Жишээлбэл, гадаад улсын элчин сайдын яам, консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэх мэт. Гадаадын иргэний хувьд газар ашиглах нь нэлээн хязгаарлагдмал. Ашиглах хугацаа, хэмжээ, зориулалтыг нь ч Газрын тухай хуульд яс заасан байдаг. Тухайлбал, ашиглах хугацаа нь 5 жил хүртэл байдаг. Газар ашиглах эрхтэй гадаадын иргэн тухайн ашиглаж буй газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, цааш нь худалдах, арилжаалах боломжгүй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулиар хатуу хориглодог.Товчхондоо бол Газрын тухай хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн зааг, ялгааг гаргахгүйгээр бүхэлд нь газраа гадаадыханд зарах гэж байна хэмээн муйхарлан мушгиж байгаа л хэрэг. Баталгаагүй, үндэслэлгүй мэдээллээр улс төр хийсэн хувь улстөрчийн нэр хүнд тэрхэн зуур өсөж байхад, нөгөө талд төрийн институцийн нэр хүнд унаж, төрийг сулруулах нь хэнд ашигтай юм бэ? Ж.Энхбаяр гишүүнээс бусад өнгөрсөн долоо хоногийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд сууж байсан гишүүд газраа гадаадыханд зарахыг дэмжсэн хэрэг үү? Тийм зүйл байхгүй шүүдээ” гэлээ.

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
Ariljaalna gej taniltsyylj baisandaa.Rne chini zarj bga hereg bizdee.Er ni ene nuhduud yu hiigeed bna.Enhkbayar gishuun zuw asuult asuujbsan.Nuguu zarsanHkotgor shanaga enter er ni yu bolson be.Eswel
2018/06/08 150.129.140.127
zochin
Turuus gazar ezemshuuleh gereend 60 jil gej zaadag ene buruu ter ued bid baihgui bno.Aimag sumdiin zasag darga nart iim erh ugch bolohgui. Ted bh hugatsaandaa gazar nutgaa bugdiig hudaldsan ch chadna.
2018/06/05 103.10.21.59
zochin
Undsen huuliin 6 dugaar zuiliin 6.5 dahi zaaltiig bur horigloh heregtei. Busad ornuud urtein ulmaas gazar nutgaa urund ugch aldaj bn. Bidend tiim zuil tohioldohiig uguisgehgui.
2018/06/05 103.10.21.59
ИЙМ ХЭРГИЙГ ЗҮГЭЭР НУУН ДАРАГДУУЛХУУ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ЯРИХ УУ
ЭЛБЭГДОРЖЫН БУЯНААР ХЯТАДУУДАД МОНГОЛ НЭР ӨГЧ ШИНЭ ОВОГ БИЙ БОЛГОН МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БОЛГОСОН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН ТӨВӨӨС МЭДЭЭЛСЭН ОДОО Ч ЭНЭ БҮХЭН НУУЦААР ЯВАГДАЖ БАЙГАА МАН ХИЙЖ БНА.
2018/06/05 112.72.14.94
ТӨРИЙН ӨНДӨРЛӨГҮҮД ҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭХГҮЙ Л БАЙНА ЯАГААД ...
ХЯТАД ЭНЭ АРГААР МАШ ОЛОН УЛСАД ХЭРГЭЛДЭГ КИРГИЗ,ТАДЖИК, АФРИКЫН ЗАРИМ ОРОНД ЗЭЭЛ ОЛГООД Л ДАРАА НЬ ГАЗАР НУТАГ НЬ ХЯТАДАД ОЧИЖ ХЯТАД ХҮН ИРГЭН НЬ БОЛЖ БАЙНА МОНГОЛД ҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛХИЙН ТӨЛӨӨ БНА.
2018/06/05 112.72.14.94
ЭНЭ АСУУДЛУУД БҮГД Л ҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ТЭД ЭХ ОРНОО ХУДАЛДАНА
ЕР НЬ БОЛ МАН ХЯТАДЫН ЗАСГЫН ГАЗРААС ЗЭЭЛ АВЧ АМЛАЛТ АВСАНАА МАШ САЙН БИЕЛҮҮЛХИЙН ТӨЛӨӨ ЯВЖ БАЙНА ДАЛАЙ ЛАМЫГ МОНГОЛД ОРУУЛААД ДАРАА НЬ САНДАРЧ БУУЛТ ХИЙСЭН ОДОО БОЛ ГӨЛӨГ БОЛСОН ГЭЖ ХЭЛХЭД БОЛНО.
2018/06/05 112.72.14.94
  • Recent
  • Most Read
  • Most Comment